Бичлэгийн тоо 2,391
 
2009 оны 6 сарын 10  L.Munkhbayasgalan

Алдарт “BHP Биллинтон”-ы гүйцэтгэх захиралд  ийм  нэг асуулт тавихсан. “Танай компани “Рио Тинто”-той  Австралийн  төмрийн  “Iron ore”  уурхайд хөрөнгө оруулалт хийхээр болсон юм чинь Монголын Оюутолгойд хөрөнгө оруулахад хамтрах  сонирхол бий юу” гэж. Энэ бол Монголд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдалд хамгийн их анхаарал татахуйц сэдэв билээ.

“BHP  Биллинтон” “Рио Тинто” нар Австралийн төмрийн уурхайд хамтарч хөрөнгө оруулах болсон нь дэлхий нийтийн сенсаац болов. Ердөө жил гаруйхны өмнө “Биллинтон”  “Рио Тинто”г худалдаж авах санал тавьсан ч тухайн үеийн эдийн засгийн чадамжаа илүү өндөрөөр  үнэлүүлэх гэсэн “Рио” татгалзаж байлаа. Харамсалтай нь ганцхан жилийн дараа дэлхийг хамарсан  эдийн засгийн хямралаас болж “Рио Тинто”  40 тэрбум ам.долларын өрөнд унаж 14 мянган ажилтнаа цомхотгоод хөрөнгө оруулагч хайхаа  тааварлаагүй нь мэдээж. Харин  өнгөрсөн хоёрдугаар сард  БНХАУ-ын  “Чайналко” компани 19 хувийг нь 19,5 тэрбум ам.доллараар худалдаж авахыг санал болгоод тэдний дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхаа амалсан нь  мөн л дуулиан байлаа. Гэвч энэ бүх дуулиан урд өмнө тааварлаагүй сонин  үйл явдлаар төгсөж байгаа нь анхаарал татаж байна. Уг нь “Рио Тинто”  болон “Чайналко”-гийн асуудал маньд хамаагүй мэт санагдаж болох авч энэ хоёр компани хоёулаа Монголын Оюутолгойд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа болохоор дэлхийн гигантуудын энэ үзэгдэл бидэнд яах аргагүй сонин  билээ.  


Хятадын төрийн бодлогод ухралт гарлаа   

“Чайналко”  бол төсөв боловсруулж ил тоглолт хийдэггүй боловч томоохон компаниудын хувьцааг худалдаж авах замыг сонгодог.   Тэд хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт, электронжсон хөнгөн цагааны түүхий эдээрээ гуравдугаарт , зэсээрээ 2004 оноос олон улсын тавцанд алдаршсан билээ. Тухайлбал Перу улсын “Перу зэс” компанийн 91 хувийг зэмшдэг бөгөөд тэр уурхай нь 110 сая тонн зэсийн нөөцтэй томоохон орд юм. “Чайналко” –ийн захирал нь БНХАУ-ын Коммунист намын  төв хорооны орлогч гишүүн Сяао Яцин гэгч хүн бий. Тэрбээр Коммунист намын их хурлаасаа “Рио Тинто”-той хавсарч улмаар уул уурхайн салбартаа дэлхийд тэргүүлдэг “BHP Биллинтон”-ийг “залгих”  даалгавар  авсан гэх. Мөн хаяандаа орших Монголын Оюутолгойд “Рио Тинто”-гоор дамжуулан хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн байлаа. Энэ тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан дээр Хятадын тал манайд ил тодоор тулгалт хийсэн тухай бид  өмнө нь бичиж байсан билээ. Гэвч ихээхэн найдлага тавьж байсан “Рио Тинто”  нь “Чайналко”-гоос хагацаж  гэрээ зөрчсөний төлбөр болох 195 сая ам.долларын торгууль төлөөд салж нүүхээр болсон нь Хятадын төрийн бодлогод яах аргагүй ухралт хийлээ гэж Хятад судлаачид дүгнэж байна.   Учир нь Монгол болон Австралид зэсийн үнэ өсөх нь  ашигтай байдаг бол Хятадад алдагдалтай тусдаг. Тэд дэлхийн хамгийн том хэрэглэгч гүрэн учраас үйлдвэрлэгч нартай “ахан дүүс”-ийн холбоо тогтоож үнийн өсөлтийг нь барьж байхыг урьтал болгодог. Тухайлбал, 2005 онд дэлхийн зэсийн зах зээлийн үнийг тогтоон барихын тулд стратегийн нөөцөөсөө  200,000 тонн зэс гаргаж байсан  удаатай. Мөн энэ удаагийн зэсийн үнийн уналтын бурууг Хятадаас хайх шинжээчид ч олширох хандлагатай байдаг. Тиймээс  зүгээр л худалдан авагч байхаас үйлдвэрлэгч  байхыг тэд нэн тэргүүний зорилтоо болгосон юм.  Бод л доо, Харин одоо Хятадын удирдагчид дараагийн алхамаа боловсруулж байх зуур Австрали яагаад Хятадаас эмээх болсоны учрыг өгүүлье.


