Бичлэгийн тоо 10

Солонгост буудаллах

Уншсан 4097 vote 0 2010.01.19 13:42:00

Солонгост буудаллах
Солонгост зочид буудал, мотел, энгийн буудал, кунду, юүсхустел зэрэгт буудаллаж болох ба солонгос айлд ч буудаллаж болно. Зочид буудал нь голдуу том том хотуудад байх ба тохь тухтай тоноглолт, үйлчилгээгээр хангагдсан. Мотел нь зочид буудлаас арай хямд үнэтэй ба зочид буудлаас дутахааргүй тоноглолт сайтай байх нь ч бий. Энгийн буудал нь голдуу тоноглолтоороо арай дутмаг, аялалын зардлаа хэмнэсэн үед тохиромжтой. Солонгост айлд буудаллах нь гэртээ байгаа юм шиг байж чадахаас гадна Солонгосчуудын амьдралыг шууд харж мэдэрч болох сайн талтай. Кунду нь голдуу амралтын газар байх ба цана тэшүүрийн талбай, гольфын талбай, бассэйн зэргээр тоноглогдсон байдаг. Солонгост байгаа юүсхустелд байрлах болбол тэдний нийгэмлэгийн хумпэйж (http://www.kyha.or.kr) ээс мэдээлэл авч болно. Эдгээр буудаллах газруудад интернэтээр захиалга өгч болох төдийгүй очих хаяг, үнэ хөлс, тоноглолт, ойролцоох аялал жуулчлалын маршрут зэрэг олон мэдээлэл авч болно. Түүнчлэн интэрнэтэд буудаллах газрын янз бүрийн мэдээлэл байдаг тул аялалд гарахын өмнө сайн судалбал хямдхан үнээр үр дүнтэй аялал хийх боломжтой. Солонгосын аялал жуулчлалын корпорацийн хумпэйж ( http://www.knto.or.kr) руу орж мэдээлэл авахад ч аялалд тань тус нэмэр болох байх. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674889/b77/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5677
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2958
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2596
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2664
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2540
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3485
4 Сөүл Levi`s 2010-01-19 7015
» Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4097
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4839
1 Солонгос Levi`s 2010-01-19 4303
배너신청
자생병원

배너신청