Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Газар дэлхий дээр 400-410 сая жилийн
тэртээ бүхнээс анх удаа загаснууд хурьцал үйлдсэн байна гэж эрдэмтэд
тогтоожээ. Энэ нь түрс шахах төдий байгаагүй жинхэнэ секс байсан гэж
үзжээ. Эр загасны хэвлийд байсан сэлүүрийн үзүүрт байх тусгай
тэмтрүүлээр эм загасны биед үрийн шингэнээ оруулж байжээ.
Хэвлийн сэлүүр болон бидний гар хөлийн өсөлтийг хариуцагч ген нь
бэлэг эрхтнийг бий болгосон байна гэж чулуужсан ясыг судалсан эрдэмтэд
тогтоосон байна. Энэ ген нь мөн эрүүний хөгжлийг тодорхойлдог нь тун
сонирхолтой юм. Тэгэхлээр загасны эрүү нь хоол идэхэд аятайхан байхад
бус харин секс хийхэд нь туслах зорилготойгоор бий болсон байжээ.