чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлэглэсэн
чи минь байгаа болохоо амьдрал минь гэрэл гэгээтэй......
нээх том тогооны таг шиг нар, эсвэл сар,.... ялгаагүй...
намар оройн сибирын хүйтэн уур амьсгал тэнгэрт манантаад...
армаг тармаг модод хаяа нэг ижлээсээ тасарсан цагаан зээр, бор гөрөөс гэтэл.... бодвол сумын төв рүү эзэн нь унаж хүрээд, эмээл хазаараа мулталж сул тавиад хөөсөн бололтой дэлийг нь засаагүй бор азрага янцгаагаад л.. янцгаагаад л.... унаган толгодуудыг туурайгаараа бөмбөрдөөд..... сэтгэлд минь энэ адуу нутаг руугаа гүйж явсан бол борог өвсний толгой үнэрлээд л гүйн шогшоогоороо тэмүүлэх байсан гэж санахад... ижил сүргээ хайж яваа нь элт....
хөдөө хээр олон сарыг үзэж байгаа хэдий ч, хотоос ирсэн хүний өгсөн алимыг яагаад ч юм бэ түүнтэйгээ хувааж идмээр санагдаад зүлгээд л зүлгээд, зүүлэг ногооноороо эргэлдэж явахад яг чам шиг зогсохгүй цаг хугацаа аз жаргалыг... хэнээр ч түшүүүлээгүй мөрийг минь чи түшинэ мүшнэ гэж бодоод л... надад аз жаргалыг авч ирнэ гэж... шившээ салхи, хялмаалах цасны будраанд хайр маань хацрыг маань улаа бутруулж явсан сан...
харин уулзахдаа гүйж ирээд тас тэврэнэ гэж бодож байсан мөрөөдлийг нь дэмий олон үүргэвчнээсээ болоод биелүүлээгүйдээ одоог хүртэл харуусаад байдаг.... орчилон гэдэг дурласан хүнд зориулж эгшиглэж байдаг хөг аялгуу гэмээр юм даа...