Манай улсад ӨМӨЗО-ны соёлын өдрүүд зургадугаар сарын 25-28-ны хооронд болж байгаатай холбогдуулан соёлын арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Маргааш болох нэгэн соёлын арга хэмжээний тасалбар дээр ”Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Улаанбаар, Хятад Өвөрмонголын соёлын өдрүүд” гэсэн концертын хөтөлбөрт “Найрамдлын магтаал” хэмээн бичсэнийг “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн эсэргүүцэв. “Хятад Монголын” гэж бичсэнийг “Даяар монгол хөдөлгөөн”-ийхөн “БНХАУ-тай Монгол улс дипломат харилцаа тогтоосны” гэж бичих ёстой байсан гээд үүнийг Монгол Улсын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрсөн хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улаанбаатар хотыг “Улаанбаар” хэмээн бичсэн нь Хятадын “Улаан дэнлүүний гудамж”-тай зүйрлэж байгаа бөгөөд санаатай мөртлөө санаандгүй мэт харагдуулах гэсэн оролдлого хийсэн гэж үзэж байна.
Энэхүү үйлдэлдээ БНХАУ-ын Хятадын коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга ноён Хэ Гуа Цианыг манай улсаас хөлгийн жолоо залахаасаа өмнө албан ёсны тайлбар хийхийг хүсч байгаагаа тус хөдөлгөөнийхөн мэдэгдлээ. Хэ Гуа Циан манай улсад хийх айлчлалаа зургадугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд маргааш буцах юм.