Moderator: mgl_300
Саяхан Францын “Фигаро” сонинд тус улсын Хөдөлмөрийн яамнаас цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан хүмүүст тавих шалгуураа бууруулсан тухай мэдээлжээ. Үүнд тухайн албан хаагчийн өндөр, жин багтаж байгаа юм. Тодруулбал, тус салбарт ажиллах хангалттай мэдлэг боловсролтой л бол жин ихтэй бас одой байсан ч болох гэнэ.
Харин манай улсын хувьд нийтэд түгж буй ажлын зар нь дээрхээс тэс өөр. Юун хүссэн хүн бүр цэрэг цагдаа, төрийн байгууллагад ажиллах манатай.
“170 см-ээс дээш өндөртэй, царайлаг, 50 кг жинтэй, дээд боловсролтой охидыг оффисын үйлчлэгчийн ажилд шалгаруулж авна” гэх. Шалгаруулж гэхээр мал шиг эгнүүлэн зогсоож байгаад өндөр, жин, царай зүсээр нь “уралдуулж” авах нь дээ. Тэр ч бүү хэл царай муутай бөгөөд ялигүй жин ихтэй бол “Дараа хариу өгье” гээд гаргадаг гэнэ. Энэ нь өнөөх гологдсон хүнээ хурдхан явуулах нэг арга ажээ.
Ажил олгогчид ингэж дур зоргоороо загнаж байхад үүнийг нь хэн ч эсэргүүцдэггүй.
Ажил хийж, тав, арван төгрөг олохын тулд царай зүс, нас, хүйсээрээ гоочлуулдаг этгээд тогтоолцоотой болчихжээ, манайх.
Хүний эрх нь нээлттэй, Үндсэн хуулиа дээдэлдэг, ардчилсан Монголын нийгэмд царай муутнууд гэртээ үлдэж, царайлгууд нь тэднийг тэжээх хэрэгтэй болж дээ.
f