Бичлэгийн тоо 10

Жолла аймаг

Уншсан 2597 vote 0 2010.01.19 13:44:51
Жолла аймаг
Хойд Жолла аймаг нь манай орны хамгийн өргөн тал газрыг эзэмшдэг. Хунамын тал газар нь эртнээс тариа будааг арвижуулж баяжуулдаг гэж хэлэх хэмжээгээр тариа будаагаар элбэг газрын нэг. Хойд хэсгээрээ Чүнчон аймагтай, өмнөд хэсгээрээ өмнөд Жолла аймагтай залгагдаж, баруун талаараа далайгаар хүрээлэгдсэн. Ялангуяа зүүн талын Мүжү сум, Жансү сум зэрэг нь Чолла аймгийн дээвэр гэж хэлж болохоор өндөр уулс ихтэй. Баруун талаар хүрээлэгдсэн далай нь төрөл бүрийн загасаар элбэг бөгөөд далайн эргийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Солонгосын өвөрмөц аялгуу болох Пансуригийн өлгий нутаг бөгөөд өнөөг хүртэл “Жоллагийн урлагийн наадам”, “Жонжүгийн Тэсасыб нури” зэргээр дамжуулан уламжлалт соёл урлагийг хадгалан хөгжүүлж байна. Өмнөд Жолла аймаг нь амттай хоол, сайхан сэтгэл, янз бүрийн үндэсний соёлоор баялаг газар. Өргөн тэгш тал их тул ургац арвин гарч, хоолны төрөл их хөгжсөн ба баруун өмнөд далайгаар хүрээлэгдэж, зүүн талаараа алдарт Жирисан уултай, хойд хэсгээрээ хойд Жолла аймагтай залгаатай. Баруун Өмнөд далайд орших олон тооны арал, эдгээрийг хооронд нь холбох далайн зам нь байгалийн үзэсгэлэнгээрээ нэртэй ба далайд цутгадаг Ёнсан гол, Сомжин гол нь газар тариаланг чийглэг шим тэжээлтэй болгож, хүн амьдрахад тохь тухтай орчинг бүрдүүлж байна. Дэлхий соёлын өвд бүртгэгдсэн эртний булшин чулуунууд зөвхөн Жолла аймагт гэхэд 20оод мянга байгаа ба энэ нь эртнээс уг газар хүн амьдарч байсныг илтгэнэ. Түүнчлэн Ёнсан голын сав газраас алтан титмээс эхлээд олон түүхийн дурсгалт зүйл олдсон булшнууд байх ба Шиллагийн үед Жамбугу далай нь Солонгос Хятад, Япон дорнын 3 улсыг холбосон худалдааны замыг эзэлж, далайн хаант улсыг байгуулжээ. Түүнчлэн энэ газар Курё хөх ваарны гол нутаг Канжин, түүнчлэн Сунгуан хийд, Хваом хийд, Тэдүн хийд зэрэг удаан жилийн түүхтэй хийдүүд бий.
[ Жонжү ]
Жонжү нь Солонгосын хойгийн баруун өмнөд хэсэгт орших Жолла аймгийн засаг захиргаа, цэрэг, зам харилцаа, үйлдвэрлэл соёлын төв болж, мянгаад жилийн түүхийн үеийг туулж өнгөрүүлсэн хот билээ. Өнөөг хүртэл Жонжүгийн төв хэсэг болох Жүнан, Пүннам, Жон хороолол зэрэгт түүх дурсгалын үнэт зүйлсүүд их бий. Хойд Жолла аймгийн захиргааг тойрон Жонжү хэрмийн хаалга байсан Пүннам хаалга, төв захиргаанаас томилогдсон төрийн албатын өргөө, Жусоны хаант улсыг байгуулсан хааны хөргийг байрлуулсан Кёнги өргөө, хааны удмынхны түүхэн бичээсийг хадгалдаг өргөө, улсын сургууль байсан Хянгюу зэрэг түүхийн дурсгалт зүйлс бий. Түүнээс гадна уламжлалт гэр Ханугийг хэвээр нь хадгалж үлдээсэн уламжлалт Хануг тосгон, бийр бичээсийн их гэр Сун Сон Юун багшийн бичгийн өргөө зэрэг бий. Мөн Чонжү шашин шүтэгчийэ цаазалсан хэмээх тэр газар францын чонжү шашны лам зургийг нь зохиож, зуугаад хятад барилгачдыг ажиллуулж 1914онд бариулсан Жондун сүм нь Ромын болон Бижантины хэлбэртэй яг адил, сүрлэг том барилга ажээ. Жонжү нь урлагийн үнэр нэвт шингэсэн нутаг билээ. Энэ нутгийн соёлын уламжлалыг төлөөлөх хамгийн том дурсгал бол Солонгосын Пансуригийн гол нутаг бөгөөд жил болгон Жонжүгийн тэтасыб наадам болдог бөгөөд энд эх орны өнцөг булан бүрээс урлагийн шилдгүүд ирж, авьяас чадвараа сорьцгоодог. Түүнчлэн Жонжү нь амттай хоолоороо алдаршсан газар бөгөөд Жонжүгийн бибимбаб, вандуйтай шөл, халуун тогоотой будаа, Ханжоншиг зэрэг хоол нь алдартай.
