Бичлэгийн тоо 10

Чэжү арал

Уншсан 5677 vote 0 2010.01.19 13:46:25

Чэжү арал
Чэжү арал нь манай улсын аялал жуулчлалын тэргүүлэх хот билээ. Дэлбэрсэн галт уулын арлын орон Чэжү арал нь “дэлхий хамгийн үзэсгэлэнт арал” гэж хэлэхүйцээр үзэсгэлэнт байгаль, янз бүрийн түүх соёлыг хадгалж үлдсэн газар юм. 3 бурхан газар дороос гарч ирж үүсгэсэн гэсэн домогтой бөгөөд энэ газар хаа сайгүй шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд олддог тул эртнээс хүн амьдарч байсныг илтгэнэ. Энэ үеэс хойш Тамна улс хэмээх тусгаар шинэ улсыг байгуулсан бөгөөд Курёгийн үед Тамна улсын нэрийг Чэжү болгон өөрчилж, төв засгийн газрын удирдлаганд оруулсан билээ. Жусоны үед мандарин, морь зэрэг ховор зүйлсээр нэртэй газар байлаа. Галт уулын дэлбэрсэн арал тул байгалийн өвөрмөц тогтоц, дулаан чийглэг уур амьсгал, өвөрмөц соёл зан заншил зэрэг аялал жуулчлалын баялагаар элбэг. Түүнчлэн хуурай газар руу нэвтрэх далайн болон агаарын тээвэр сайн хөгжсөн тул улсын төдийгүй олон улсын амралтын газар гэдгээрээ олны сонирхлыг их татаж байна.
[Халла уул ба урым ]
Халла уул нь Чэжү арлыг төлөөлөх гол газрын нэг ба арлын тэг дунд оршдог. Түүнчлэн Халла уул нь Чэжүгийн өнгө үзэмж, нүүр царай гэж хэлж болох бөгөөд Чэжүгийн иргэд өглөө ажлаа эхлэхийн өмнө хардаг газар нь энэ уул билээ. Халла уулын оргил(1,950m)д ус тогтдог галт уулын тогоо байдаг ба уулын өндөр бүр янз бүрийн уур амьсгалтай. Чэжү нь урымын орон билээ. Урым гэдэг нь дэлбэрсэн жижиг жижиг галт уулыг хэлэх ба зөвхөн энэ аралд 368 урым байдаг. Чэжүгийн талд болон Халла уулын бэлийн ойролцоо энд тэндгүй жижигхэн бөөрөнхий овгор гүвээ байх ба үүнийг урым гэнэ. Чэжүгийн хүмүүс амьдралаа урымтай хамт өнгөрүүлэх бөгөөд нас барвал урымд оршуулдаг аж. Тиймээс урымыг мэдвэл Чэжүг мэднэ гэж ярьдаг. Урым нь олон хэлбэртэй байх ба галт уулны тогоотой байсан тул нэг хэсэг утаа суунагласан галт уул байсныг дурсан сануулна. Чэжү арал усаар элбэг. Энэ ус нь газар дээр урсдаггүй, урымын галт уулын тогоонд тогтоостой байх юм уу эсвэл далайн захаас оргилно. Тиймээс Чонжиён хүрхрээ, Жонбан хүрхрээ, Ёонжэён хүрхрээ зэрэг нь голдуу далайн захад байдаг.
[Самсонхёл, Квандогжон ]
Самсонхёл нь эртнээс Чэжүгийн эзэн байсан Тамна улсын үүссэн газар билээ. Чэжүгийн гарал үүслийн тухай домогт энэ газар байсан 3 нүхнээс Ку, Ян, Бү хэмээх 3 савдаг гарч ирсэн ба тэд нар Чэжүгийн өвөг дээдэс гэнэ. Анх эд нар ан хийж, арьсан хувцас өмсөж, түүхий мах идэж байж. Тэгж байгаад хуурай газар дээр ирсэн 3 гүнжийг эхнэрээ болгон авч, газар тариалан эрхэлсэн хэмээн гардаг. Самсонхёл руу орох хаалганд далаад төрлийн ховор моднууд тэнгэр багандах мэт сүндэрлэх бөгөөд “савдагийн ой” мэт гайхамшигт мэдрэмжийг төрүүлнэ. Самсонхёлын ойролцоох Квандогжон нь Чэжү хотын төв хэсэгт оршино. Эрт цагт Чэжүгийн тамгийн газар байсан энэ байранд Чэжүг удирдаж байсан захирагч иргэдтэйгээ нутгийн чухал үйл хэргийг хэлэлцэж байжээ. Квандогжоны 4 буланд босгоостой өвгөн чулуу нь зөвхөн Чэжүгийн өвөрмөц соёлыг уламжлуулах түүхийн дурсгалт зүйл билээ.
[Сон уулын нар мандахыг хардаг орой, Ү арал ]
Зүүн хэсэгт нар мандалтаараа нэртэй Сон уул бий. Өндөр нь 182метрээс хэтрэхгүй ч далайн дундхи хэрэм цайз мэт. Шатаар өгсвөл оргил дахь тогоо нь 80мянган пён орчим өргөн бөгөөд уг тогоог тойрон 99 орой байрлана. Өглөө эрт үүрээр нар мандахыг харах гэсэн хүмүүс энэ уул руу өгсөх нь их. Сонсан боомтоос завиар 20метр орчим яваад Ү арал дээр ирнэ. Үхэр шиг хэлбэртэй арал тул ийнхүү үхэр гэдэг утгатай Ү хэмээх ханзны үгээр нэрлэсэн бөгөөд Чэжү арал дотроо хамгийн үзэсгэлэнтэй аралд тооцогдоно. Нов ногоон зүлгэн тал, газар тариалангийн зам дагуу барьсан чулуун хашаа, далайн гүнээс хавч загас шүүрч гарч ирэх далайчин хүүхнүүдийн амьсгал хоршсон арлан дундхи арал билээ. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674967/2d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Чэжү арал Levi`s 2010-01-19 5677
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2958
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2596
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2664
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2540
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3485
4 Сөүл Levi`s 2010-01-19 7015
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4097
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4839
1 Солонгос Levi`s 2010-01-19 4303
배너신청
자생병원

배너신청