Бичлэгийн тоо 33
Г.БАЯРСАЙХАН

Наяад оны сүүл, ерээд оны эхээр манай улсын шилдэг тамирчны нэг явсан боксын ОУХМ Нямаагийн Алтанхуягтай саяхан уулзаж ярилцлаа. 15-тайдаа улсын шигшээ багт орж, 18 насандаа олимпийн наадмын медалийн төлөө тоглож байсан, мөн ид амжилт гаргах 23 насандаа спортоо орхисон гээд түүнийг тодотгох баримт олон бий.

-Ярилцлагаа уламжлалт асуултаар эхэлье. Боксын спортод хэрхэн хөл тавьж байсан түүхээ манай уншигчдад сонирхуулна уу?
-Би хуучнаар Октябрийн район, Төмөр замд төрж, тэнд бага насаа өнгөрөөсөн. Нэг өдөр манай сургууль дээр Д.Банди багш ирж, 4-5-р ангийн хүүхдүүдийг шалгаж, боксын секцэнд авсан юм. Би тэгэхэд шалгуулаад тэнцчихлээ. Гэхдээ орой зургаан цагаас бэлтгэлтэй гэхэд нь очоогүй. Гэтэл орой нь нийлж тоглодог хүүхдүүд маань бүгд секцэнд орно гээд явчихлаа. Ингээд ганцаараа үлдэхээр нь нөгөө хэдийгээ дагаад сургууль руу очлоо. Жижүүр оруулахгүй болохоор нь секцтэй гээд орчихсон. Эхний өдөр боксын техник давтуулж байна. Д.Банди багш намайг техник давтаж байхыг харчихаад “Чи их авьяастай хүүхэд байна. Бэлтгэлээ тасалж болохгүй шүү” гэж билээ. Энэ үгэнд нь урамшаад тууштай хичээллэх болсон доо. Д.Банди багш бэлтгэл дээр надаар жишээ авч хүүхдүүдэд үзүүлнэ. Ингээд хоёр сарын дараа “Олимпийн гараа” тэмцээнд ороод түрүүлсэн. Ер нь энэ үеэс хойш 16 нас хүртлээ ямар ч тэмцээнд ялагдаж үзээгүй шүү.

-Та их залуудаа шигшээ багт орсон байх аа?
-15-тайдаа улсын шигшээ багт орж, 16 настайдаа олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Харин 17 насандаа насанд хүрэгчдийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцож байлаа. Тэр үеийн шигшээ гэж мундаг баг байж. О.Дэмбэрэл, Ц.Цэрэнням, М.Мөнхжаргал, Н.Нарантуяа, Ж.Энхтөр гээд хөнгөн жингийн томчуудад хожигдож байсан. Мөн Ц.Амаржаргал, Н.Баярсайхан, Н.Энхбат, Ш.Ганбаатар, Ганхуяг, Х.Гантулга, Н.Галтбаатар, Н.Баяраа, Бат-Орших, С.Алтансүх, Отгонбилэг гээд мундаг боксчдоос их зүйл сурсан даа. Боксын алтан үе гэвэл энэ үеийг л хэлэх байх.

-Та ямар жинд гол амжилтаа гаргасан бэ?
-Би 38 кг-аас эхлээд тоглож үзээгүй жин байхгүй дээ. Гэхдээ 54, 57, 63.5 кг-д ихэвчлэн тоглосон.

-1988 оны Сөүлийн олимпод 18 настайдаа оролцсоныг тань мэдэх юм?
-Би 1987 онд Монгол улсын шилдэг 10 тамирчны нэг болж, мөн хэд хэдэн олон улсын тэмцээнд түрүүлэн ОУХМ болж байлаа. Сөүлийн олимпод юу ч мэдэхгүй жаахан хүүхэд очоод бүх л юм сайхан санагдаж билээ. Би 54 кг-д тоглосон юм. Эхний даваанд гоц мөргөөд дараа нь Польштой таарсан. Европтоо нэртэй, мундаг боксёр байсан. Манай хэд хэдэн сайн тамирчныг өмнө нь ялж байсан юм. Би олимп эхлэхээс дөрвөн сарын өмнө Чехийн ОУТ-д түүнд ялагдаж байсан. Тоглолт санаснаар болж хожлоо. Дараа нь Ирландын нэг нөхрийг хожоод медалийн төлөө тоглохоор шалгарчихлаа. Харин хүрлийн төлөө Тайландын боксчинд ялагдсан. Тайландууд тэр олимпод олон төрлөөр оролцсон хэрнээ намайг ялсан тамирчин нь л ганцаараа хүрэл медаль авсан юм. Тоглохын өмнө В.Батбаяр багш надад “Чи наадахаа илүүрхэж, нокаутаар ялахгүй л бол хэцүү шүү” гэж байсан. Би ч хожчих юмсан гээд бүх хүчээ гаргасан. Тоглолтын дараа хоёр багш маань ялчихлаа гээд баяр хүргээд үнсэж байсан ч хожигдож билээ. Тэр олимпод Н.Энхбат, С.Алтансүх бид гурав медалийн төлөө тоглоод Энхбат ах хүрэл медаль авч байлаа. Би энд нэг зүйлийг хэлмээр санагддаг. Саяхан манайхан Бээжингийн олимпийн бамбарыг монгол хүн анх удаа авч явлаа гээд л шуугиад байна. Гэтэл 20 жилийн өмнө би олимпийн бамбар буухиалж явсан юм шүү.

