Бичлэгийн тоо 10

Кёнги аймаг

Уншсан 3485 vote 0 2010.01.19 13:43:25

Кёнги аймаг
Кёнги аймаг нь БНСУ-ын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд Сөүл хотыг тойрон байрласан. Солонгосын хүн амын ихэнхи нь Сөүл, Кёнги аймагт төвлөрсөн байдаг. Зүүн талаар нь далайн төвшнөөс 1000 гаруй метр өндөр уулс цайз хэрэм мэт сүндэрлэж, баруун талаар нь өргөн далай цэлийж байдаг. Солонгосын төв судал болох Хан мөрөн нь Канвон аймаг, Кёнги аймгаас эхлэн Сөүлийг дайрч, эргэж Кёнги аймаг руу чиглэлтэй, зүүнээс баруунтаа чиглэн урсдаг. Хойд талаар нь дайн завсарласан бүс орших ба хойд Солонгостой хиллэж байдаг. Түүхийн хувьд хуучин болон шинэ чулуун зэвсгийн олдворууд их байдгаас харвал эртнээс хүн амьдарч байсан нутаг бөгөөд ялангуяа МЭӨ 1зуунд Пэгжэ улс нийслэлээ энэ газар шилжүүлж байрлуулснаас хойш улам утга учиртай газрын нэг болжээ. Кёнги аймагт Сосам, Соу, Дунгү, Юун зэрэг Жусоны үеийн хаадын булш болон Сөүлийг хамгаалж барьсан Намхан уулын хэрэм, Бүкан уулын хэрэм зэрэг түүхийн дурсгалт зүйлүүд их ба ялангуяа Сүвон Хвасон хэрмийн барилга нь дэлхийн соёлын өвд бүртгэгдэх хэмжээгээр тухайн үед шинжлэх ухаан технологи агуу байсныг гэрчлэх ба манай орны архитектурын түүхэнд чухал байр суурийг эзэлдэг. Гэвч дайн завсарласан бүсийн нутгууд нь задралын хор уршгийг бие махбодоороо мэдэрч болох газар бөгөөд бусад нутгаас илүү нэгдлийн төлөөх зүрх сэтгэл нь оргилж байдаг. Сөүл хот хөгжин дэвжихийн хэрээр Кёнги аймгийн хотууд ч хурдацтай хөгжиж байгаа ба 9сая хүн ам энэ аймагт оршин сууж байна.
[Сүвон Хвасон хэрэм ]
Хвасон нь Жусоны 22дахь хаан Жонжу аав Садусэжаг асран хайрлаж үүнийгээ илэрхийлж, түүнчлэн Жусоны сүүл үеийн хүчин буурсан хааны эрхийг бэхжүүлэхийн тулд бариулжээ. Тухайн үед алдартай эрдэмтэн байсан Жон Яг Юун болон хааны ордны бүх хэргийг захирч байсан Чэ Жэ Гун хоёр хариуцаж, 1794онын 1 сард эхэлж, 1796оны 9сард барьж дуусгажээ. 1997онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвийн холбооноос Чандог хааны ордны хамт дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Орчин үеийн анхны цэргийн барилга бөгөөд өрнө дорнын шинжлэх ухааныг нэгтгэж, хөгжүүлсэн архитектурын бүтээл гэж үнэлээд Соггүрам буддын хийд, Хэин хийдийн буддын их судар, Жунмюугийн дараа 4дүгээрт дэлхийн соёлын өвд бүртгэгджээ.
[Хоёр Солонгосын хил- Панмүнжом]
Панмүнжом нь хойд өмнөд 2 Солонгосын уулзалтын цэг билээ. Өрнө Дорны хүйтэн дайны зөрчилдөөний түүхэн талбар бөгөөд хагас зууны турш Солонгсоын задралын түүхийг нотолж гэрчилж байгаа газар. Панмүнжом гэдэг нь газрын нэр бөгөөд албан ёсны нэр нь “Хамтарсан Нууц Бүс” (JSA, Joint Security Area) гэсэн утгатай. Сөүлээс баруун хойд зүгт 62 километр, хойд Солонгосын Пёнянаас 215 километр, Гесоноос 10километр зайтай.
[Жусоны хаадын булш ]
Жусоны үед хэрмээс 40километрийн зай доторхи нутагт хааны булшийг байрлуулахаар хязгаар тогтоож байжээ. Тиймээс Жусоны үеийн ихэнхи хаадын булш Кёнги аймагт байдаг. Сөүлийн зүүн талд Дунгү, баруун талд Сосам, Соу зэрэг хаадын булш байх ба тэдний дундаас түүхийн дурсгалт зүйлийн 193т бүртгэгдсэн Кёнги аймгийн Гүри хотод байрлах Дунгү хааны булш Жусоны үеийн хаадын булшнаас хамгийн том нь юм.
[Солонгосын үндэсний тосгон]
Сөүлээс өмнө зүг рүү 41 километр зайд Кёнги аймгийн Юунин хотын Кихын хороололд байрладаг. Энэ газар өтгөн шигүү ой мод дунд тунгалаг цэвэр гол горхи урссан жижигхэн тосгонд Жусоны үеийн амьдралын дүр зургийг бодит байдлаар нь харуулахаар барьжээ. Тосгонд айл болгоны орон байр, эм хийх өрөө, бичгийн өрөө, дарханы өрөө, ваар шатаах тогоо түүнчлэн зах зэргийг хийжээ. Жусоны үеийн ихэс дээдсийн тансаг амьдралыг харж болохуйц их бага сууцууд, орон нутгийн хэргийг хамаарах газар, тухайн үеийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг үзэсгэлэн болгон байрлуулсан байна. Мөн Солонгосын өвөрмөц хоолыг амсах боломжоор хангаж, үе үе хоолны зах ч ажилладаг. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674909/48f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5677
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2958
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2596
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2664
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2540
» Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3485
4 Сөүл Levi`s 2010-01-19 7015
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4097
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4839
1 Солонгос Levi`s 2010-01-19 4303
배너신청
자생병원

배너신청