Бичлэгийн тоо 10

Канвон аймаг

Уншсан 2541 vote 0 2010.01.19 13:43:45
Канвон аймаг
Канвон аймаг нь Солонгосын зүүн хойд хэсэгт орших ба нийт нутгийн 82хувь нь уулархаг. Канвон аймгийн баруунаас зүүн зүгт очихын тулд Тэгуаннён, Миширён, Жинбүрён, Хангерён зэрэг өндөр гүвээ толгодыг давах болно. Сораг уул болон Зүүн далай энэ аймагт хамаарах ба эртний хүмүүсийн амьдарч байсан байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд соёлын дурсгалт газар, нэртэй амралтын газар олонтой.
[Сораг уул ]
Хад чулууны өнгө нь хэзээд цасан цагаан гэсэн утгатай Сораг уул(1798m) нь өндөр хад, гүн хавцал ихтэй нэртэй уулын нэг юм. Хавар яргуй дэлгэрч, зун нь өтгөн шигүү ой болж, намар нь галд шарсан мэт улаан шаргал өнгөөр хувирч, өвөл нь цасан далайд умбадаг 4улирлын турш мөнхийн үзэсгэлэнтэй уул билээ. Түүнчлэн Сораг уул нь Пэгдам хавцал, Пэгдам хийд, Тэсын хүрхрээ, Бунжонам зэргээрээ алдартай. Сораг уулны зүүн хэсэгт Үлсан хад, Писондэ, Квонгым хэрэм, Пирюун хүрхрээ, Шинхын хийд зэрэг үзэж сонирхох газар ч элбэг. Ялангуяа Үлсан хадны орой(873m)гоос дөрвөн зүгт цэлийн зүүн далай болон Сугчугийн Чончу нуур, Ённан нуур зэрэг нь шууд харагддаг. Сораг уулны өмнөд талд Хангерён гүвээг тойрон Нагсанжигү, Усэгжигү тосгонууд байрлах ба Усэгийн рашаан алдартай. Сораг уул нь байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай төдийгүй ховордсон амьтан ургамал амьдардаг тул 1982онд ЮНЕСКОгоос дэлхийн экологийн дархан цаазат газар болгожээ.
[Нагсан хийд болон Нагсаны наран шарлагын газар]
Нагсан хийд нь далайн захад орших хийд бөгөөд Өмнөд далайн Кымсан сумын Буриам хийд, Канхва Согму арлын Бунмүн хийдийн хамт 3 том бурхны газрын нэг билээ. Нагсан хэмээх нэр ч “бурхан номын мөнхийн газар” гэсэн утгатай санскрит үг “Бутарага(Potalake)”аас гаралтай ажээ. Домог үлгэрт Шилла улс Гурван улсыг нэгтгэсэний дараа Хятадад сураад эргэж ирсэн И Сан хэмээх лам одоогийн энэ Нагсан хийдийн далайн агуйд бурханыг олж хараад энэ газар уг хийдийг барьсан хэмээн гардаг. Тиймээс одоо ч далай руу харж байгаа бурхны дүр бүтээж, далайчдын аюулгүй байдлыг хүсч гуйдаг гэнэ. Түүнчлэн энд нар жаргаж байгаа байдал тун үзэсгэлэнтэй тул шинэ жилийн анхны өдөр олон хүмүүс цугларч, нар жаргахыг хардаг. Нагсан хийдийн хажууд байдаг Нагсан наран шарлагын газар нь торгон элс, цэв цэнхэр далайн усаараараа алдаршсан тул аялал жуулчлалаар ирэх хүмүүс ч бас их.
[Нэгдлийн цамхаг ]
Өмнөд Солонгосын хамгийн хойд захад орших нэгдлийн цамхагаас хойд Солонгосын Кымган уулыг харж болно. Нэгдлийн аюулгүй байдлын хорооноос хилээр нэвтрэх зөвшөөрөл авсаны дараа аюулгүй байдлын сургалтад хамрагдсаны дараагаар очиж болно. Дайн завсарласан зурвасаас хойд зүг рүү нэвтэрдэггүй. Жил бүр 1сая орчим хүн нэгдэхийг хүсэн мөрөөдөж, энд очицгоодог. Холоос хойд Солонгосын нутаг дэвсгэрийг харж, үндэстний мөрөөдөл болсон хоёр улсыг нэгтгэхийг хүсэн мөрөөддөг.
[Каннын]
Сөүлээс хурдны замаар явсаар зүүн тэнгисийн соёлын төв нутаг Каннын хотод очно. Зүүн далайгаар хүрээлэгдсэн Канвон аймгийн нутгуудаас соёл, засаг захиргааны төв Каннын нь далай, нуур, чулуун агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газар өдийгүй түүхийн дурсгалт газраар ч элбэг. 