-Та тэр тухайгаа тодорхой ярьж өгөөч?
-Олимпийн наадмын зохион байгуулагчид Монголоос нэг тамирчныг бамбарт буухианд оролцуулахаар болоход манайхан ярилцаж байгаад намайг сонгосон юм билээ. Хамгийн залуу нь болохоор сонгосон юм болов уу гэж боддог. Тэгээд бамбар ирэх газар руу нь Цэнд-Очир гэж орчуулагч ахтай хамт явлаа. Хойд Солонгосын хил дээрээс бамбар авсан. Халуун наранд өдөржин хүлээж билээ. Би бамбарыг ямар хүнээс авснаа сайн санадаггүй. Харин Америкийн гүйлтийн алдарт тамирчин Флоренс-Гриффит Жойнерт бамбараа өгснөө сайн санадаг. Тийм том тамирчинд бамбар дамжуулсандаа их бахархдаг юм. Жойнер тэр олимпоос 100, 200 метр болон буухиа гүйлтэд алтан медаль авч байлаа. Бамбарт буухианд оролцлоо гээд тухайн үедээ сүр бололгүй өнгөрсөн. Харин одоо тэр үеийн бичлэгээ олж авахсан гэж боддог.

-Азийн наадам, Азийн АШТ-д орж байсан үеэ дурсвал…
-1989 онд анхны Азийн аваргадаа орлоо. Жин нэлээд хасч байж 57 кг-д орсон юм. Жилийн өмнө 54-д ордог байсан хүн ганцхан жилийн дотор жин их нэмсэн байна лээ. Өсөлтийн нас таарсан болохоор тэр биз. Тэр тэмцээнд би Энэтхэгийн боксчинг хожоод мөнгийн төлөө Тайландтай тоглолоо. Эхний үед би хамаагүй илүү тоглосон. Манай холбооны С.Болд дарга индэр дээр суучихсан тоглолт үзэж байсан гэсэн. Тэгээд хажуугийн хүндээ “Энэ 19-хөн настай хүүхэд. Жилийн өмнө олимпод ороод медалийн төлөө тоглож байсан юм. Ирээдүйд юм дуулгах хүү” гээд л баахан магтаж байгаад хартал шүүгч Тайландын гарыг өргөж байсан гэсэн. Би яахав, илүү байсан мөртлөө болгоомжгүй дайрч яваад хүнд цохилтод өртөн тоолуулаад ялагдчихсан юм. Нэг тийм хөгтэй явдал болж билээ. Харин 1990 оны Азийн наадамд нөгөө тайландтайгаа хүрлийн төлөө таарсан. В.Батбаяр багш тоглохын өмнө “Чи ч азгүй хүн юм аа. Тайландын гараас гарахаа байлаа” гээд шар малтаж байна.

Уур хүрээд рингэн дээр гарангуут нөгөө тайландаа нүдэж өгсөн. Нэгдүгээр үед хоёр тоолуулаад байтал цаг дуусчихлаа. Уг нь дахиад нэг тоолуулсан бол цэвэр ялах байсан юм. Гэтэл хоёрдугаар үеийн дундаас хялайгаад ирлээ. Энэ тамирчинд л ялагдахгүй юм шүү гэж шүд зуун тоглосоор ялсан даа. Харин мөнгийн төлөө Японы боксчныг илт давуу ялсан ч нөгөө талд ялалт өгсөн. Улаан цайм луйвар гэж тэрийг л хэлэх байх. Манайханд тэр үед протест бичих 500 доллар нь байгаагүй болохоор яаж ч чадалгүй өнгөрсөн. Хэрвээ түүнийг ялсан бол алтын төлөө Сирийн боксчныг хожих байсан гэж боддог. Илт давуу ялчихаад луйвардуулах хэцүү л юм билээ.

