Энергийн чадавхиа хєгжvvлсэн хийгээд энергийн нєєцєє зєв зохицуулсан нєхцєлд хvмvvст хоол унд зайлшгvй хэрэгтэй зvйл биш гэсэн сонирхолтой дvгнэлтийг ШУТИС-ийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа гуай хийснийг таньд толилуулж байна.
Лхагваа гуай дvгнэхдээ дэх гавлын vеийн хvн "хязгааргvй настай байсан" тухай тэмдэглэл ч vнэмшилтэй юм гэжээ. Аюурведийн номлолоор хvний биеийн эсийг 1440 жил амьдарна гэж тооцоолсон байдаг ба усан гавлын vеийн хvний ємнєх vеийн хvний нас 12250 жил гэсэн нь эрт vед хvний нас хязгааргvй байсныг хэлж байгаа хэрэг юм. Тэгэхдээ хvн ямар нэг "дияаны идээ"-г хэрэглэж байсан тухай "Алтан товч"-д тэмдэглэсэн нь санамсаргvй зvйл биш юм. Нэрнээс нь ч vзсэн энэ нь ямар нэгэн "ариун, нандин идээ" болох нь ойлгогдож байна. Сvvлд "амтанд тачаагсад" гэгдэх хvмvvс ямар нэгэн шинэ идээ бий болгосноор идээний "амт"-ны тухай ойлголт бий болжээ гэж vзэж болох бєгєєд энэ vvднээс ухаж vзвэл "дияаны идээ" гээч нь єнєєгийн хоол унд шиг бус, сайхан гэгдэхээр хvсэл дуршил vvсгэдэг зvйл ч бус, ердєє "амны идээ" л байсан гэж таамаглаж болох юм. Тэгэхээр тэр vеийн хvмvvс єєрийнхєє энергээр "хооллож ундалж", амны идээ хэрэглэж байсан байна. "Алтан товч"-д эртний хvний ид шид болон хязгааргvй насыг нь ямар нэгэн хэмжээгээр "дияаны идээтэй" холбосон бол хvний бууралт, доройтлыг ч бас идээтэй нь холбож vзсэн байна.
Тухайлбал газар дээр "балын амтат цагаан єнгєт рашааны шим" гээч шинэ идээ бий болж цємєєрєє амтархан таалжээ. Энэ бол хvнсний хордуулах vйлчлэл хоолонд огт дасаагvй хvмvvст нэн хvчтэй нєлєєлснийг гэрчилж болох юм. Амттай сайхан мєртлєє хvнийг хордуулж, доройтуулж, улмаар арай бага идэж уусан нь багахзн хордож "сайн єнгєт" буюу бусдаасаа арай илvv чадавхитай, ихээр хэрэглэсэн нь "муу єнгєт" буюу шидэт чанараа бvрэн гээсэн нэгэн болж хоорондоо хагаралдсан байна. Хvн амтанд тачааж эхэлсэн нь тvvний энергийн'' чадаахиа алдаж эхэлсэнтэй хугацааны хувьд тохирч байна. Хvн энергийн чадавхиа алдаж эхэлмэгцээ хоол хvнсний эрэлд туйлшран гарчээ гэж vзvvштэй. "Хоол хvнс нь хэзээ нэг цагт хvний оршин тогтнохын баталгаа ерєєс байгаагvй бєгєєд энэ нь хvн амтыг мэдэрч тvvнд тачаахын эрхээр бий болж улмаар хvний чадавхийн бууралтыг єдєєхийнхєє хирээр хvний махбодын энергийн буурсан орон зайг эзлэн эзэлсээр сvvлд оюун санаагаар буюу сэтгэл хэмээх энергээр хооллож байсан хvн тєрєлхтний тэр дээд чанарыг бvрэн устгаад оронд нь "хоол хvнс" гээч бие даасан том хэрэглээ хvний сэтгэл зvйг бvрэн эзэлж авсан. "Хоол хvнс бодит хэрэглээ" газар авахын хирээр хоол хvнсний зах зээлийг аянд нь бий болгож улмаар тансаг баян цатгалан байхыг чухалчилсан хэрэглээний шинэ шаардлага хvний ухамсрыг бvрэн эзэмдэхдээ тэр хэмжээгээр хvний чадавхийг доройтуулсаар байжээ".
