Бичлэгийн тоо 10

Солонгосын нийтийн унаа

Уншсан 4839 vote 0 2010.01.19 13:41:20

Солонгосын нийтийн унаа
Солонгосын нийтийн унаанд галт тэрэг, автобус, метро, такси зэрэг үйлчилгээнд гардаг. Галт тэрэг нь Сөүл, Пүсан хотыг холбох Кёнбү чиглэл, Сөүл, Чоннянни ба Кёнбүг Кёнжүг холбосон төв зам, Пүсан, Пуханы зүүн далайн өмнөд чиглэлийн зам, хойд Жоллагийн Игсан, өмнөд Жоллагийн Ёсүг холбосон Жоллагийн чиглэл, өмнөд Кёнсанын Мирян, өмнөд Чоллагийн Кванжүг холбосон Кёнжоны чиглэл, Сөүл Чүнчоныг холбосон Кёнчүний чиглэл зэрэг олон чиглэлд явдаг. Кёнбүгийн чиглэл нь Сөүл буудлаас, Хунам, Жоллагийн чиглэл нь Юунсан буудлаас хөдөлнө. Түүнчлэн хурдны галт тэрэг (KTX) явах ба Кёнбүгийн чиглэл нь Сөүлээс Пусан хүртэл, Хунамын чиглэл Мугпу хүртэл явна. Солонгосын төмөр замын вэб сайт ( http://www.korail.go.kr) аас урьдчилан билетээ захиалбал амар байх болно. 

Автобус нь холын хоёр хотын хооронд явах хурдны автобус, ойрхон хотуудад явах хотоос гадагш явах автобус, хот доторхи автобус гэж ангилж болно. Олуул багаар явах тохиолдолд аялал жуулчлалын компаниас автобус түрээсэлж явах нь элбэг. Хурдны автобусны билет захиалгыг (http://www.exterminal.co.kr) сайтаас захиалж болно. Ялангуяа Сөүлд 2004оны 7 сараас автобусны бүх чиглэлийг шинэчилж, хот дотор төдийгүй хотоос гадагш жижиг хотуудад ч иргэд түргэн тодорхой цагт зорьсон газраа хүрэн боломжтой болсон билээ. 
Метро нь Сөүл хот дотор болон хотын ойролцоох жижиг хотуудад хурдан бөгөөд тухтай хүрч очихоор холбогдсон бөгөөд тогтсон цагтаа зорьсон газраа хүрч чадна. Метроны буудлаас метроны маршрутыг үнэгүй авч болно. Метронд халуун пар, хүйтэн агааржуулагчтайгаас гадна тоноглолт ч цэвэрхэн тухтай. Такси нь энгийн такси, дээд зэрэглэлийн такси гэж байх ба ойрхон замд болон шөнө орой болсон үед ашиглавал аюулгүй. 
Түүнээс гадна Сөүлээс авхуулаад Чэжү аймаг, Пусан, Кванжу, Сугчу, Чонжү, Илсан зэрэг том хотуудад дотоодын онгоц нисдэг. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674884/b4a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5675
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2958
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2595
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2664
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2540
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3484
4 Сөүл Levi`s 2010-01-19 7014
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4097
» Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4839
1 Солонгос Levi`s 2010-01-19 4303
배너신청
자생병원

배너신청