Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Казакстанчууд Чингисийн удам гэдгээ нотлохоор ДНК шинжилгээ өгч байна
Уншсан 913 vote 0 2010.12.05 21:06:09Оросын вэбсайтуудаар ийм нэгэн мэдээ тархаж байна. Уншигч олон үүнийг уншаад өөр өөрийнхөөрөө тунгаан үзэцгээнэ бизээ. Үндэсний үзлийн өсөн нэмэгдэж буй давалгаа болон үүний улмаас өнгөрсөн мянганы агуу хааны нэр хүнд улам өсөн нэмэгдэж буй нь мянга мянган казахчуудыг Чингис хааны удам гэдгээ нотлохоор америкийн лабораториудад ДНК шинжилгээ өгөхөд хүргэж байна гэж Daily Telegraph бичлээ.
Сүүлийн гурван жилд Казахстаны 300
оршин суугч АНУ-ын FamilytreeDNA лабораторид ДНК шинжилгээ явуулж, олон
мянган хүн “Чингизиды” номонд нэрээ оруулахаар өргөдөл гаргах болжээ.
Судлаач Анатолий Оловинцев болон Гизат Табулдин нарын бичсэн
“Чингизиды” номонд 13-20-р зууны Чингисийн удмынханы тухай бичсэн юм.
Чингис хаан Евразийг байлдан
дагуулсан нь Европ болон Алс Дорнодынхоны хувьд түүний нэр эвдэн
сүйтгэгч, харгис хэрцгий гэдэгтэй адил сонсогддог болсон байдаг. Харин
Монголчууд болон казахуудын хувьд бол тэр хүн баатар нь юм. Казахстан
1991 онд тусгаар тогтнолоо олж авмагц ерөнхийлөгч Нурсултан
Назарбаевийн засгийн газар казахын түүх, өв соёлыг өндөрт өргөхөд
анхаарах болсон. Олон жилийн судалгааны үр дүн болсон “Чингизиды” ном
гарсан нь засгийн газрын хэвлэл мэдээллийн өргөн дэмжлэгийг хүлээв.
Үүний хэрээр ер нь Чингис хааны удам өөрөө мөн эсэхээ мэдэх гэсэн
казахуудын сонирхол ч өссөн.
Ихэнхи казахуудын хувьд муу үр дүн
гарсан гэж FamilytreeDNA компанийн захирал Макс Блэнкфельд ярьжээ.
Хэдэн жилийн өмнө хоёр ч компани онлайнаар хүний ДНХ-г шинжилж өгөх
үйлчилгээ үзүүлэхээ зэрэг зарласан билээ. Үүний нэг нь арав гаруй жил
генетикийн судалгаа явуулж буй исландын DeCode Genetics компани юм. Үнэ
нь 985 доллар. Хоёрдахь нь 23andMe гэдэг компани. Үүнийг Google-ийн
эзэн Сергей Бриний эхнэр биогенетикч Анн Войчицки байгуулсан ба үнэ нь
999 доллар. Тус хоёр компани өөрийн мэдээллийн баазад буй 1,6 сая
геномын тухай мэдээллээ ашиглан захиалагчид ямар нэг өвчний эрсдэл
байгаа эсэхийг тогтоож өгнө гэж амалсан. Үүнд эхний ээлжинд зүрх судасны
өвчин, зарим төрлийн өмөн үү орж байгаа.
Ийм үйлчилгээ авсан хүмүүс өөрийн
геномыг нарийвчлан судалж, урьд нь тодорхой өвчнөөр өвдөж байсан өөр
хүний геномтой харьцуулах боломжтой болж байгаа юм гэж DeCode Genetics
компанийн ерөнхий захирал Кари Стефансон ярьжээ. Мөн тухайн оршин
суугчдын генетикийн түүхэнд өөрийнх нь геном ямар байр эзэлж байгааг
болон өөрийн өвөг дээдсийн тухай илүү сайн мэдэж авах боломжийг бид
олгодог гэжээ.
fffffff