Бичлэгийн тоо 33

Германы Дрезден хотод болсон Дэлхийн шатрын XXXVIII олимпиадад манай эмэгтэй баг тамирчид амжилттай оролцсон талаар бид мэдээлж байсан. Эмэгтэйчүүдийн багийг их мастер В.Мөнгөнтуул, олон улсын мастер Д.Янжиндулам, спортын мастер А.Энхтуул, Ө.Нямтуяа, Ц.Мөнхчулуун нарын шилдгүүд бүрдүүлж оюунаа сорин өрсөлдсөн юм.

Мөн спортын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багш шатарчдаа дасгалжуулан тэмцээнд оролцуулсан байна. Дэлхийн 114 орноос 17 дугаар байрт шалгарсан бүсгүйчүүдийг өчигдөр Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Манай бүсгүйчүүд уг тэмцээнд “С” хэсгээ тэргүүлэн алтан медалиар энгэрээ мялаасан нь яах аргагүй том амжилт. Амжилт гаргасан тамирчдыг өчигдөр монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч амжилтаар нь бахархжээ. Эмэгтэй тамирчид 11 тоглолт хийснээс зургаан хожил, хоёр тэнцээ, гурван хожигдол хүлээсэн амжилтаар шилдгүүдийг сандаргасан гэнэ. Латви, Болгар зэрэг шатрын орнуудын шатарчдыг буулгаж, тэнцсэн нь дэлхийн анхаарлын төвд байсан гэхэд болно. Үүгээр ч зогсохгүй хоёр тамирчин нь шууд олон улсын мастерын болзол хангасан баярт мэдээг монголчууддаа давхар дуулгаж байна. Энэ бүхнээс үзвэл 2008 он спортынхны хувьд медалийн хур буулгасан амжилтын жил байсан гэдэг нь тодорхой. Ингээд уг тэмцээнд оролцож олон улсын мастерын болзол хангасан А.Энхтуултай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

-Олон Улсын мастерын болзол хангасанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, сэтгэгдэл маш өндөр байна. Гурван хэсэгт хуваагдаж тоглон 116 оноо авч 17 дугаар байрт орлоо. Ингэснээр олон улсын мастерын болзлыг шууд хангасан. Бас гуравдугаар зэрэглэлдээ би алтан медаль хүртсэн.
-Тэмцээнд оролцоход хамгийн чухал зүйл нь санхүүгийн асуудал. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Намайг болон бусад тамирчдыг уг тэмцээнд оролцоход гүн туслалцаа үзүүлсэн “Бороо Гоулд”, “Монгол-Чех метал” компаниудын хамт олонд баярласнаа илэрхийлье. Бас миний энэ амжилтад хамгийн их нөлөөлсөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Шавь орж, удирдлаган дор нь шатрын спортоор хичээллэх болов?
-Би есөн наснаасаа эхлэн шатар тоглосон. Хоёр жилийн өмнөөс П.Жигжидсүрэн багшийн удирдлаган дор хичээллэж байна.
-Хамгийн хүнд хэцүү тоглолт?
-Тоглолт бүхэн маань л хэцүү байсан. Ихэнх нь надаас дээгүүр цолтой шилдэг тамирчид байсан.
-Тэгвэл тэмцээнд оролцож байхад хамгийн сайхан зүйл нь юу байв?
-Болгарын их мастер Маргарита Воиситай тэнцэж, Израйлийн их мастер, Литвагийн фиде мастеруудыг хожсон явдал байсан юм болов уу. Би нэг ч өнжилгүй 11 өрөг тоглолт хийсэн.
-Дэлхийн шатрын олимпиадад өмнө нь оролцож байсан уу?
-Үгүй. Анх удаагаа энэ олимпиадад оролцоод ийм амжилт үзүүллээ.
-Тэгвэл олон улсын тэмцээнд оролцож байсан биз дээ. Гаргаж байсан амжилтаасаа дурьдахгүй юу?
-Олон тэмцээнд оролцсон. Хэрэндээ гайгүй амжилтууд гаргаж байгаа. Би их мастер Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр ч удаа давтаад байгаа шүү дээ.

Б.Зулаа

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/947780/e9a/trackback

grgrz

2009.11.29 15:10:08
*.242.109.23

grgrz

2009.11.29 15:10:24
*.242.109.23

grgrz

2009.11.29 15:10:39
*.242.109.23

grgrz

2009.11.29 15:10:52
*.242.109.23

grgrz

2009.11.29 15:11:05
*.242.109.23

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13942
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18305
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20097
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21853
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22144
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
» Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21239
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19830
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23883
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26872
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26404
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26269
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26241
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
3 BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30080
배너신청
자생병원

배너신청