[ Бёнсанбанду цэцэрлэгт хүрээлэн ]
Бёнсанбанду нь хэдэн мянган жилийн турш далайн усанд элэгдсэн хад чулуунууд шат мэт өндөр шаталсан давхраа үүсгэж тогтсон хадан цохионуудтай, байгалийн үзэсгэлэнт газар билээ. Энд байрлах Нэсу хийд нь хийдийн гаднах хаалганаас эхлээд үргэлжилсэн шигүү модтой тул сэрүү татам мэдрэмж төрүүлэх ба Чонван хаалгыг өнгөрч, жаахан дотогш орвол Тэүнжон хэмээх том хийд бий. Энэ нь Жусоны дунд үед нэг ч хадаас хэрэглэлгүй, модыг хооронд нь углуургадаж барьсан барилга ажээ. Хийдийн хаалганы болон хананы хээ, зураг нь үе дамжсан гар урлалчуудын авьяас чадварыг илтгэнэ. Ийнхүү уран хийцтэй барилгаас гадна олон янзын домог үүссэн газар тул хэн хүний сэтгэлийг татдаг газрын нэг билээ.
[ Хваом хийд, Жири уулны Нугудан ]
Жири уулны улсын цэцэрлэгт хүрээлэнд эртний хийд олонтой. Түүний дотроос ур хийцтэй, сүрлэг, соёлын үнэ цэнээрээ давуу нь Хваомса хийд билээ. Манай улсад хамгийн том модон барилгад тооцогддог Кагхван өргөө нь барилгын өндөр технологи, ур хийцийг харуулах ба манайд хамгийн том чулуун гэрэлтүүлгээр тоноглогдсон. Энэ өргөөний өмнө баруун зүүн талд 5давхар чулуун цамхаг бариастай, түүний ар талын камилия цэцэг ихтэй газар руу өгсвөл 4 арсланг дороос нь тулж байрлуулсан цамхаг байх ба уг хийдийг бариулсан Ёнги лам ээждээ зориулж энэ цамхаг, гэрэлтүүлгийг бариулжээ. Хваом хийдийн ар хэсэгт харагдах том гүвээ бол Жири уулны цэцэрлэгт хүрээлэнгийн Нугудан билээ. Жири уул руу өгсөх зам даган Сонсамжэ амрах газар хүрч, түүнээс жаахан дээш өгсвөл Нугуданы оройд хүрнэ. Энд олон төрлийн ургамал ургах ба 4 сард яргуй цэцэглэж, 5сард даль цэцэг, 6-7сард шар хумхаал цэцэг, 8-9сард Мэхуа цэцгээс эхлээд олон төрлийн цэцэг дэлгэрч цэцгэн далайг бий болгодог.