Австрали  Хятадаас эмээх болсоны учир

“Рио Тинто”  одоогоос гурван жилийн өмнө Оюутолгойд хайгуул хийж ашиглалтын лиценз авсан Канадын “Айвенхоу Майнз”  компанийн 10 хувийг худалдаж авсанаараа монголчуудын танил болсон юм. Дэлхийд  уул уурхайн бизнес эрхэлдгээрээ хоёрдугаарт ордог том компани манайд хөрөнгө оруулах гэж байгаад дургүйцэх хүн ховор байсан. Гэвч  2008 оны сүүлээр “Рио Тинто” өрөнд орж эхлэв. Учир нь тэд 2007 онд  Канадын цагаан тугалаганы үйлдвэр болох  Алкоаг 40 тэрбум ам.доллараар худалдаж авсан боловч  дэлхий нийтийг хямарсан эдийн засгийн хямралаас болж зээлээ төлж дийлэхээ больсон хэрэг. Ингээд 2009 ондоо багтааж “Рио Тинто” 8-10 тэрбум ам.доллар төлөх ёстой болсоноос дорвитойхон хөрөнгө оруулагч хайж эхэлсэн түүхтэй. Гээд тэдэнд хамгийн боломжийн санал тавьсан нь Хятадын  “Чайналко” байсан юм.  

Австрали улс бол яг л манай улс шиг орон. Хэдийгээр хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог хэдий ч экспортын бүтээгдэхүүн гэж гавьтай зүйл байдаггүй. Тэд нүүрс, төмөр, зэс, уран болон хонины мах, арьс  шир, ноос гэсэн түүхий эдээрээ амьдардаг.  Өөрөөр хэлбэл газрын баялаг хийгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ гол орлогоо олдог байна. БНХАУ бол мөн л тэдний хамгийн том худалдааны түнш.  Тэгэхээр үндэсний том компани нь гол худалдан авагчтайгаа хамтарч 20 хүртлэх хувийн хувьцаагаа тэдэнд өгнө гэдэг Австралийн хувьд үнэхээр алдагдалтай алхам болох байлаа. Хэдийгээр хятадууд “Рио Тинто”-той байгуулсан гэрээндээ тэдний дотоод асуудалд оролцохгүй гээд оронд нь тэднийг төмрөөр хангаж байхыг “үүрэгдсэн” байсан ч австраличууд  тэдэнд итгэсэнгүй. Улс орныхоо эдийн засгийг тэр чигээр нь Хятадын хараат болгохыг хүсээгүй бололтой.  Уг нь “Рио Тинто” болон “Чайналко”  хоёрын  хоорондоо байгуулж буй  гэрээг шалгаж дүгнэлт гаргах ёстой Засгийн газрын  ажлын хэсэг нь шийдвэрээ гаргаагүй байхад Рио  өөрөө ийм шийдвэрт хүрсэн нь саяхны үйл явдлуудаас  хамааралтай болов уу. Жишээ нь алдарт “Женерал моторс” дампуурахад “Хаммер”  брэндийг нь Хятадын хувийн компани худалдаад авчихаж байна. “Volvo” дампуурахад мөн л худалдан авсан гурван компани нь гурвуулаа Хятадынх байв.  Эдийн засгийн хямарч буй  энэ хүнд цаг үед мөнгө Азид тэр дундаа зөвхөн Хятадад л байгаа гэдгийг эдгээр үйл явдлууд нотлож өгсөн хэрэг.  Хүссэн хүсээгүй үүнийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэллээ. Мөн АНУ-ын Тагнуулын байгууллагаас саяхан гаргасан  илтгэлд “Одоогоос 20 жилийн дараа Хятад дэлхийд тэргүүлэгч гүрэн болно. Дэлхийн эдийн засаг болон батлан хамгаалах салбарт Хятадыг ардаа орхих улс бараг олдохгүй” гэж дурдсан байсан билээ. Энэ мэт хүчин зүйлүүд “Рио Тинто”-д нөлөөлсөн болов уу.  Гэхдээ тэд Засгийн газартайгаа дараах тохиролцоог хийсэн байх. Ямар ч Засгийн газар  худалдааны гол түншдээ “Үгүй, чадахгүй” гэж хэлэхэд бас халуун.  Тиймээс  “Рио Тинто” Засгийн газраа энэ хэцүү байдлаас мулталж өөрсдөө шийдвэрээ танилцуулсанаар дэлхий нийтийн дуулиан болгож орхилоо.  Австрали үнэхээр Хятадын агуу их амбицаас эмээлээ.


