Өвөл ичээндээ орсон юм шиг баахан тарга тэвээрэг сууж ажлаа хичээнгүйлэн хийж байсан хүмүүс зун болж навч цэцэг дэлгэрэхтэй зэрэг сэтгэл санаа нь ч даган баясаж, хөл нь хөнгөрөөд, "ажил-гэр" гэдэг маршрут нь өөрчлөгдөн болж өгвөл "илүү гишгээд" энд тэндхийн "сав газар" сууж байгаад харих нь монголчуудын хувьд нийтлэг үзэгдэл болж дээ.
Энэ удаад "сав газруудыг" магтах гэсэнгүй, муулах ч гэсэнгүй зүгээр л Солонгост байдаг барнуудыг сонирхуулах гэсэн юм.
Хүний нутагт өөрийн гэсэн бизнес хийнэ гэдэг хүнд даваа. Харрин нэгэнтээ нээгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдээ татаж чадах юм бол тийм ч их бэрхшээлтэй бус.
Солонгост 35,000 гаруй монголчууд байдаг. Амралтын өдрүүдээ ихэвчлэн Монгол хоолны газар, монгол караоке, баруудаар өнгөрөөж өнөөх стресс гээч юмаа тайлцгаана.
Нийтлэг ажиглагддаг ганц гэм нь архи их уунаа. Уухаараа удмын дайнч цус нь хөөрөөд хоорондоо, бие биенээ барьж балбаад цагдаа сэргийлэхдээ тулна. Ер нь бол бүх баруудад хагас сайн өдөр болгон энэ үзэгдэл давтагдана. Ялангуяа баяр ёслол, урт амралтын өдрүүдэд /цагаан сар, ургацын баяр, халууны амралтын өдрүүдээр 3-4 хоног амардаг / жинхэнэ тулааны урлагын мастерууд цугалсан юмуу гэмээр байдаг үе олон байна.
Манай монголчууд ёстой "оготны нүхээр орж чаддаг" гэдэг үг ч үнэн шүү. Солонгосууд хонины мах хаана зардагыг нь мэдэх байтугай амсаж үзээгүй ч байх нь элбэг. Харин манай монголчууд авсралиас ирж зарагддаг хонины махыг хаанаас ч юм бөөндөж авч хямдхан зарна, бас хоол хийж худалдаална. Нэг кг хонины цул мах дунджаар 7000 вон, хавирга 6000 вон, үхрийн махыг ч бас дэлгүүрт худалдаалдаг үнээс хамаагүй хямд үнээр монгол хоолны газрууд болон каргонуудаар зардаг.
Цуйван, бууз, хуушуур, банштай цай, хуйцаа, мантуу, гуляш гээл энгийн хоолны газруудад зарагддаг бүх төрлийн хоол бий. Үнэ нь 5000-8000 төгрөг. Өөрөөр хэлбэл нэг порц бууз 8 ширхэгтэй жоохон салатаар хачирлаад 6000 вон, хуушуур 5 ширхэгтэй нэг порц нь мөн 6000 вон байх жишээтэй.
Харин архины үнэ монголыг бодвол арай өндөр."АПУ" гэрээт борлуулагч гэх боловч орги архи, хулхи архи гэж 2 төрлийн архи худалдаална. Монголоос авчирсан орги архи бол шаал ондоо үнэр амттай, харин хулхи архи нь хаана үйлдвэрлэдэг юм бүү мэд нэг л өөр...
Хамгийн үнэтэй архи нь Соёмбо - 50,000 вон, Болор, Чингис Алтан түрүү 750 гр нь 40,000-35,000 вон, Хараа Ерөө арай хямд.
Боргио, Хар хорин, Алтан говь, Чингис пиавнууд 4000-5000 воноор зарагдана. Харин хаа очиж орги байдаг юм шиг байгаам.
Виски 1литрийх нь 120,000 орчим, харин 750 грын Жонни тэргүүтэн бол 80,000 байх жишээтэй.
Ер нь тэгээл монголд бидний хэрэглэж заншсан бүх юм байна доо. Шар тос 100 гр нь 5000 вон, арвайн гурил, сүүлний тос, ааруул ээзгийгээс авхуулаад ном сонин, сд кассет, зурхай, ноолууран хувцаснууд, зарим монгол дэлгүүрүүдэд эрээний хямдхан гутал хувцас ч зарж байх шиг харагддаг юм.
Барнуудын доторх интерио нэг иймэрхүү.
"Андууд"
"Элит"
"Залуус зоог"
Хоолоо хүлээнгээ бас интернет ашиглаж болноо
За тэгээд боролдойн цаг дуусахын алдад хоолоо идэж, архиан ууж эхэлсэн хүмүүс хөл гар нь халаад ирэхээрээ энэ муу жижигхэн заланд чинь ёстой шар усаа тартал бүжиглэцгээдэг гэжуугаа.
Заримдаа "сумын төвийн" дискон дээр хүрээд ирчихсэн юм шиг санагдаад байдаг юм.