Бичлэгийн тоо 2,391

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харгадаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1.    Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V  хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2.    Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3.    Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн  бие, Н хэлбээрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4.    Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.

5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг

 


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгуй.

1.    Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө  хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий.Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуутагтай өмд таарна. Ийм  хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоел чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.  

2.    Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоел чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ  ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барисан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхэстэй бол сул загвартай  сүлжмэл загвартай цамц  мөн урт жакет өмсч болно.
3.    Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие:Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлний харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.
4.    Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр  нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариудуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаанда зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.
5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоел чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1884252/cf5/trackback

ji he

2009.07.01 16:46:38
*.32.157.35

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24462
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115742
1086 accessories mgldevochka 2009-07-01 2833
1085 Тэргүүн хатагтай нар mgldevochka 2009-07-01 1583
1084 Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү? [2] mgldevochka 2009-07-01 1991
» Биеийнхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох [1] mgldevochka 2009-07-01 2113
1082 Монголд ганц байдаг машин микроавтобустай мөргөлдөв [1] lollipop976 2009-07-01 1979
1081 Социйн үеийн тоглоомнууд [2] mgldevochka 2009-07-01 1504
1080 Xүмүүсээ xямдxан байгаа дээр нь Xурдлаарай [3] luxoil 2009-07-01 1722
1079 СОЛОНГОС БА АНГЛИ ХЭЛ ЗААНА [1] nikes 2009-06-30 1931
1078 Монгол үндэстний хувцас [2] mgldevochka 2009-06-30 44291
1077 Аль нь вэ mgldevochka 2009-06-30 1633
1076 анхны сэтгэгдэл mgldevochka 2009-06-30 2499
1075 хамт тоглох хүн хайж байна [1] asassa 2009-06-30 1490
1074 "Эмоушн" хамтлагийнхан эх оронруугаа цомгоо илгээнэ lollipop976 2009-06-30 1357
1073 Хацартаа хадаас зоолгосон иргэний сэтгэл тогтворгүй байна lollipop976 2009-06-30 1261
1072 Компьютерээс шалтгаалах өвчин mgldevochka 2009-06-29 1360
1071 Єрнийн зурхай /2009.06.29-2009.7.05/ mgldevochka 2009-06-29 1558
1070 солонгос хэлний хичээл [1] soracsan 2009-06-29 1299
1069 TS.HYAMDORJ zurgaa 2009-06-29 1353
1068 BAABAR ''HULGAILAGDSAN'' BNA [2] zurgaa 2009-06-27 1976
1067 BAABARIIN ''ZAHIDAL'' zurgaa 2009-06-27 1942
1066 B.BAABAR ''CHIHER IDEHEE BOLISON ENKHBAYAR" zurgaa 2009-06-27 1933
1065 BIRD zurgaa 2009-06-27 1325
1064 R.ENKHBAT'' BAABAR MONGOLD HEREGTEI YU MONGOL BAABART HEREGTEI YU? zurgaa 2009-06-27 1827
1063 DAYAR MONGOL [4] zurgaa 2009-06-27 1450
1062 Дэлгэцийн урлагийн шүтээн “дээр хөхрөгчид заларлаа” mgldevochka 2009-06-26 1310
1061 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10425
1060 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2228
1059 Эзэнгүй айл" шиг ЭХ ОРОН минь(Нийтлэгч: Г. Галбадрах) Маралгоо 2009-06-26 1867
1058 Солонгос ба Монгол сэтгэгдэл [1] Munkh-munkh 2009-06-25 1850
1057 МОНГОЛ ЁСОНД ДУУГҮЙ БАЙХЫГ & Диломат ёсонд дуугүй байхыг.. [3] Munkh-munkh 2009-06-25 2085
1056 Хятадын агуу их амбицаас Австрали эмээж байна Munkh-munkh 2009-06-24 2117
1055 Хүн ухаан хүрч итгэж чадаж байгаа бүхэндээ хүрдэг Маралгоо 2009-06-24 1130
1054 4.000.000 төгрөгийг 10 сарын дотор олж болно [1] Маралгоо 2009-06-24 1593
1053 Солонгос залуус Монгол бүсгүйг хүчирхийлжээ [2] 1932 2009-06-24 1760
1052 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3692
1051 АЯЛАЛ САЙХАН БОЛЛОО. [1] daruuhan01 2009-06-23 4172
1050 Хэл сурахад авьяас хэрэггүй Маралгоо 2009-06-23 1563
1049 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2276
1048 1941 оны энэ өдөр [2] Munkh-munkh 2009-06-22 1515
1047 Өнөөдрийг хайрла. mgldevochka 2009-06-22 1242
1046 ӨӨДРӨГ ЯВАХ 25 ЗАРЧИМ [3] mgldevochka 2009-06-22 2135
1045 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2253
1044 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9117
1043 Ноён хутагтын сургаалаас [3] mgldevochka 2009-06-21 1534
1042 хэддүгээр сард төрснөөр нь хүнийг шинжихүй [1] MUZZ 2009-06-21 2018
배너신청
자생병원

배너신청