Бичлэгийн тоо 33

BEIJING-2008 NEWS

Уншсан 26866 vote 0 2008.07.03 12:18:51

Болт Пауэллыг яллаа
Өнгөрсөн бямба гаригт болсон Ямайкын олимпийн сонгон шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ өдөр 100 метрийн зайн дэлхийн дээд амжилтын өмнөх болон өдгөөгийн эзэмшигчид халз тулсан юм. Сар гаруйхны өмнө нутаг нэгтнийхээ эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн Усайн Болт энэ удаа мөн илүүгээ харуулж түрүүллээ. Тэрбээр 9,85 амжилт үзүүлсэн бол Пауэлл 0,12 секундээр хоцорчээ.

Гэй АНУ-ын рекордыг давтав
АНУ-ын ойрын зайн гүйлтийн шинэ од Тайсон Гэй дотоодын олимпийн сонгон шалгаруулах тэмцээний хагас шигшээ уралдаанд улсынхаа рекордыг давтжээ. Нэгэн үе 9.77 секундээр дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан Морис Гриний үзүүлэлтэд тэр энэ өдөр хүрсэн байна.

Болгарын хүндийг өргөгчид Бээжинд очихгүй
Олимпийн багийн 11 тамирчин нь сэргээшийн шалгалтад бүдэрсний дараа Болгарын хүндийг өргөлтийн холбоо “Бээжин-2008” олимпийн наадамд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Зургадугаар сарын 8-9-нд болсон тэмцээний үеэр авсан сорьцоос найман эрэгтэй, гурван эмэгтэй туйванчийн шинжилгээ сэжигтэй гарчээ. ийнхүү олимпийн хүндийг өргөлтийн тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох болгарчууд нанхиадын нийслэлд наадах эрхгүй боллоо.

Америк теннисчдийн нэр тодорлоо
АНУ-ын теннисний холбоо “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох багаа танилцууллаа. Эмэгтэйчүүдийн багт эгч дүү Уильямс болон Линдсей Дэвенпорт нар нэрлэгдсэн ба дан хосын төрөлд Серена-Венус, Лизель Хуберт-Дэвенпорт нар өрсөлдөх аж. Харин эрэгтэйчүүдийн багт Жеймс Блэйк, Сэм Куэрри, Робби Жиненри нар багтжээ. Эрэгтэйчүүдийн хосод Боб, Майк Брайан болон Блэйк, Куэрри нар хамтран тоглоно. Америкчууд 1988 оноос хойш олимпийн теннисний тэмцээнээс 15 медаль авсан нь бусад улсуудын хүртсэн медалийг нийлүүлснээс их юм. Сонирхуулахад “Сэм авга”-ын эмэгтэй теннисчид бүгд олимпийн аварга болж байсан.

Писториусын боломжийг сунгав
Өмнөд Африкийн хиймэл хөлт гүйгч Оскар Писториусын олимпийн сонгон шалгаруулалтын хугацааг долдугаар сарын 17 хүртэл сунгажээ. Энэ хүртэл түүнд 400 метрийн олимпийн норматив 45,55 секундын хугацааг биелүүлэх дөрвөн боломж буй аж. Писториус нь Спортын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэрээр зохих болзлыг нь биелүүлбэл олимпийн наадамд оролцох эрхийг авсан билээ.

Шараповагаар туг бариулахгүй
ОХУ-ын шилдэг теннисчин Мария Шарапова “Бээжин-2008” олимпийн наадмын нээлтийн ёслолд улсынхаа тугийг барьж жагсах хүсэлт тавьсан ч тус улсын теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпицев татгалзсан хариу өглөө. Тарпицев “Түүнийг нээлтийн ёслолд 3-4 цагийн турш туг бариулж ядраамааргүй байна. Тэр тоглолт бүрт эрч хүчтэй гарах ёстой” хэмээн өөрийн шийдвэрээ тайлбарлажээ. Эмэгтэйчүүдийн теннист ноёрхлоо тогтоосон орос бүсгүйчүүдээс Шарапова, Кузнецова, Дементьева, Сафина нар Бээжинд өрсөлдөх юм.
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469456/2ba/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13941
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18304
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20096
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21852
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22143
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21238
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19829
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23882
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26871
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26403
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26268
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26240
5 Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
» BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30079
배너신청
자생병원

배너신청