-Та иймэрхүү луйвартай олон таарч байв уу?
-1987 онд Польшид болсон тэмцээнд олимпийн аварга, ЗХУ-ын тамирчин Юрий Александровтой тоглож, 3:2-оор ялагдсан юм. Уг нь өөрийгөө ялчихлаа гэж бодтол нөгөө талд ялалт өгсөн. Тэр үед үзэгчид намайг дэмжиж шуугилдаад дараагийн тоглолтыг явуулахгүй бөөн юм болж билээ. 17-той жаахан хүүхэд олимпийн аварга тамирчинтай гайгүй тоглохоор үзэгчид дэмжсэн байх. Ер нь манай боксчид олон удаа гарцаагүй ялалтаа луйвардуулсан даа. Би Н.Энхбат ахыг олимпийн аварга хүн гэж боддог. Ц.Амаржаргал, С.Алтансүх ч ялгаагүй олимпийн медалиа халааснаасаа алдсан хүмүүс.

-Барселоны олимпод юу болсон бэ?
-Сөүлийн олимпоос хойш боксчид олимпод эрхээ авч ордог болсон. Би тэр үед олимпийн өмнө Тайландад болсон Азийн АШТ-ээс эрхээ авч байлаа. Тэр тэмцээнд би жингээ тавьсны дараа хамаагүй юм идчихсэн чинь гэдэс хямраад баларсан. 10-аад хоног гүйлгээд хамаг тамираа барчихсан. Гэхдээ үзсээр байгаад мөнгөн медаль авсан. Алтын төлөө Өмнөд Солонгосын боксчинд хожигдож байлаа. Харин олимпод санасандаа хүртэл тоглож чадаагүй, 16-д үлдээд Английн тамирчинд хожигдсон юм. Тэр үед бол яах аргагүй дийлдсэн. Уг нь өмнөх олимпод 18 насандаа медалийн төлөө тоглоод үзчихсэн, олон улсын том тэмцээнүүдээс байнга медаль авдаг байсан болохоор манайхан надад их найдлага тавьж байсан.

-Дэлхийн томчуудтай олон таарсан уу?
-Олон таарсан. Ялах үедээ ялаад, заримд нь ялагдаад явдаг байж. 1990 онд Германд дэлхийн шилдэг боксчдын цугларалт гэж болсон. Монголоос С.Алтансүх бид хоёр очсон юм. Тэнд зургаан сар шахуу хамтарсан бэлтгэл хийхдээ дэлхийн шилдгүүдийн арга барилаас их зүйл сурсан гэж боддог. Тэнд байхдаа хоёр тэмцээнд ороход эхлээд “Химийн цом”-д хүрлийн төлөө Кубын боксчинд ялагдсан. Дараа нь Финландад нөгөө кубатайгаа финалд таарч бас дийлээгүй.

-ДАШТ-ээс медаль авчих боломж байв уу?
-Би нэг л удаа ДАШТ-д орж үзсэн. 1991 онд Сиднейд болсон ДАШТ-д дотроо их найдлага тавьж байсан ч санасандаа хүрч чадаагүй. Би ер нь том тэмцээнд одгүй боксчин байсан.

-УАШТ-д олон түрүүлсэн үү?
-Нэлээд хэдэн түрүү бий. Зарим жил нь тэмцээн, хамтарсан бэлтгэл гээд өнжсөн тохиолдол ч бий. Харин “Интернациональ” олон улсын тэмцээнд гурав түрүүлж, нэг мөнгө авч байсан.

-Таныг их залуудаа спортоо орхисон гэж ярьдаг юм билээ...
-1993 онд ДАШТ-д явах гэж байхдаа гараа их хүнд гэмтээсэн. Тэр үеэс хойш ерөнхийдөө больсон доо. 23 насандаа боксоо орхисондоо их харамсдаг. Гэхдээ би 23 хүртлээ боксын спортод их зүйл хийсэн гэж боддог. Хамгийн сүүлд 1995 оны УАШТ-д ороод боксоо бүрмөсөн орхисон. Тэр тэмцээнд нэг гарын гэмтэл сайн эдгээгүй хэрнээ 75 кг-ийн бүх шилдгүүдийг ялаад түрүүлж байлаа. Тэмцээний үеэр гараа хөндчихөөд цаашдаа энэ янзаар явж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Та ямархуу арга барилаар тоглодог байв?
-Ер нь зайнаас тоглодог байсан. Дэлхийн аварга, Кубын Хулио Гонзалес гэж мундаг техниктэй боксчин байсан юм. В.Батбаяр багш намайг түүн шиг тогло гэдэг байсан. Би түүнийг шүтдэг байсан болохоор их дууриана.

-Ихэнх тамирчин спортоо орхисны дараа дасгалжуулагч болдог. Та ямар замаар явсан бэ?
-Би тэр үед зах зээлийн жамаар бизнес хөөгөөд явсан. Одоо ч гэсэн бизнесээ эрхэлж байна. Улсын гарьд П.Сүхбат болон М.Энхбат гэж залуутай хамт бизнес эрхэлж байна даа. П.Сүхбат гарьд миний хамтрагч, мөн сайн найз.

