Бичлэгийн тоо 20
Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башёгийн 11 дэх өдрийн барилдаан тун сонирхолтой болж өнгөрлөө. Тамаваши Мөнх-Оргилын хувьд өчигдөр унаа авсан. Ингэснээр манай бөх дахин унах эрхгүй бөгөөд хэрвээ унавал жюүрюүд буурах нь тодорхой болно. Тэгвэл зургаан даваатай байсан Какирюү өчигдөр мөн л уналаа. Ингэснээр тэрбээр үлдэж байгаа өдрөөс хоёр даваа авах нь хэвээр үлдэв. Харин долоон унаатай байсан манай бөхчүүд хоорондоо таарч барилдан Кёкүтэнхо давсан байна. Түүнтэй барилдсан Токитэнкү унаснаар качигоши хийх боломжгүй болсон юм. Тэрбээр ирэх башёд чансаа буурч барилдана. Тэгвэл комүсүби Асасэкирюү өчигдөр өрсөлдөгчөө баралгүй өвдөг шороодсон. Тэмцээнийг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан Ама урамтай сайхан барилдаж даваа авснаар байраа хадгалж үлдлээ. Мөн Хакүхо хамт тэргүүлж явсан Гоэйдотой таарч зайлах мэхээр давж аки башёг ганцаараа тэргүүлж эхэлсэн.

www.mglclub.com Administrator
admin