Жусоны үеийн нэртэй эрдэмтэн Юүлгуг И И ба түүний эх Шинса Имданы төрсөн Ужүгхонд эртний үндэсний гэр болон Каннынгийн соёлын бүх өвийг цуглуулж тавьсан хотын музей байрлах ба далайтай залгаа Кёнпу нуурын ойролцоох эрт үеийн газрын эздийн орон гэрийн бүтцийг бүхэлд нь харуулах ихэс дээдсийн орон байр, хийдийг үзэх гэсэн жуулчдаар тасардаггүй Кёнпу цамхаг болон Хэүнжон зэрэг олон соёлын өвүүдтэй. Зохион бүтээгч Эдисоны зохиосон бүтээлүүд, дэлхийн авиа тэмдэглүүрүүдийг цуглуулан музей хийсэн нь хэн бүрийн сонирхлыг татаж чадна. Ялангуяа Кёнпу нуур 4сард интоор цэцэг цас мэт цагаан өнгөөр ойр орчноо улам өнгөлөг болгодог.
Каннынгийн хамгийн алдартай наран шарлагын газар нь тун сэрүүхэн бөгөөд далайн давалгаа далайн захын гацуур мододтой хоршин тун үзэсгэлэнтэй харагдана. Каннынгаас өмнө зүг руу явахаар Жондунжин хэмээх далайн зах нь дэлхийд далайтай хамгийн ойрхон галт тэрэгний буудал билээ. Нэртэй телевизийн жүжгүүдийн зургийг энд авах нь элбэг тул солонгосчууд их ирдэг аяллын газрын нэг болоод байна. Өдөр болгон өглөө үүрээр нар мандахыг харах гэсэн хүмүүс галт тэрэгнээс бууцгаадаг. 
6 сард орон нутгийн баяруудаас хамгийн том бөгөөд эртнээс уламжлагдсан “Каннын танужэ” хэмээх баяр энд болох ба хориод хоног үргэлжилдэг энэ баяраас Ёндун нутгийн үнэрийг мэдэрч болох юм. Бөө бөөлөхөөс эхлээд багт жүжиг, бөмбөр бүрээ, бөх, дүүжин даажин гэх мэт үндэсний тоглоом наадгай урлагийн үйл ажиллагаа явагддаг.
[Чүнчонь ]
Суян далан, Чүнчонь далан, Хвачон далангаас бүрдэх үзэсгэлэнт хиймэл нуур босгож, “Солонгосын венис” хэмээн нэрлэгддэг Чүнчоньд Канвон аймгийн захиргаа байдаг. Цөөхөн хүн амтай ч Канвон их сургууль, Халлим их сургууль, Чүнчоний багшийн дээд зэрэг их дээд сургууль ихтэй тул хэзээд залуучуудаар дүүрэн. 
Цэвэр тунгалаг гол мөрөн, өндөр уул, хөх тэнгэр хоршиж үзэсгэлэнт байгалийг бүрдүүлэх тул долоо хоногийн сүүлээр энд ирж амрах хүмүүс олон. Түүхийн дурсгалт газрууд олонтой, Солонгосын уран зохиолын өлгий нутаг. Голын эрэг даган машинаар явахад улирал болгон өөр өөр өнгийн цэцэг дэлгэрсэн байх ба зам зуур тохилог кафе элбэг тул түр амраад цайлаад гарах боломжтой. Чүнчоний хамгийн алдартай нуур нь Суян нуур бөгөөд солонгосын “Суян голын охин” хэмээх дууг мэдэхгүй хүн ховор. Түүнчлэн Чүнчонийг уран зохиол урлагийн баярын хот гэж хэлж болно. Солонгосчуудын сайн танил зохиолч Ким Юү Жоны төрсөн нутаг бөгөөд тэрээр төрсөн нутгийнхаа тухай “Хавар хавар”, “камелия”цэцэг зэрэг романаа туурвисан. Түүний төрсөн Шиллэ тосгонд дурсгалд нь зориулж уран зохиолын хөшөө босгожээ. 5сард үггүй жүжгийн баяр болж, эртний цэвэр үггүй жүжгүүд тайзан дээр явагддаг. Гол тайз нь Урлагийн ордонд болдог ч уг баярын үеэр Сөүлийн Мёндуны гудамж, Кунжи горхины оргилуур, их дээд сургуулийн кампус, түүнчлэн хөдөөгийн бага сургуулиудад ч болдог. Тиймээс 5сард хот даяар хөдөлгөөнд орж, баярын уур амьсгалд автдаг. Театрт болдог үггүй жүжиг биш, гудамжинд болдог жүжиг юм. Жил бүрийн 5сарын сүүлийн гурав дахь өдөр эхэлж, бүтэн сайнд дуусдаг. 8сард хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн жүжиг Чүнчонь хот даяар болдог. Уулан дундхи задгай театр, явуулын театрт хүүхэлдэйн жүжиг үзэж сонирхож болох ба олон жүжигчид оролцдог. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674919/2a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5678
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2959
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2597
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2665
» Канвон аймаг Levi`s 2010-01-19 2541
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3486
4 Сөүл Levi`s 2010-01-19 7016
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4098
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4840
1 Солонгос Levi`s 2010-01-19 4304
배너신청
자생병원

배너신청