Хvн гэдэг бол олон живаа эсийн vйл ажиллагааг зохицуулж тєчнєєн их нvсэр vйлдвэрлэл явуулж байдаг бичил бодгал юм. Тэгвэл энэ бичил vйлдвэрийг яавал урт удаан наслуулж болох вэ? Юуны ємнє євчний тухай онолыг єєрчлєх ёстой. Євчин яагаад vvсдэг юм гэхээр эсийг буруу мэдээллээр удирдсанаас болж vvсдэг юм байна. Хvний тархи гэхэд 16-17 млрд эсээс бvрдэнэ гэж ойролцоогоор тогтоосон байдагчлан хvн єєрєє хэдэн живаа триллон эсээс бvрдэн бvтдэг байна. Нэг эс гэдэг чинь нэг vйлдвэр гэсэн vг. Тэр эсийг мэдээллээр удирдана, хамгийн ноцтой мэдээлэл нь хоол унд юм. Буруу хооллох буюу хичнээн л их иднэ тєдий чинээ эсийг сєргvv энергиэр удирдаад байна гэсэн vг. Тэрхvv сєрєг энергийн цаана зєвхєн євчин эмгэг л байна. Хvн би хоолгvй яанаа, vхэх нь гээд л бие махбодио буруу энергиэр єєрийгєє цэнэглээд євчин дуудаад байдаг байна.
Vvний оронд зєв бага хоол хэрэглээд: -Миний бие хєнгєн байна. Би зєв хооллож чадаж байна гэж ойлгож, бодож, чадаж л байх юм бол аяндаа зєв мэдээлэл чинь эсийг удирддаг хоолны оронд багахан хоолтой чинь хамт эсэд жинхэнэ хоол болж шингэнэ. Тэгвэл хоол чинь эрvvл байна. Мэдээлэл гэж юу юм бэ? гэвэл эерэг, сєрєг энерги юм. Ерєєсєє амьдралын бvхий л зvйл мэдээлэл юм. Энэ мэдээллийг юу юм бэ? гээд цааш задалбаас эервvv, сєргvv, саармаг энерги гарах юм.
Жишээлбэл: сєрєг мэдээллийг эсэд хичнээн л их єгєєд, удирдаад байх тусам тєчнєєн их євчин зовлон vvсч бий болдог байна. Єнєєдрийн мэдээллийн тvвшинг харахад телевиз, радио,сонинууд алаан хядаан бичиж, vзvvлж, эсвэл хvнийг доромжлон гутааж гvтгэж байна. Энэ бол євчин эмгэг цацаж тvгээж байгаа том нvгэл. Єчнєєн хvнийг сєргvv энерги буюу мэдээллээр хордуулснаараа тэр эсийг, тєчнєєн хvнийг євчин эмгэгтэй болгож байгаа юм. Энэ нь хvн сєргvv энергиэр цэнэглэгдээд хамгийн ноцтой нь эс тэр мэдээллээр удирдагдана. Хэрэв євчтэй хvн єєртєє хэзээ ч эдгэхгvй хэмээн дахин дахин давтаад байвал тvvний муу зєн нь биелэх магадлалтай. Мэдээллээс гадна хvний биеийн эд эс бvрт нєлєєлдєг сєрєг, сvйрvvлэгч олон санаа бодол бас байдаг. Тvvний хамгийн хvчтэй нь болох айдас тvvнээс vvдэлтэй сэтгэлийн зовиур гуниглал, тvгшvvр, атаархал, хардалт, хомхой сэтгэл, уур, дайсагнал, гомдол, vл итгэл, єєрийгєє хєєрхийлєх зэрэг бодол санаа нь бие, тархийг хэт шаналгаж, эрч хvчээ алдах, тайван бус байдалд орох, улмаар аажим буюу тvргэн явцтай хордоход хvргэдэг.