Харин Монголд ямар байдал үүсэх вэ  

Хятадын төрийн бодлого нэг алхамаар ухарч Австрали “Чайналко” –гоос татгалзлаа. Харин одоо Монголд ямар нөхцөл байдал үүсэх бол. “Рио Тинто” –гоор дамжуулан Оюутолгой руу санаархаж байсан хятадууд “За за болъё яршиг” гэхгүй л байх. Харин тэд манай парламентад нэгэнт бий болгосон дэмжигч нараараа дамжуулан  Оюутолгойн гэрээг ирэх аравдугаар сар хүртэл царцааж болох юм. Аравдугаар сард “Рио Тинто”  “Айвенхоу майнз”  хоёрын дунд байгуулсан гэрээ дуусгавар болно. Монголын  парламент  Оюутолгойн гэрээг батлаж чадалгүй олон жил уясанд эгдүүцсэн  “Рио Тинто” ёстой хаячихаад гараад явчихаж чадах л байх. Хэрвээ ингэсэн тохиолдолд манай улсын нэр хүнд унаж таарна. “Хөрөнгө оруулахад хамгийн тохиромжгүй улс”  гэсэн номинацид тэргүүлж мэднэ.  Тийм үед харин өнөө “Чайналко” маань “Айвенхоу”-тай хамтраад  гэрээ байгуулах ширээний нөгөө талд сууж байвал яах вэ. Үгүй гэх баталгаа байхгүй. Ердөө 30-аадхан жилийн өмнө хүн ард нь  өлсгөлөнд нэрвэгдэж модны навч түүж идэж байсан улс өнөөдөр эдийн засгаараа дэлхийг тэргүүлж эхэлсэний нууц маш  энгийн.  Хятад бол бусдын хөрөнгөөр хөгжих бодлогыг маш оновчтойгоор хэрэгжүүлсэн чадсан билээ. Тэд дэлхийн томоохон бүх л компаниудын хөрөнгө оруулалтыг татан төврөлүүлсэн.  Улмаар тэдний техник технологийг эзэмшиж, хүмүүсээ сургаж ч амжсан. Одоо харин эргээд  дэлхийн тэргүүлэгч салбарууд руу хөрөнгө оруулж хувьцааг нь худалдан авч хөрөнгийн биржүүд дээр амжилттай мөнгө босгож байна.  Хятадын Коммунист  нам хөрөнгө оруулалт татах нь хөгжлийн хамгийн зөв алхам гэдгийг ойлгочихоод амжилттай хэрэгжүүлж чадаад байхад коммунизмыг 20 жилийн өмнө нураасан манай улс хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг нь гайхалтай л даа.  Гэхдээ хичнээн хөрөнгө оруулагч хэрэгтэй байлаа ч Хятадаас л зайгаа  барих ёстой гэдгийг манай Засгийн газар болоод УИХ ухамсарлаж чадсан гэдэгт итгэж чадахгүй юм.  Монголын  Засгийн газар Австрали шиг байр суурь баримталж  чадах уу гэдэг ч эргэлзээтэй. Одоогоор “Айвенхоу Майнз” “Рио Тинто”-г орхиод явбал Хятадтай л лав хамтрахгүй гэж байгаа  боловч хөрөнгө оруулагч шаардлагатай болсон тохиолдолд наймаа хийхээс буцахгүй л болов уу. Учир нь Чайналко бол бас л дэлхийн гигант шүү дээ. Тэгээд ч өдгөө Хятадаас өөр мөнгөтэй газар байхгүй болчихоод байхад уу.  Гэхдээ  “Рио Тинто” гэрээний хугацаа дуусах үед орхиж явах биш харин ч “BHP Биллинтон”-г татан оруулж магадгүй л юм. Тийм болоод л тус компанийн гүйцэтгэх захиралд тавих асуулт маань бэлэн болчихоод байгаа хэрэг шүү дээ

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1857638/787/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114568
1086 accessories mgldevochka 2009-07-01 2816
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1578
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1979
1083 Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2096
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1964
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1486
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1713
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1925
1078 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44219
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1627
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2485
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1478
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1348
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1253
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1345
1071 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1548
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1286
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1348
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1966
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1927
1066 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1927
1065 BIRD zurgaa 2009-06-27 1318
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1812
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1433
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1301
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1848
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1839
1057 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2067
» Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2093
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1112
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1583
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1755
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4152
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1550
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1506
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1231
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2120
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9093
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1526
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2003
배너신청
자생병원

배너신청