Бичлэгийн тоо 33
Го.ЭНХТӨР

Ноён Ошима Такэо тэргүүтэй сүмочид Төрийн тэргүүнд бараалхсаныхаа дараа Монгол, Японы сэтгүүлчдийн цугласан танхимд түр саатав. Монголоос төрсөн хоёр их аваргаар магнайлуулсан сүмочид хоёр хэсэг болон Асашёорюү Д.Дагвадоржоор ахлуулсан баг уржигдар орой Буянт-Ухаад буусан  бол өчигдөр үдээс өмнө Хакухо М.Даваажаргалын тэргүүлсэн сүмочид ирж амжаагүй байв. “Цаг агаарын байдлаас болж тэд БНСУ-ын нийслэл Сөүлд түр саатаад байгаа” тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт хэвлэлийнхэнд  дуулгаж товч мэдээлэл хийлээ.

Түүний дараа О.Такэо сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр Монголд хөл тавьж буйдаа  туйлын баяртай байна гээд монголчуудын халуун сэтгэлийг ирсэн даруйдаа мэдэрлээ хэмээсэн юм. Орчуулагч эмэгтэй ноён О.Такэогийн хэлснийг “Монголчуудын халуун сэтгэлийг яс, махаараа мэдэрлээ” хэмээн хэлснээс үзвэл  түүнд хоёр их аваргын нутгийн ард түмэн  тун аятайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Сүмогийн ертөнцөд Монголын Батбаяр, Цэвэгням нар орж ирснээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Хэдий их ажилтай байсан ч гэлээ Кёкүтэнхо, Монголын парламентын гишүүн болсон  Кёкшүюзан  хэмээх хоёр шавийнхаа нутагт зочлох болсондоо сэтгэл хөдөлж байна гэв. Монгол, Японы сэтгүүлчид тус бүр хоёр асуулт тавих болзолтойгоор асуулт, хариултын цаг эхлэв.

-Өмнө нь олон оронд тойргийн  барилдаан болж байсан. “Монгол башё” тэдгээрээс  ямар онцлогтой байх бол.
-Мэргэжлийн сүмогийн баруун, зүүн жигүүрийг Монголын харьяат хоёр Ёкүзано тэргүүлж буй. Үүнд бид маш их ач холбогдол өгч байгаа.

-Кайо, Котоошюү хоёроос асууя.  Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийж үзмээр санагдсан бэ. Та хоёрт хувийн хөтөлбөр байгаа юу?
Кайо: Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй. Монголын үндэсний хоолыг идэж үзнэ.  Танай орны онцлог, сайхан гэсэн бүхнийг үзэх бодолтой
.

Котоошюү: Байгалийн сайхантай нь танилцана гэж бодож байгаа.
-Озэки Кайод монголчууд сайнаар ханддаг. Жинхэнэ монгол эр хүний зан чанар таниас харагддаг гэх нь бий. Ялангуяа монголын эмэгтэйчүүд таныг хүндэлдэг?
-Тэр тухай би сайн мэдэхгүй.  Олон монгол хүн намайг нэрээр минь дуудаж байгаад баяртай байгаа гэв. 

Сүмогийн баруун, зүүн жигүүрийг Монголын хоёр их аварга тэргүүлдэг ч гэсэн “Монгол башё-2008”-д өөрсдийнхөө барилдааныг үзүүлнэ гэдгээ  Кайо, Котоошюү нар амлаж байна лээ. Тойргийн барилдааны үеэр сүмогийн бүхий л дэг жаягыг бид мэдэж, мэдрэх бололцоотой аж. Монголд цас орсон тухай тэд дуулсан бололтой. Наймдугаар сар гэхэд их хүйтэн байна шүү гэж озэки Кайо хэлнэ билээ. 2008оны 8сарын 27ны  12 цагаас “Монгол башё-2008” АСА циркийн байранд эхлэх юм.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/673528/026/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13941
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18304
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20096
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21852
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22143
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21238
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19829
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23882
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
» Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26871
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26403
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26268
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26240
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
3 BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30079
배너신청
자생병원

배너신청