-Та гэр бүлээ танилцуулна уу?
-Миний ханийг Д.Хувьзаяа гэдэг. Гурван хүүхэдтэй. Том хүү Цогтсайхан одоо АНУ-д сурч байгаа. Охин Мишээл маань Бээжин хотын их сургуульд сурдаг. Бага хүү Ирмүүн дөрвөн настай.

-Ярилцлагынхаа эцэст та Монголын боксын өнөөгийн байдлын талаар бодлоо хуваалцана уу?
-Монголын бокс нэг хэсэг уналтад ороод байсан. Харин одоо эргээд сэргэж байна. Би үүнд нь их баярлаж явдаг. Одоо шигшээд хичээллэж буй тамирчдаас У.Мөнх-Эрдэнэ надтай их дотно. Над дээр ирж их зүйл асуудаг юм. Боксчид маань энэ эрчээрээ Бээжингийн олимпод амжилттай оролцох байх.

-Ярилцсанд баярлалаа.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/473885/856/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
33 Х.Энхдэлгэр Универсиадын аварга боллоо Levi`s 2013-07-11 1094
32 Хакухо 25 дахиа түрүүлж, Асашёорюүтэй эн зэрэгцлээ [1] Levi`s 2013-05-27 1198
31 Л.Месси покер, К.Рональдо хет трик хийлээ [1] Levi`s 2013-01-29 1524
30 Харумафүжи дээд зиндаанд тав дахиа түрүүллээ Levi`s 2013-01-28 1334
29 10.2 таслав...▶◀ Монголчууд та бүхэн талийгаач Ганцэцэгт эмгэнэл илэрхийлнэ үү! 9.30hvrtel ID davhardsan ch hamaagvi [109] admin 2010-09-17 49863
28 FIFA ДАШТ-д оролцсон багуудын чансааг гаргажээ Levi`s 2010-07-14 10255
27 Улсын заан Б.Ганбат түрүүллээ [1] Levi`s 2010-07-13 11698
26 Х.Цагаанбаатар алтан медалийнхаа тоог дахин нэгээр нэмлээ [1] Levi`s 2010-02-22 13942
25 МОНГОЛЫН БОКСЫН ТVVХЭНД ШИНЭ АЛТАН ХУУДАС НЭЭГДЛЭЭ [2] Levi`s 2009-09-14 18305
24 Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа file [1] Levi`s 2009-08-27 20097
23 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ ~TeNgiS~ 2009-07-01 20409
22 Оюутны Их наадмыг шилдэг тамирчид чимж байна admin 2009-02-20 21853
21 Монгол хөвгүүдийн хэн нь түрүүлэх бол? [1] admin 2009-01-13 22144
20 МанЮ” 3:0 “Челси [1] Levi`s 2009-01-12 21785
19 У.Мөнх-Эрдэнэ гавьяат тамирчин болов admin 2008-12-31 22034
18 Би Б.Мөнгөнтуул эгчийн амжилтыг хоёр удаа давтсан [5] admin 2008-12-02 21239
17 Асашёорюү Д.Дагвадорж: Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ admin 2008-10-21 19830
16 Монголын хамгийн бяцхан хип хопчин Бобиди хар тамхины хэрэгт холбогдон ах нарынхаа араас очих болоод байна admin 2008-10-20 22374
15 Хакухо Даваажаргалын хадам аав Томоёоши Вадо гэж хэн бэ? [2] admin 2008-10-20 23916
14 Хакухо аки башёг ганцаараа тэргүүлж эхэллээ [1] admin 2008-09-26 23883
13 Монголчууд анхны алтан медалиа сэргээшээс аврах үлдлээ [3] admin 2008-09-03 26734
12 Озэки Кайо: Монголчууд намайг мэддэгт нь их баярласан admin 2008-08-28 24961
11 МУГТ Э.Бадар-Ууган хүрэл медаль өвөртөллөө admin 2008-08-20 28654
10 Манай улсын хүн ам, авсан медалийн тоо, чансааг харьцуулбал долдугаарт жагсчээ Munkh-munkh 2008-08-19 26872
9 Playing Game- Gold Medal - 2008 Beijing file [7] sysop5 2008-08-15 26404
8 Gold Medal - 2008 Beijing file [2] sysop5 2008-08-15 26269
7 Бээжин-2008 admin 2008-07-30 27122
6 Сахад төрийн дуулал эгшиглэж, хүрэл ихэрлэв admin 2008-07-08 26241
» Олимпийн бамбарыг 1988 онд анх буухиалагч admin 2008-07-04 23309
4 Top news [3] admin 2008-07-03 26688
3 BEIJING-2008 NEWS admin 2008-07-03 26866
2 ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ~ ADVertisement 2008-06-29 28506
1 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ [5] sysop5 2008-06-29 30080
배너신청
자생병원

배너신청