Арлын орны мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацү башё эхэллээ. Хэдийнэ Монголчуудын спорт болоод байгаа сумогийн башёг тэсэн ядан хүлээдэг үзэгч олон бий. Энэ оны анхны башё ч олон дуулиан шуугианы дунд онцлог үйл явдлуудаар дүүрэн эхэлж байна.

Гурван башё дуусгаж чадаагүй их аварга Асашёорюү Дагвадорж гэмтлээ эдгээгээд эргэн дохё дээр гарсан, бие жижигтэй ч аварга арслангуудыг айлгадаг болсон шинэ озэки Харумафүжи Бямбадорж, 12 дахь удаагаа кодобан болж байгаа озэки Кайо гээд сумо сонирхогчдын анхаарлын төвд байгаа бөхчүүдийн барилдаан энэ башёд болно.
Харин Хацү башёд хэн түрүүлэх вэ гэсэн асуултад сумо сонирхогчид өөр өөрсдийн хувилбараа хэдийнэ дэвшүүлээд эхэлсэн. Ер нь 2003 оноос их аварга Асашёорюү Дагвадорж ганцаар ёкозуна цолтой барилдаж эхэлснээс хойш монгол бөх башёгийн түрүү манлайг тоотой алдсан. Тиймдээ ч башё болгонд монгол бөх түрүүлнэ, харин аль аварга маань түрүүлэх бол гэсэн бодол, бас омогшил төрдөг болсон нь нууц биш ээ. Тэр сэтгэл ч энэ башёд үргэлжлэх биз. Гэхдээ энэ удаагийн түрүүлэх бөхчүүдийн тоонд шинэ озэки Харумафүжи Бямбадоржийн нэр орж байна.
Өнгөрсөн 11 дүгээр сард их аварга Хакухо Даваажаргалтай аваргын төлөө нэмэлт барилдаан хийж ялагдаж байсан түүний хувьд түрүүлэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж ирж байна. Цаашид ч түрүүлэх бөхчүүдийн жагсаалтад байсаар байх биз. Тиймдээ ч энэ сард гурван монгол бөхийн аль нь башёг түрүүлэх бол тэсэн таамаглал хэдийнэ ам дамжин Сумо сонирхогчдоос хальж, сумогийн багш ояката нарын дунд яригдаж байна. Яагаад заавал монгол гэж, япончууд өөрсдөө яагаад түрүүлж болохгүй гэж гэсэн асуулт гарч магадгүй байх. Тэгвэл 2006 оны нэгдүгээр сараас хойш нийт 12 башёгийн зөвхөн нэгд нь л Болгарын озэки Котоошюү түрүүлж, үлдсэн 11-ийг нь манай их аваргууд хуваагаад авчихсан гэдгийг сануулахад илүүдэх юун.
Энэ ч Япончууд Эзэн хааныхаа цомын барааг хараагүй хоёр жил болж байна гэсэн үг. Тэгээд ч өнөөдөр япон бөхчүүдийн дунд түрүүлчих магадлал өндөр сумоч бараг л алга байна шүү дээ.
Дөрвөн озэкигийн хувьд нас явчихсан, яаж качигоши хийх вэ гэдэг л гол асуудал оолчйхоод байгаа. Яахав сүүлийн үед хүчтэй байгаа Котомицүкигийн хувьд хоёр аваргын хаагуур нь ч гарч чадахгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд батлагдчихсан. Харин залуу маэгашира Гойдо, комүсүби Кисенасото нарын хувьд залуу хүмүүсийн ааг омгоор дайраад авчих боломж бий ч туршлага гээд юм юм л дутна. Тиймээс ч их аварга Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал, шинэ озэки Харумафүжи нарын нэг нь түрүүлэх магадлал өндөр байгаа юм.
Асашёорюү аваргын хувьд долоо, есдүгээр сарын башёг дуусгаж чадалгүй дундаас нь өнжиж, 11 дүгээр сарын башёг гэмтлийн улмаас бүтэн өнжсөн. Энэ хугацаандаа багагүй хэл аманд өртөж, шүүхэд хүртэл дуудагдаж мэдүүлэг өгсөн удаатай. Тийм болохоор энэ сард бэлтгэл тааруу, түрүүлэх боломж бага хэмээн ояката нар ярьж байна. Гэхдээ эхний хэдэн өдрийн барилдаанд давж чадах юм бол оарилдаан нь орж, цаашид хэвийн хэмжээндээ орж чадах эрэмбэтэй аварга гэдгийг ч тэд үнэлсэн.
Тэгвэл их аварга маань эхний барилдаанд японуудын гол итгэл найдвар болсон Кисенасатогоос даваа авч чадлаа. Сүүлийн башёнуудыг ажиглаад байхад их аварга эхний өдөр өвдөг шороодоход башёдоо төдийлөн өндөр амжилт үзүүлж чадахгүй тохиолдол нэлээд хэд гарсан. Энэ удаад эхний өдөр авсан даваа, цаашлаад тэмцээний өмнөх бэлтгэлээ ч боломжийн базаасан талаар түрүүлэх гэх газаргүйг Японы хэвлэлийнхэн бичиж байна.
Эхний өдрийн барилдааныг харахад өөрийн үндсэн барилдаанаа гаргахад түүнд болохгүй зүйлгүй шиг л харагдана лээ. Харин их аварга Хакухо Даваажаргалын хувьд Асашёорюүгийн эзгүйд их аваргын нэр төрийг хадгалж чадсан чадалтай аварга. Өнгөрсөн жилийн зургаанбашёгийн дөрөвт нь Хакухо түрүүлж, үлдсэнд нь озэки Котоошюү, Асашёорюү аварга нар түрүүлж байсан. Түүний хувьд тэмцээний өмнөх бэлтгэлийг маш сайн хийсэн хэмээн ярина лээ.
Ялангуяа шинэ озэки Харумафүжитэй хийсэн бэлтгэл нь түүхэнд тэмдэглэгдэх бэлтгэл болсон. Шинэ озэкигийн хувьд бага зэрэг жин нэмсэн харагдсан. Хакухо аваргатай хийсэн бэлтгэлийг нь харахад тун сайн байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа аж.
Ямар ч байсан энэ удаагийн Хацү башёд монгол бөхчүүдийн нэг нь түрүүлэх магадлал өндөр байна.Харин хэн бэ гэдэг нь хоёр долоо хоногийн дараа тодорхой болно биз.

