Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Баяр ёслолын байдалтай зассан тайзнаа гял цал хувцасласан хөтлөгч алга ташилтаар угтуулан нахилзан гарч ирлээ.

-Баярлалаа… баярлалаа… Ингээд Монголын хамгийн шилдэг тураах төвийг тодруулах шалгаруулалт эхэлснийг мэдэгдье… Хүрэлцэн ирсэн та бүхэнд ахин баярлалаа… 3а ингээд манай өнөөдрийн шалгаруулалтад манай хамгийн алдартай тураах төвүүд болох “Хулан”, “Синди”, “Хатагтай” гэснээ хөтлөгч түгдэрч, цаасаа ойртуулан хараад,
-“Ганц худаг”… гэсэн тураах төвүүд оролцож байна хэмээн сулхан дуугарахад алга ташилт нижигнэв.

-За ингээд хэмээн хөтлөгчийн дуу ахин цангинаж,
-Одоо тураах төвүүдийн ажлын амжилтыг танилцуулъя. –“Хулан” тураах төв! гэлээ. -Манай энэ хүн… гэж уг төвийн багш хамт гарч ирсэн эмэгтэйг заан,
-Анх ирэхдээ 75 кг жинтэй байсан. Манай хөтөлбөрийн дагуу сарын турш амжилттай хичээллэсний үр дүнд 10 кг турж чадсан хэмээн дуржигнуулав.

-Гайхалтай… Үзэгчид ээ, нэг сарын дотор 10 кг тураажээ… Одоо шалгаж үзье… Та жин дээр гарна уу? хэмээгээд хөтлөгч тэрхүү эмэгтэйн гараас хөтөллөө.
-Яг 65 кг… “Хулан” төвийнхөнд баяр хүргэе. Алга ташилт намжмагц хөтлөгч:
-“Синди” тураах төв гэж зарлалаа.

-Энэ бүсгүй 77 кг байсныг бид нэг сарын дотор 13 кг турааж чадсан гэж “Синди” төвийн багш бардам өгүүлэв.
-Итгэмээргүй юм… Та энэ жин дээр гарна уу… Тийм байна! 63 кг татаж байна… “Синди” төвийнхөн энэ бүсгүйг гайхамшигтай өөрчилж чаджээ… Баяр хүргэе үзэгчид ээ! Нижигнэсэн алга ташилтыг хөтлөгч гараараа занган байж болиуллаа.

-Баярлалаа… Эдгээр төвүүд хүмүүст гоо үзэсгэлэн эрүүл мэнд бас өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авчирч өгдөг газрууд болж чаджээ… -Одоо… одоо… хэмээн хөтлөгч ээрэв.
-“Ганц худаг”, -“Ганц худаг”-ийг урья. Тайзнаа дүрэмт хувцастай хуяг миссүүд ч атаархам гоолиг биетэй нүдний шилтэй эртэй хамт гарч ирлээ. Ширүүн төрхтэй хуяг эргэн тойрноо харснаа албархаг өнгөөр:

-Энэ хүн бидэн дээр ирэхдээ 80 кг жинтэй байсан юм. Ингээд манайд нэг сар байхдаа 20 кг турж одоо 60 кг болсон хэмээн хэлэв. Үүнийг сонсоод үзэгчид шүүгчид бүгд ангайн гайхаж танхим нам боллоо. Эцэст нь хөтлөгч түрүүлэн сэхээ орж,
-Нээрээ юу? хэмээн арайхийн асуув. Хуягийг толгой дохиход нөгөө эр жин дээр гарсанд заалтуур 60-ийг заалаа.

-Тийм байна хэмээн хөтлөгч хөлсөө арчиж, ганц нэгээр сонсогдож байсан алга ташилт аажмаар адар нурмаар нүргэлсэнд тэрээр давж дуугарах гэж байдгаараа хашгирч гарав.
-Жинхэнэ гайхамшиг!

-“Ганц худаг”-ийнхан хамгийн их турааж дээд амжилт тогтоолоо. Шүүгчдийг шийдвэрээ гаргах хооронд өнөөдрийн сенсаацийн эздээс хэдэн зүйл асууя… “Та” хэмээн хөтлөгч өнөөх гоолиг эрийг өөр лүүгээ татан,
-Илүүдэл жинтэй үедээ танд их хэцүү байсан байхдаа гэж яриа өдлөө.

-Тийм гэж цаадах нь жингэнэсэн нарийн хоолойгоор хариулав.

-Тарган байснаа бодохоос ч аймшигтай байна. Би байнга амьсгаадаж амархан цуцаж хөлөрч, гэдэс тулаад бүр гутлаа ч үдэж чаддаггүй байлаа. Таргалалтаас үүдэлтэй элдэв өвчний шинж тэмдгүүд ч илэрч эхэлсэн. Тэгээд турах гээд янз бүрийн цай, эм бэлдмэл ууж дасгал энэ тэр хийгээд ч нэмэр болоогүй. Тэгтэл ашгүй би авилгалын хэргээр баригдаад, энэ “Ганц худаг”-ийн хамт олон дээр очсон юм. Энд л би ингэж турж чадсан даа.

-Уучлаарай та ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Би төрийн алба хашдаг байсан юм. Энэ завшааныг ашиглаад манай зааварлагч багш нар болох хуяг харгалзагч нартаа баярласнаа илэрхийлье.

-Тийм ээ, ингэж сайхан турсан хүн баярлахаас өөр яахав гэж хөтлөгч түүнийг дэмжлээ.
-Харин одоо та өөрийн тураах төвийн онцлогоос бидэнд танилцуулна уу гэж хуягт хандлаа.

