Moderator: mgl_300
Амьдралын
зам дандаа шулуун байдаггүй, энэ нь бартаатай овон товон, аюултай
эргэлт, хурдтай донсолгоо, толгой эргэм тойруу замаар дүүрэн. Ийм
газраар аялахад та замаа алдах нь хялбар. Олон улсын алдартай сэтгэл
судлаач Дэвид Вискотын сэтгэл заслын авсаархан зөвлөгөө нь таныг өөрийн
дотоод хүчин чадлаа нээн илрүүлэхэд туслах болно.
Та өөрийнхөө замаар амьдрах хэрэгтэй гэдгээ аль хэдийнэ мэдэрсэн биз. Бусдын төлөө үргэлж амьдрах нь байж боломгүй гэдгийг та ухаарна. Бусдын тусын тулд амьдардаг хүмүүсийн ихэнх нь өөрсдийн мөрөөдлийг тэр бүр дагаж чаддаггүй. Тереза эх өөрийн хийж буй буяны үйл хэргээ бусдад хэрэгтэй гэдгийг нь мэдэрсэн учраас хийдэг байсан. Мөн өөрөө ч түүндээ дуртай. Түүний түгээж буй хайр энэрэл бол онцгой. Учир нь тэр хэн нэгний хүсэлтээр бус өөрийн сэтгэл зүрхнээсээ хүмүүст ханддаг. Моцарт, Вангог, Эйнштэйн нар ч мөн л тийм байсан. Бусдын тусын тулд болон зүрх сэтгэлээсээ хийх хоёрын хооронд маш их ялгаа бий. Амьдралдаа хүссэнээ хийж амьдар. Хиймээр санагдсан зүйлээ хий! Харин хариуцлага нь эргээд таных байх ёстой шүү. Би мөрөөдлөө дагах хэрэгтэй өөрөө өөртөө үнэнч байж амьдралын гол зорилгоо гүйцэлдүүлэх ёстой хэмээн өөрийгөө зоригжуулаарай.
Дотоод хүслээ дагах нь таныг давхар аз жаргалтай болгоно. Та зогсолтгүй өсөн дэвжсээр хамгийн нэр хүндтэй нь байж чадна. Хэрвээ бусдын төлөө ямар нэгэн зүйл хийж байгаа бол та үүнийг заавал хийх ёстой гэсэн үүрэг авсан мэт ажиллаж, өөрийн тань мөрөөдөл хүрэхэд энэ нь ямар ч тус нэмэр үзүүлэхгүй гэдгийг ойлгон цагаа дэмий үрж байгаа мэт санагдана. Хэрвээ та маш их цаг хугацааг энэ үйл болно. Та аливаа зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн дайчилсан цагт ямар ч үнэ цэнэ нь таны тэрхүү дайчилгааг гүйцэхгүй. Үргэлж бусдын төлөө амьдарвал таны эцэг эх, үр хүүхдүүд, эхнэр нөхөр хэн нь ч бай таныг өөрсдийнхөө төлөө зүтгэхийг харж суух болно. Та тэдний өмнөөс бүхнийг хийхэд тэд өөрсдийнхөө төлөө хичээж амьдарч сурахгүй болж нэг ёсондоо та тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг булаан авч байгаа хэрэг.
Та өөрийн удирдлагаар явж өөрийнхөө хүссэн хэрэгцээт зүйлийг хангаж
амьдрах эрхтэй. Тийм л учраас та авъяас чадвараа нээн дайчлахын тулд
төрсөн. Энэ л хийх ёстой зүйл, энэ л таны гол зорилго. Харин та өөртөө
үнэнч байснаар л өөрийн авъяас чадвараа нээн хөгжүүлнэ. Та өөрийнхөөрөө
амьдарсан ч үргэлж л үүрэг хариуцлага хүлээсээр байна. Жишээ нь гэрээ
цэвэрлэх, ажил эрхлэх, татвараа төлөх, гэх мэтчилэн.
Өөрийгөө тэжээн тэтгэхийн тулд та өдөр тутмын үүрэгт ажлуудыг хийх л
болно энэ бол зайлшгүй. Үүнд л үүрэг хариуцлага гэдэг зүйл жинхэнэ ”
утгаараа оршиж, эцсийн дүндээ өөрийнхөө хүссэнээр амьдрах нь таны
амжилтанд хүрэхэд түлхэц болж сэтгэлийн баяр баясгаланг танд бэлэглэнэ.
Гэхдээ эдгээр зөвлөмж нь таныг зөвхөн амиа бод гэсэн утгатай биш шүү.
Энэ нь зүгээр л өөрийн хийх зүйлийн хажуугаар бусдыг ч бас мартаж
болохгүй гэдгийг сануулах гэсэн юм.
Миний амьдрал бол миний авъяас билиг, миний ур ухаан, миний чадвар миний энэ цаг мөч юм.