Айдас, зовиур мєн бусад сєрєг бодол нь сэтгэхvйг эмх замбараагvй байдалд оруулдаг. Зєв сэтгэж байхын тулд тархи маш цэвэр ариун байх шаардлагатай. Тархи vл дуугарах биеэ удирдаж, бие нь болохоор тvvний тушаалыг даган биелvvлж байдаг. Тархи биеийг илбэдэг. Бие организмаа тархиараа удирдах хэрэгтэй. Харин бие тань ухаанаа удирдаж эхэлбэл та тун удахгvй євчний боол болж хувирна. Євчин чинь сєргvv энергийн vр дагавар юм бол тэрнийг эерэг энергээр саармагжуулах боломжтой юм. Ингэснээрээ бид єєрийгєє эерэг мэдээллээр эрvvлжvvлж чадна. Тэгэхээр хvний эрvvл мэнд єєрєєс нь хамаарах болж байгаа юм. Бид сайн сайхан юм vзэж, сайн сайхан юм сонсож, сайхан юм уншиж байх хэрэгтэй. Ингэснээр хvн сайхан сэтгэгдэл тєрvvтээ эервvv энерги аваад єєрєє сайн эрчмээр цэнэглэгддэг байна. Энэ нь эсийн мембранд нєлєєлж эсийг удирдаж байна гэсэн vг. Эерэг сэтгэлгээний хvч чадалд итгэж, сєрєг санаа бодолд хэзээ ч бvv бууж єг. Хэрвээ ингэж чадах юм бол тархиа бvтээлч санаа бодлын хvчирхэг уурхай болгож чадна. Махбодийн энергийн хуулиар бол хvний энерги хєгждєг учиртай. Чухам хvний хєгжил гэж тэрийг л хэлнэ.
Зєв мэдээлэл буюу эерэг энергиэр хєгжvvлнэ. Хvний хєгжил бол энергийн хєгжил юм. Хэрэв хvн эерэг энергиэ хадгалж чадахгvй сєрєг энергиэр устгаад байх юм бол тэр хvний энерги ядуу дорой амьтан болно. Би хєгжих vv, эсвэл доройтох уу гэдэг нь бидний гарт байна. Тэгэхээр эцсийн удирдлага бол мэдээлэл байх нь ойлгомжтой болж байна. Хvн єєрийнхєє энергиэр хооллож ундалж, тvvгээрээ єєрєє хєгжиж явдаг ийм заяагдсан организмтай. Гэтэл гаднаас хооллодог, гаднаас ундалдаг ийм олдмол шинж чанартай болгочихож. Бид одоо хооллож байна гээд органик бус хvнс тэжээл их идэж тvvнийг чинь органик болгох гээд махбод чинь хамаг энергиэ зарцуулж байна. Vvнээс харахад хvн зєв хооллож, бага идэж бие махбодийнхоо ачааллыг бууруулж чадна.
Монголчуудын дээр vед хооллож байсан ухаан бол гайхамшигтай жишээ юм. Юу гэвээс эхлээд сэтгэлээ цатгадан байж. Хvн єєрийнхєє энергиэр сэтгэлийг цатгадаг учрыг мэддэг байсан байна. Энэ нь харсан бол идсэн, амссан бол цадсан гэсэн vг. Єєрєєр хэлбэл сэтгэл гэдэг чинь энерги vvсгэгч генератор юм. Гуанзанд орохдоо хvн тийм тийм хоол идэхгvй бол цадахгvй гэж бодоод, ийм сєргvv энергиэр эсээ удирдсан нєхцєлд цадна гэсэн ойлголт байхгvй. Цай холдлоо одоо ч толгой євдєнє дєє гэсэн энергийг тарингуутаа л хvний толгой яг євдєнє. Иймээс Монголчууд эхлээд сэтгэлээ цатгачихаад, дараа нь гэдэснийхээ бичил биетийг жаахан хооллодог байж. Хvний гэдсэн дотор биеийн 6.2 хувьтай тэнцэх хэмжээний єт хорхой язганаж, амаа ангайгаад байж байдаг. Эднийг ямар зорилгоор цатгаж байгаагаа монголчууд мэддэг байсан байна.
