Бичлэгийн тоо 2,391
Солонгос хүмүүс намайг мансууруулж байгаад хүчиндчихлээ" гэсэн дуудлага энэ сарын 21-ний 10.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах "Good friend" зочид буудлын 303 дугаар өрөөнд 21-ний өглөө сэрсэн эмэгтэй дээрх дуудлагыг өгчээ. Тэрбээр "Ридикал" хэмээх компанид нарийн бичгийн ажил эрхэлдэг байжээ. Гэтэл захирал нь болох БНСУ-ын иргэн Нам Жү Мён гэгч энэ сарын 20-ны 20.00 цагийн үед хохирогч эмэгтэйг "Цалингаа ав" хэмээн дуудсан аж. Захирал нь Саппоррогийн автобусны буудлын урд зогсоол дээр "Ланд круйзер-200" маркийн 38-83 УБЗ дугаартай машинд байгаагаа түүнд хэлсэн байна. Захирлынхаа хэлсэн ёсоор явж очтол машин дотор 3-4 солонгос хүн байжээ.
Тэд хохирогч эмэгтэйд хүч хэрэглэн мансууруулж, ухаан алдуулаад авч явсан аж. Харин хохирогч эмэгтэй маргааш өглөө нь зочид буудлын өрөөнд сэрээд цагдаад ханджээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байна.
ORCHLONGIIN HUNII GOLOGDOL SHIVSGUUD ..OODTEIDEE L INGEJ BULAIGAA CHIREHGUI GAINUUD