Бичлэгийн тоо 33

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж зарим хүмүүсийг төрийн дээд, одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар “Их шавь”-ийн дээд сургуулийн зөвлөх дасгалжуулагч , Ч.Дамдиншаравт Монгол Улсын ардын багш, төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Ц.Балхаажавт Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын хэмжээний мастер Л.Доржид Монгол Улсын гавьяат тамирчин, Электрон техник, машин судлалын нэгдлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Ёндонсүрэнд Монгол Улсын гавьяат тээвэрчин, МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн багш, доктор, профессор Э.Равданд Монгол Улсын гавьяат багш, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн зөвлөх геологич Д.Гарамжавт Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Хаан чацаргана” ХХК-ийн захирал Б.Балганд Монгол Улсын ХААН гавьяат механикжуулагч, Усны үндэсний хөтөлбөрийг дэмжих төвийн захирал З.Жанжаадоржид Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, “Капитал” банкны зөвлөх Н.Мишигдоржид Монгол Улсын гавьяат эдийн засагч, “Майн Инфо” ХХК-ийн зөвлөх инженер, хошууч генерал Ю.Жаргалд Монгол Улсын гавьяат барилгачин, Монголын татвар төлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Халзанбандид Монгол Улсын гавьяат эдийн засагч, Усны институтийн зөвлөх Ц.Балдандоржид Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, Боксын үндэсний шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэд Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, Монголын Энхтайван, найрамдлын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Цахилгаан нарт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тус тус олголоо.
Мөн Сүхбаатарын одонгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч “МонЦаМэ” агентлагийн Ахмадын хорооны дарга Г.Балдандорж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ж.Ломбо, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Мягмар, Дархан-Уул аймгийн “Дархан Өлзий” авто сургуулийн захирал Л.Өлзийсүрэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Дарь.Сүхбаатарыг, Алтангадас одонгоор Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Алтанцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Х.Оюундэлгэр, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Н.Цогтсайхан, Цэргийн гавьяаны одонгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Ё.Амарбаясгалан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 жилийн 5 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Энхжаргал, Нийслэл дэх хувийн хэвшлийн “Таны төлөө бид” эмнэлгийн мэс заслын сувилагч Н.Зандраасүрэн, Цэргийн хүндэт медалиар Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн холбооны жижүүр, хошууч Б.Чинзориг, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн барилгачин Д.Энхболд нарыг тус тус шагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс төрийн өндөр дээд одон медаль хүртсэн зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонсов

Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ:

Монголын боксын холбооны удирдлага, тамирчид, Биеийн тамир спортын хороо, “Эрдэнэт” үйлдвэр, багш нар, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа хэлье. Энэ онд хамгийн сүүлд Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Монгол эх орон маань үүрд мандан бадрах болтугай.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан:

Оны отгон гавьяатуудын нэг болсондоо баяртай байна. Өнөөдөр билэгт сайн өдөр юм. Өнөөдөр дипломатуудын хувьд их том баярын өдөр. Би энэ өдөр Төрийн дээд шагнал авч байгаадаа бэлгэшээж байна. Манай дорнын шашин судлалд амирлуулах, дэлгэрүүлэх, бүтээхийн гурван үйлийг хичээвэл хүн хүн шиг явдаг юм гэж заасан байдаг. Миний насаараа зүтгэсэн Энхтайван найрамдлын төлөөх ажил бол яг л энэ амирлуулах, дэлгэрүүлэх, бүтээх үйлсэд хамаарна. Олон жил буянтай үйлс хийхээр буян нь ирдэг юм байна. Өнгөрсөн жилүүдэд Энх тайвны их наадам, Дэлхийн Монголчуудын чуулга уулзалт хийлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дарь.Сүхбаатар:

Монголчууд бэлгэ дэмбэрэл боддог ард түмэн. Би өөрөө их бэлгэ дэмбэрэл бодож явдаг. 1911 оны яг энэ өдөр Монгол Улс манжийн дарангуйллаас чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо өөрсдөө байлдаж олж авсан. Тусгаар тогтнолын өдөр нь өнөөдөр юм. Энэ өдөр Монголын ардчилсан төр миний нөхдийн хамтарч бий болгосон ардчилсан төр маань төрийн одонгоор шагнаж байгааг би бэлгэшээн хүлээн авч байна. Хамгийн гол нь 1988 оноос хойш өнөөдрийн хүртэл Монголын ардчиллын төлөө шударга, цуцалтгүй явсан үйл хэргийг үнэлж байгаа байх гэж бодож байна.

Алтан гадаст одонт Ч.Куланда:

20-иод жилийн өмнөөс Монголын хэвлэл мэдээлэл, ардчилал хүний эрхийн төлөө зүтгэсний минь үнэлгээ байх гэж бодож байна. Энэ үйлст ганцхан би биш ардчиллын төлөө явсан нөхдүүд, үүний төлөө зүтгэж явсан монголчуудын хөдөлмөрийн үнэлгээ гэж бодож байна.

Н.Энх

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1061572/797/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13941
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18304
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20096
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21852
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22143
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
» У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21238
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19829
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23882
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26871
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26403
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26268
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26240
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
3 BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30079
배너신청
자생병원

배너신청