Бичлэгийн тоо 2,378

Монгол үндэстний хувцас

Уншсан 44029 vote 0 2009.06.30 17:06:35

Монгол үндэсний хувцас

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэн зоны угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Монголчууд түүхийн урт удаан хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөц хувцас, гоёлыг бий болгожээ. Монгол үндэсний хувцас нь монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ. Иймээс хувцасны судалгаа нь түүх угсаатны зүйн шинжилгээнд чухал байр эзэлдэг юм. Түүхийн ёурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байна. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж хувцасны хэв маягийг тогтоожээ.

Монгол оронд явуулсан олон удаагийн эрдэм шинжилгээний судалгаагаар илрүүлсэн эрт хожмын хүн иргэний хувцас хунар, гоёл зүүсгэл, зэр зэмсгийн талаархи баялаг хэрэглэгдэхүүн нь бичгийн болон угсаатны зүйн судалгааны баримтаар амьдруулан эртний Монголчуудын хувцасны хэв маягийг нөхөн сэргээх биет дурсгал болж чадна. 20 дугаар зууны 21 онд мандсан Ардын хувьсгалаас өмнө үед Монгол эрдэмтэн, сэхээтэн хүмүүс монгол хувцасны талаар сонирхон бичиж үлдээсэн нь зүйл нэлээд буй нь хувцасны түүхийг ойлгоход түшиц хэрэглэгдэхүүн болж байна.

Монгол хувцасны тухйад хуучин өтгөсийн туурвисан нэлээд бүтээл байдгаас дурьдвал. Гэлэн Дорж "Эхнэрийн хувцас, чимэг хийгээд ер байдал дурьдсан заншлаар  байх ба ёс бусыг хорьсон бичиг", ардын хувьсгалаас хойш 1930-аад онд Монгол Ард Улсын бичгийн хүн, угсаатны зүйч Г. Бадрах "Монгол хувцасны эртний өгүүлбэр" хэмээх зохиол туурвижээ,  урлаг судлаач Х. Нямбуу 1978 онд "Орчин үеийн монголын заншил, ёс горимын төлөвшил", 1993 онд "Монгол хувцасны түүх" номо о бичиж туурвижээ.

Монгол хувцсыг шинжлэн зурах талаар өвөө маань Ү. Ядамсүрэн 1950-иад оноос чармайн оролдож, монголын олон ястны хувцас гоёлын тоймыг зуран "БНМАУ-ын ардын хувцас" гэсэн гар зургийн цомгийг 1967 онд нийтлүүлсэн, Богд хаант улсын үеийн ямбаны хувцсыг ялган зурж "Монголын хуучин зэрэг дэвийн хувцас" гэсэн цомгийг бүтээжээ, мөн монгол цамын баг өмсгөлийн бүрэн зургийг зурж цомог гаргажээ. "Монгол үндэсний хувцас" цомгоос  нь зураг  орууллаа

                    

     барга  эхнэр                                                   дархад

                 

буриад эмэгтэй                                           буриад эрэгтэй

 

баяд

                

        дарьганга                                                         дөрвөд

     

        эрд гарсан хуучин цагийн хувцастай бүсгүй             

                  

                     халх эхнэр                                        халх эрэгтэйн өвлийн хувцас


         

 

казак 

      

хотон                                            мянгад

        

   өөлд                                                       торгууд

 

        урианхай эхнэр                                                   урианхай эрэгтэй

   

          захчин эмэгтэй                                   захчин эмэгтэйн өвлийн хувцас

     

             үзэмчин                                             халх хувцас

зуны дээл

 

 

  

Өвөөгийн маань  зурсан зураг болгонд монгол ардын хувцасны хээ угалзны утга, өнгөний учир, тэдгээрийг урласан арга хийц гайхалтай нарийн, тод томруун дүрслэгдсэн байдаг нь зөвхөн урлагийн хосгүй бүтээл төдийгүй монгол түмний түүх, соёл, угсаатан зүйн судлалын үнэт судлагдахуун болдог билээ.

Миний аав Ядамсүрэнгийн Үржнээ

Эмээгийн хийж өгсөн малгай дээлийг нь өмсөөд Улаанбаатар хотын гудамжаар тамхиа татаад л алхдагсан. Дээлнийхээ энгэрт чихэртэй явбал замд таарсан хүүхдүүдэд гаргаж өгнө. Ихэнх цагаа 2 дахь гэр болох урландаа өнгөрөөнө. Манай аав их дуугай хүн л дээ, хэр баргийн юман дээр дуугарахгүй, ном их уншина, уншаагүй ном бараг үгүй. Маш олон концертны хувцасны загвар зурж тайзан дээр амилуулж байсан. Найрамдал зусланд, хүүхдийн паркд гээл том ханан дээр олон ч хүүхдийн зураг зурсан, олон ч марк, календарны зураг зурсан, хүн бүхний мэдэх зайсан толгойн загварыг хийгээд, доторх мозайкийг хийсэн гээд л зөндөө олон сайхан бүтээл хийсэн хүн дээ. Аавын  маань хүсэж мөрөөддөг байсан зүйл нь өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргах юмсан, олон жил бүтээсэн концертны дуучдын, бүжигчидийн хувцасны тоглолт хийх юмсан гэж их ярьдаг байж билээ. Ааваасаа өвлөж авсан мэргэжлээрээ би бие даасан тоглолт хийж аавынхаа хүсэл мөрөөдлийг жаахан ч гэсэн биелүүлсэн болов уу гэж боддог. Аавын маань бүтээлүүд өөрт нь үлдэх нь ховор, үргэлж л энд тэнд томоохон бүтээлүүд байдаг болхоор яг үзэсгэлэн гаргах гэхээр хүндрэлтэй талууд байдаг байсан байх. Би өвөө ааваараа бахархдаг, тэднийхээ ажил үйлийг үргэлжлүүлэх хувьтай төрсөндөө баярладаг.

Гадаад явдлын яамнд байдаг чулуун шигтгэмэл

 

Зайсан толгой  чулуун шигтгэмэл

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1880961/4c8/trackback

ji he

2009.06.30 18:27:17
*.32.157.35

taalagdlaa
oshoo ih heregtei medeelel oruulj baigaarai
emoticon

muugii

2011.09.20 20:36:45
*.158.125.2

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 22652
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26145
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 113695
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3565
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1795
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1588
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1770
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5469
1113 bukan zurgaa 2009-07-04 1445
1112 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7904
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1336
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1519
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1701
1108 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1466
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1442
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1725
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2663
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2016
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3895
1101 Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2352
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1269
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1375
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1079
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1662
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1585
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1260
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2960
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2081
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1938
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1558
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2472
1086 accessories mgldevochka 2009-07-01 2808
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1572
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1974
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2087
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1955
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1711
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
» Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44029
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2140
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348


자생병원