-Хм.., тэгэхээр манайх бол ямар ч төлбөр авдаггүй. Монгол хүний биеийн онцлогт тааруулан боловсруулсан тусгай хооллолт дасгалын дагуу 100% баталгаатай тураадаг. Харин манайд орохын тулд тодорхой болзол нөхцлийг хангах хэрэгтэй байдаг юм.
-Гайхамшигтай… Үзэгчдээ ямар ч төлбөр авдаггүй гэж байна шүү… 3а ингээд шүүгчдийн эцсийн ишйдвэр гарчээ гэхэд танхим ахин нам гүм болов. –“Ганц худаг” ! Монголын шилдэг тураах төвөөр “Ганц худаг” шалгарлаа хэмээн хөтлөгч сэтгэл хөдлөн ориллоо.

-Баяр хүргэе… Цом өргөмжлөлийг гардуулна уу? Ингээд турахыг хүссэн хэн боловч Монголын шилдэг тураах төв “Ганц худаг”-т хандаарай… Мөн хээл хахууль идэн таргалсан сайд дарга нар “Ганц худаг”-аар үйлчлүүлж илүүдэл жингээсээ сална уу… Баярлалаа та бүхэнд… Манай ёслол үүгээр өндөрлөлөө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3948183/031/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239274
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
21711 KEB bank ANSAN ULSAN $$$ file money$$$ 2010-12-06 460
21710 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-12-06 453
21709 БҮСГҮЙ ХҮН БОЛЖ ТӨРЧИХӨӨД ҮҮНИЙГ Л МЭДЭРМЭЭР БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-06 1119
21708 ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ eruulmend 2010-12-06 470
21707 honjil zarna zorpia 2010-12-06 1013
21706 ОХИДУУД МААНЬ ... ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙНА БЭ ?????????? [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-06 1682
21705 MGLRADIO [8] Zulaida. 2010-12-06 1178
21704 nirai hvvhdiin helnii unguriig tsewerledeg yumiig yu gj helj awah we? [4] gartsvnh 2010-12-06 858
21703 Solongosiin irgentei ger bul bolhod [2] eej mini 2010-12-06 649
21702 Zam zaagch zarna [1] enkheelee omboloi 2010-12-06 491
21701 suwond bdag huuhen bval taniltsya dajgvi zaluu bna amjilt_1 2010-12-06 466
21700 merri christmas sale,,,30-50hubi mgl taun 604toot.. mgltaun604 2010-12-05 512
21699 HI Bvsgvichvvdeesee asuuya [3] Хүслэн 2010-12-05 1167
21698 solongost bgaa mongol uilchilgeenii baiguulguud [6] akulax 2010-12-05 1378
21697 hi.manai ohin 1 sartai 5 honog baasangu?nyarai huuhed hed honood baasaa huraadag yum [5] amraa_e 2010-12-05 3387
21696 hiilgesen egch naraas asuuy??? [1] agi-erdene 2010-12-05 862
21695 hi [2] amraa_e 2010-12-05 921
21694 *** ШИНЭ ЖИЛ 55 % SALE *** СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-12-05 510
21693 nyrain heliig yj tsewerleh wee? [6] gartsvnh 2010-12-05 5122
21692 Дэлхийн анхны “хуруу шилний хүүхэд” Луис: Надад бусдаас ялгарах юм байхгүй tbt_9696 2010-12-05 809
21691 Дэлхийн хамгийн тарган хатагтай “гадуур хэслээ” tbt_9696 2010-12-05 855
21690 Дэлхийн хамгийн өндөр охин [1] tbt_9696 2010-12-05 753
21689 Царай муутай бол гэртээ үлд [1] tbt_9696 2010-12-05 776
21688 Казакстанчууд Чингисийн удам гэдгээ нотлохоор ДНК шинжилгээ өгч байна [1] tbt_9696 2010-12-05 913
21687 Богино банзал өмсөхийг хориглоно [2] tbt_9696 2010-12-05 692
21686 Төрсөн өдөр нь 08.08.08, 09.09.09, 10.10.10 [1] tbt_9696 2010-12-05 655
21685 Дэлхий дээрх анхны секс tbt_9696 2010-12-05 659
» Шилдэг тураах төв (Хошин өгүүллэг) tbt_9696 2010-12-05 1968
21683 Дэлхийн хамгийн тачаангуй ард түмнүүд tbt_9696 2010-12-05 793
21682 린-실화 duu vg orchuulgatai [1] Энхрийхэн 2010-12-05 743
21681 udaan hugatsaagaar amidrah viz gej [6] babyma 2010-12-05 1264
21680 Өөрийгөө танихуй tbt_9696 2010-12-05 658
21679 humuusee heleed ogooch [1] MR ESUDER 2010-12-05 614
21678 ehchuudees asuuh yum bna zovlooch [3] urangoo53 2010-12-05 1400
21677 화요비-장미 дуу үг орчуулгатай [1] Энхрийхэн 2010-12-05 836
21676 tuslaarai [1] 79 2010-12-05 772
21675 bvsgvichvvddee cool man 2010-12-05 586
21674 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-12-05 472
21673 AMORE~~HERA фирмийн Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна file ssamii 2010-12-05 644
21672 ind.s asuuy [3] Anarhan 2010-12-05 900
21671 **** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ **** 50% ХЯМД " ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..." 2010-12-05 658
21670 Vaktsin asuuy otta 2010-12-05 2013
21669 **ШИНЭ ЖИЛ 50% SALE**САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-05 470
21668 *** ШИНЭ ЖИЛ 55 % SALE *** СOЛOНГOС ШИЛДЭГ ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ ЭМНЭЛГИЙН ОРЧУУЛГА *** ЭМЧ*** 2010-12-05 540
21667 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-12-05 630
배너신청
자생병원

배너신청