Бичлэгийн тоо 33

Арлын оронд нэрээ дуурсгаж яваа сумоч Хакухо маань Монгол охидуудынхаа зүрх сэтгэлийг шархлуулан харь орны (япон) хүргэн болсон гэдгээ зарласан билээ. Сэтгэлд нэг л гунигтай санагдав. Монгол түмний хайр хүндэтгэлээр өлгийдүүлэн, бурхан шүтээнтэй нь адилтгуулж залагдсан монгол эрчүүд яагаад харийн хүүхэн өвөртлөх болов.Халхын өргөн уудам нутгаас Даваажаргал хүүгийн өрхийг татах монгол бүсгүй олдохгүй болоо юу. Монгол бүсгүйчүүд эртнээс нааш мэргэн ухаан, ааш ааль, царай зүсээрээ хэний ч аавын хүүд өнгө шилэгдэж явсангүй. Харин өдгөө цагт Мөнхбат аваргын хүү Даваажаргалд гологджээ, манай xүүхнүүд. Аварга Мөнхбат хүүгээ Саёко Вадо гэдэг бүсгүйтэй гэрлэж, удахгүй ачаа тэврэх болсноо сонсоогүй гэсэн байх юм. Цогт тайж, хүүгээ харийн бүсгүйн өнгөнд хууртаж, шашин төрөө алдсанд сэтгэл нь хэрхэн өвдөж байлаа. Яг л түүнтэй адил Мөнхбат аварга бөхөө дээдэлдэг ард түмэндээ юу гэж тайлбарлах учраа ололгүй, самгардсан биз. Өнгө мөнгөний хойноос сайхан эцгийнхээ нэрийг балалсан сумогийн аварга маань гэрлэлтээ жил гаруйн хугацаанд нууцалсан нь удахгүй амаржих гэж байгаа эхнэрийнх нь байдал гэрчлэв. Харин харийн иргэнтэй дэр нэгтгэснээ ард түмэндээ ямар байдлаар яаж дуулгах вэ гэдгээ Хакухо их л удаан бодсон бололтой. За одоо олон юм нуршаад яахав, нэгэнт гаргасан шийдвэр болохоор… Хакухогийн хадам аавын талаар японы хэвлэл мэдээллийн сувгуудаар хэрхэн бичсэн талаар сонирхож үзлээ.

Томоёоши Вадо гэж хэн бэ?

Хакухогийн сүйт бүсгүй Токүшима мужаас гаралтай 22 настай Саёко Вадогын аав Томоёоши Вадо нь японы сумогийн ертөнцөд нөлөөтэй, японы нэртэй бизнесменүүдийн нэг Токүшима мужийн хэд хэдэн томоохон компанийн ерөнхийлөгч удирдах зөвлөлийн гишүүн үүсгэн байгуулагч, Асашёруг дэмжигчдийн нийгэмлэгийн тэргүүн юм байна. Нэг сонин зүйл бичсэн байхын 2006 онд японы дунд сургуулийн охидуудад мөнгө өгч нүцгэн зургийг авч цуглуулдаг байсан нь илэрч цагдаад баригдаж байжээ. Энэ хэргийнхээ төлөө дунд сургуулийн охидуудыг садар самуунд уруу татсан үндэслэлээр шийтгэгдэж, мөн сумогийн холбоотой холбоо тасарсан гэж бичжээ. Энэ хэрвээ үнэн бол Хакухогийн хадам аав нилээд гаж зуршилтай, хүнд гаруудын нэг бололтой.

Хакухогийн сонголт хэн нэгний хүсэл шаардлага уу?

Хакухо сүйт бүсгүйтэйгээ их аваргын хуриман дээр анх танилцжээ. Японы нөлөө бүхий баян айлын охин Даваажаргалтай ямар зорилгoop учир ургуулсан нь сонин. Энэ нь Монгол хүний цусан дахь бөхийн гөнийг авч улдэх Япон улсын бодлого байж болох. Хакухо Япон улсын иргэн болох үгүйгээ хараахан шийдээгүй байгаа гэж байгаа ч Японы иргэн болох нь тодорхой болж байгаа аж. Монголын сумочид өөрийн орных нь сумочдыг өөд нь гаргахгүй байгаад эгдүүцсэн японы “якүза” нар их аварга Дагвадоржийг сүрдүүлсэн удаа бий. Үүн шиг зүйл Хакуход тохиолдсон байж магадгүй гэх хүмүүс олон байх юм. Тэр ээжийнхээ өврөөс алсыг зорьсон жаахан хүү Даваажаргалын ээж Тамирын хэлснээр эхийнхээ өврөөс шууд л арлын улсыг зорьсон бяцхан хүү өнөөдөр эрийн цээнд хүрч эцгийн нэрийг дуурсгаж явна. Тэр одоо бяцхан хүү биш нас биед хүрсэн ханхар эр шүү дээ. Тиймээс эрийн цээнд хүрсэн хүнд юм юм л хийх шаардлага гарна. 16-хан настай явсан тэр хэзээдээ Монгол охидтой танилцах билээ. Түүний нүдэнд хаашаа л харна майжиг хөлтэй Япон охид харагдаж байгаа юм чинь тэр дундаас аль гайгүй, өөртөө таалагдсантай нь л дотносохоос өөр яах билээ. Хүний хайр хүсэл гэдэг угаасаа сохор байдаг юм чинь хэнтэй ч суусан яадаг юм гэж зарим нэг нь Хакухог өмөөрч байх юм.

www.sumoforum.net

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/818179/6f2/trackback

burly

2008.10.20 15:30:51
*.46.187.68

za yahav dee gansthan davaajargal avarga mani gadaad huntei suuj baigaa bish.buh l orond gadaad humuus hoorondoo gerlej bn.end yundaa ingetlee sanaa zovson yumbedee.Hunii amidral chini tiim yarisnaar bolohguishdee.Yostoi eejiinh ni helsneer 16 tai yavsna yum bol yaar yumnii mongol ohin biahavdee.Teged manai ohid yamar yapon ruu ter bolgon  ochij chadahch bish.Avarga bolson negniigee urmiig ni bodoj saihan amidraasai gej heleech humuusee bugd l hudlaa unen hunii nutgiin buhin ugsaa ene ter geed hudlaa yum bciheed baihiin huniig taiban orhitsgooyo.Huvi zaya ni medej baigasdheee0....................

sum123

2009.09.30 23:40:31
*.241.172.4

ugaasaa oilgomjtoi nasand xvreegvi xvvxed xarid ochood xvvxen ergvvlne gej baixgvi ter nutgiin oxidtoi dotnosoxgvi geed yax be de

yu ni buruu bolchixood baigaag ta nar oorsdoo xeleech minii xuvid oor garts xaragdaxgvi l baina shvv

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13941
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18304
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20096
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21852
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22143
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21238
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19829
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
» Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23882
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26871
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26403
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26268
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26240
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
3 BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30079
배너신청
자생병원

배너신청