С.Болд

profile

www.mglclub.com Administrator

Trackback :
http://www.mglclub.com/1124253/220/trackback

List of Articles
No. Subject Author Date Views
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s Jul 11, 2013 1338
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s May 27, 2013 1440
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s Jan 29, 2013 1774
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s Jan 28, 2013 1555
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin Sep 17, 2010 50173
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s Jul 14, 2010 10464
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s Jul 13, 2010 11921
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s Feb 22, 2010 14153
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s Sep 14, 2009 18517
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s Aug 27, 2009 20311
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ Jul 01, 2009 20619
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin Feb 20, 2009 22063
» Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin Jan 13, 2009 22350
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s Jan 12, 2009 21991
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin Dec 31, 2008 22239
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin Dec 02, 2008 21444
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin Oct 21, 2008 20033
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin Oct 20, 2008 22578
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin Oct 20, 2008 24128
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin Sep 26, 2008 24089
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin Sep 03, 2008 26938
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin Aug 28, 2008 25163
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin Aug 20, 2008 28855
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh Aug 19, 2008 27067
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 Aug 15, 2008 26606
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 Aug 15, 2008 26472
7 Бээжин-2008 admin Jul 30, 2008 27320
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin Jul 08, 2008 26441
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin Jul 04, 2008 23514
4 Top news [3] admin Jul 03, 2008 26886
3 BEIJING-2008 NEWS admin Jul 03, 2008 27069
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement Jun 29, 2008 28708
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 Jun 29, 2008 30286
배너신청
자생병원

배너신청