Moderator: mgl_300
Тайландын хамгийн тарган эмэгтэй өнгөрсөн пүрэв гаригт сүүлийн гурван жилд анх удаа гадаа гарсан тухай Бангкокийн хэвлэлүүдээр мэдээллээ. Өдгөө 40 настай Умнуаяпорн Тонгпрапай нь 603 паунд буюу 274 кг жинтэй юм байна. Түүнд эмнэлгийн тусламж хэрэгтэй болсон учир хотын захиргааныхан, аврах албаныхан болон эмч нарын тусламжтайгаар гадагш гаргасан бөгөөд баруун хөлөн дэх хорт хавдрыг нь авах гэж байгаа аж. Эмэгтэйг гэрээс нь гаргах үйл явцыг сэтгүүлчид сурвалжилж, телевизийнхэн шууд дамжуулан үзүүлжээ.
Эх сурвалжуудад мэдээлснээр, тэрээр өөрөө биеэ дааж хэдхэн алхаж л чадаж байжээ. Гэхдээ эмчилгээ хиилгэсниихээ дараа далайн эрэг рүү зугаалахыг мөрөөддөг байна. Тэрээр үрчилж авсан хочр хүүгийнхээ тусламжтайгаар угаалгын газар ажилуулдаг аж.