Гэтэл 21-р зуунд орсон бид мэдэхгvй байгаа шvv дээ. Тэгэхээр хvний биеийн 6.2 хувьтай тэнцэх тэр хvчийг хооллоод тэр хvчийг ашиглаад єєртєє хэрэгтэй уураг, амин дэм, эрдэс бодис гаргаж авахыг цаад утгаар нь ойлгож байжээ. Нэгэнт єєртєє хэрэгцээтэй юмыг гэдэсний бичил бvтцээс гаргаж авах гэж байгаа бол тvvнийг юугаар тэжээх вэ? гэдгээ мэдэх учиртай. Гэтэл эрт цагийн Монголчууд євлийн гурван сард мах идэхдээ оройд ганц аяга махтай хоол идсэн гэдэс ходоодоо цайруулах гэж сvйд болдог байж. Энэ нь шинжлэх ухааны хэлээр бичил организмын бvтэц єєрчлєгдлєє, хэвд нь оруулахгvй бол болохгvй боллоо гэсэн санаа байж. Тэгээд тэрхvv ходоодныхоо бичил биетийг хавар, зун, намаржин цагаан идээгээр хязгаартай хооллоод гэдэс нь цайлаа гэж vздэг нь бичил биетийн бvтэц сайжирч, бидэнд ашигтай юм гаргаж єгєх чадвартай боллоо гэсэн ойлголт байжээ. Vvнийгээ хоол гэж vздэг байсан байна. Дээр vед иод, тємєр дутагддаггvй байж. Яагаад гэвэл дээр єгvvлсэн гэдэснийхээ бичил биетийг зєв тэжээж, зєв ажиллуулж, хэрэгцээтэй бvхнээ гаргаж авч байсан учраас далайгаас хол Монголд иод энэ тэр дутагдаж байсангvй. Нєгєє талаар угаасаа бага идэж байсан учраас бие махбодь бохирдох vндэс байсангvй.
Бодисын солилцооны эрчим vргэлжид сул буурай байсан нь илч нєхєлт, элдэв єєрийгєє шатаах vзэгдэл байсангvй. Махбодийн ашигт vйлийн коэффицент биднийхээс хавьгvй єндєр байсан байна. Махбодийн єєрийгєє элээж шатааж дуусгадаг илvvдэл илчлэг асар бага байжээ. Энэ нь дэндvv гvн гvнзгий, далд холын ухаан байсан юм. Чухам энэ шинж чанар нь монгол хvнийг эрvvл чийрэг, биерхэг, туулах чадвар асар єндєр, хос хєтєлгєє морины хэрийн тэнхээ чадалтай болгон бvтээсэн гэж хэлж болно. Vvнээс дvгнэлт хийхэд амтны ноёрхолд орохыг хvний ухамсарын мєхєл сєнєл, хvний ухамсарын дайсан бол амт юм гэдгийг монголчууд мэдсэн нь 13-р зууны гаймшигт том шинжлэх ухаан байжээ. Орчин vеийн бидний оюун ухаанд хоол, хvч чадал хоёрыг холбож ойлгуулаад єдєрт хvн 3 удаа хооллох ёстой гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч зарим тєрлийн хоол бєх, хvчтэй, эрvvл эд эсийг бий болгодог байхад єер тєрлийн хоолоор сул дорой, євчтэй, бие организмын vйл ажиллагааг зохих ёсоор хангаж эс чадах эд эсийг бий болгодог. "Сайн хооллодог" мєртлєє биеийн байдал нь сайн биш хvмvvстэй бид олонтаа таардаг. Хvн тєрєлхтний тvvхэнд, хvн байгалиас хоол хvнсээ дотоод мэдрэхvйн хvчээрээ юу идэх ёстойгоо мэддэг байж. Байгаль тvvнд гэр орон нь болж, хvний бие нарны хvчит цацрагаар байнга тэжээгдэж, эрvvл хvнс хэрэглэж байжээ.