[Сунгуанса]
Өмнөд Жолла аймгийн Сүнчон хотын Жуге уулын баруун талд орших Сунгуан хийд нь манай улсын Буддын шашны хамгийн том урсгал болох Жуге урсгалын үндсэн мөргөлийн газар төдийгүй алдартай лам нарыг ихээр төрүүлсэн газар билээ. Шиллагийн сүүл үед баригдсан ба Курёгийн үед улсын хааны туслах лам Жинүл хэмээх хүний удирдсан буддын шашныг ариунжуулах хөдөлгөөн энд өрнөсөн билээ. Хийд руу ирэх замд таарах гүн хавцал, сэрүүн ой мод, үзэсгэлэнт уулын тогтоц нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй татна. Эндхийн тавь гаруй том жижиг барилгууд нь түүхийн үнэр нэвт шингээсэн ба ялангуяа хийдийн их өргөөний зураг, хээ нь өнгө үзэмж нь тун бахадмаар. Сунге хийдийн байгаа Жуге уулны цаана эртний Сонам хийд байх тул эдгээрийг хамтад нь үзэж сонирхвол үр дүнтэй аялал болно.
[Бугил арал, Чонсан арал ]
Бугил арал нь далайн хар чулуу, камилия цэцгийн моддоор шигүү Еэсунни наран шарлагын газар, Юүг Сан Дугийн “дөрвөн улирал” шүлгээ зохиосон Сэёнжон цэцэрлэг, Дунчонсог өргөөнөөс эхлээд түүх соёлын өвүүд нэг дор бөөгнөрсөн газар билээ. 3 сард арлын хаа сайгүй камилия цэцэг дэлгэрэх ба 5сард тариа халиуран шаргалтаж алтан шар өнгөөр орчноо буддаг. 
Чонсан арал нь нов ногоон гацууран арал бөгөөд Сопёнжэ киноны зураг авалт болсон газар. Чулуун хашаа, сүрлэн байшин, тосгоны овгор товгор зам, хаа сайгүй бэлчих үхэр зэрэг нь нэг очвол удаан хугацаанд саатуулж, төрсөн нутгийг санагдуулам үзэсгэлэнт арал билээ. Жири болон Шинхынны наран шарлагын газруудад майхан хатгаад далайд шумбаж, загас барьж болно. Чонсан арлын хамгийн үзэсглэнтэй үе бол тариан талбай алтан шаргал өнгөнд хувирах 4сарын дундаас 5сарын дунд хүртэлх үе бөгөөд энэ үед алтан шаргал тариан талбай, хөх цэнхэр далай өнгө хоршиж, зураг зурсан мэт байдлыг бүрдүүлдэг. Бугил арал, Чонсан арал руу өмнөд Жолла аймгийн Ванду сумаас завинд сууж хүрч очно.
[Бусоны цайны талбай ]
Жолла аймгийн өмнөд хэсэг, Бусон нутагт “ногоон цайны” өлгий нутаг гэж нэрлэгддэг, өндөр уулын хормойгоор ногоон туяа татуулах цайны талбай хүн бүхний анхаарлыг татна. Манай улсад хамгийн том хэмжээний хиймлээр бий болгосон үзэсгэлэнт газар нүд дүүрэн цэлийнэ. Уг цайны талбай нь Хуалсон уулын бэлийн Буджэ гүвээг тойрон тарьдаг. Гүвээн дээр гарч харвал нов ногоон талбай мэлтийнэ. Уулын энгэр хормойгүй цай тарьсан байх ба цайны үнэр хамар цоргионо. Уулын оргил дээрхи Тахянгаг хэмээх амрах газар очиж харвал цэлийсэн ногоон талбайн цаад хэсэгт холоос маргад эрдэнэ мэт цэнхэртэх далай харагдана. Энд олон цайны дэлгүүрүүд байх ба түүний дотроос Буджэтавон нь сэтгэлээ шингээж гар аргаар боловсруулсан цайгаараа, Мүнжүнтавон нь цайг цэвэр байгалийн аргаар боловсруулдгаараа, Бусонтавон нь японы гацуурын төглөөрөө алдартай. 
Ногоон цай хийх арга сурах захиалгаа өгч, өөрөө биечлэн цай хийх аргаас суралцаж болно. Цайны талбайгаас өөрийн биеэр түүсэн цайны навчаар цай чанаж дурсгалтай мөчийг өнгөрөөж болох юм. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674937/602/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5678
9 Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2959
» Жолла аймаг Levi`s 2010-01-19 2597
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2665
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2541
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3486
4 Сөүл Levi`s 2010-01-19 7016
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4098
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4840
1 Солонгос Levi`s 2010-01-19 4304
배너신청
자생병원

배너신청