Аксессуар гэдэг нь туслах деталь гэсэн Франц үгнээс гаралтай бөгөөд түүхээс авч үзвэл анх баячуудын эдэлж хэрэглэдэг зүйл байжээ. Аксессуаруудын зориулалт нь хувцсаа чимэглэж өгдөг. Хувцасны дизайн шинэ өвөрмөц загвар гаргахад аксессуарын ойлголт заавал гарч ирнэ. Аксессуар нь үндсэн хувцсыг тодотгогч жижиг элементүүд юм.
Аксессуарыг дотор нь үндсэн ба туслах гэж 2 ангилна.
үндсэн аксессуар нь малгай, бээлий, гутал, ороолт, цүнх гэх мэт юм.
Туслах аксессуар нь нүдний шил, цаг, зангиа, таяг, зонтик гэх мэт гоел чимэглэлүүд юм. Хувцасны аксессуарын шийдэлийг хийхдээ ерөнхий зохиомжийн дагуу хэлбэр, өнгө, зохицолыг тохируулна
Толгойн гоел, малгай Толгойн гоел болох малгай нь хувцасны гутал, цүнх, зүүлт чимэглэл зэрэг бусад хэсгүүдээс харьцангуй их анхаарлын төвд байдаг. Хувцасны нийгмийн ач холбогдол болон гоо зүйн үүрэгт малгайны эзлэх байр суурь их юм.
Малгай нь хувцасны салшгүй нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл малгайг шийдсэнээр хувцасны хэлбэр загварыг бүрэн төгс боллоо гэж үздэг байсан. Харин орчин үед малгай нь хувцасны зайлшгүй гүйцээгч нэг хэсэг байхаа больсон юм. Өөрөөр хэлбэл малгайны чимэглэл гүйцээгчийн үүргийг хувцасны бүрдэл хэсэг зүүлт бусад аксессуарууд орлох болсон. Гэхдээ өвлийн болон хавар намрын тусгай зориулалтын зэрэг хувцасны зориулалтаасаа шууд хамаарч гарч ирдэг. Малгай нь өнгө, фактур, хэлбэр зэргээрээ хувцастайгаа байнга зохицсон байдаг. 19-20 зууны өмнөх үеүүдийг бодвол малгайны хэлбэр хийц нь хялбар, энгийн, зохион бүтээлт эсгүүр нь хялбар болсон. Малгай нь хөгжлийнхөө явцад олон төрөл зүйл болж хөгжиж өнөөг хүрсэн байна.
Бээлий Бээлийний анхны хэлбэрийг Египтын пирамидаас олсон /гаранд угладаг уут хэлбэртэй/. Грек Ромын үед нэг хуруутай бээлийг эмэгтэйчүүд гал тогоо барихад зориулагдаж байсан. Дундад зууны үеээс бээлий билэг тэмдгийн шинж чанартай болж рыцарь-ууд цол нэмэх, шашны еслолын үед хэрэглэдэг байв. Рококо стилийн үеээс бээлий нь эмэгтэй хүний гоелын аксессуар болж ирсэн. Орчин үед бээлийг гоелын болон хүйтнээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг болсон.
Ер нь эрэгтэй эмэгтэйгүй сайхан хувцаслаад явж байхад өөдрөг, өөртөө итгэлтэй алхахад ч нөлөөлдөг шүү дээ. Иймээс аксессуар ч үүнд бас нөлөөтэй. Энгийн хувцасыг янз бүрийн аксесуараар гоёмсог эсвэл stylish харагдуулж болно.