Хvний биед нарны туяаны vйлчлэлээр буй болдог Д аминдэм хэрэгтэй байдаг. Харин єнєєдрийн хvний бие организм тєрєл арилжиж, салс, хорт бодисоор тэгтлээ дvvрч, эрдэс, аминдэмийн хэт дутагдалд орсон учраас нарны туяанд удаан байж чадахаа байжээ. Гэтэл бид єнєєдєр байр сууцанд амьдарч, эрvvл агаараас тасарч, хордсон агаараар амьсгалж, химийн аргаар боловсруулсан ус ууж, биеийн хvч гаргахаа огт больсон нь Монгол хvний дундаж наслалтыг 65 нас болон буурахад нєлєєлжээ. Харин хvн эрvvл хоол хvнс хэрэглэсэн тохиолдолд 900 наслах боломжтой юм байна. Хvний Амтыг толгой дээрээ суулгасан цагт хvн гэдэг бодгалийн стандарт алдагдсан байна. Амтны ноёрхол тогтсоноор хvний ухамсрыг уусган алга хийж хvний яс чанар ч алдагдсан байна. Наад захын баримт гэхэд РН нь хамгийн дээд зэргийн хvчиллэг болсон ундаанууд vйлдвэрлээд хvнийг хvчилжvvлж, чулуужуулж байгаа энэ гэмт хэргийн эсрэг ямар ч тэмцэл алга. Дэлхийн асар том бизнес хvнийг зvйл дуусгаж байгаа єчvvхэн баримт энэ.
Орчин vеийн хvн тєрєлхтний бас нэг том алдаа бол хоолыг хэт боловсруулснаас болоод хэрэгтэй юмыг нь хаяж чанаргvй болгосон явдал юм. Гурил хийхдээ буудайг хальслаад хамаг ислэгийг нь авч хаяад, тээрэмдээд, дахин дахин шигшсээр байгаад тємєр зэрэг хамаг бичил элементийг нь vгvй болгодог. Эцэстээ тvvнийг тємєржvvлнэ гээд янз бvрийн нэгдэл хольж байна. Хvний организм энэ нэгдлийг чинь хvлээж авч чаддаггvй байна. Vvнээс харахад хvн тєрєлхтєн байгалиасаа єдгєє асар их холджээ. Хvн илvv хvйтэн цаг уурын бvсэд шилжин суурьшиж, хувцас хунар ємсєх болсноор нарны элчээр боловсруулагдсан хоол хvнснээс холдож, биеэ наранд гаргахаа больжээ. Єнєєгийн соёлт хvн маань хувцас хунартаа дарагдаж явах болсон байна. Хувцас, хоол, эм бvх юм нь зохиомол байгалийн бус болж эргээд хvндээ євчин болж хувирч байна. Тийм учраас хvн тєрєлхтєн одоо л ухаарч байгальдаа ойртох гэж тэмvvлж байна.
Монголчууд бид дундад зууны vед євс ургамлыг газраас аваад тэр чигээр чанаж хэрэглэдэг байсан. Гэтэл єнєєгийн монголчууд бид vvнийгээ мартаж антибиотект дасал болсон. Vvнээс vvдээд хvний бие махбод, євчнийг vvсгэдэг нян химийн эмдээ дасал болсон байна. Химийн эм антибиотект дассан бие махбод байгалийн цэвэр бvтээгдэхvvнийг маш соргог хvлээн авч, хvчтэй vйлчилдэг байна. Ер нь хvний бие махбод сул шvтлэг орчинтой байдаг. Ийм биед химийн процесс хэвийн явагдаж хэрэгцээгvй бодис биеэс тvргэн гадагшилдаг. Харин хэт хvчиллэг хоол нь бие махбод болон цусыг хvчиллэг болгосноос цус цэвэрлэгч эрхтэн болох элэг, дэлvv зvрх, бєєр их ажиллаж эцэстээ суларч євчинд єртємтгий болдог байна. Улмаар хорт хаягдлууд биеэс ялгаралгvй vе мєчинд хуримтлагдаж хэрх, тулай євчнvvд vvегэнэ. Биед хvчил ихэссэнээс болж ємєн vv, шамбарамаар євчилнє. Бєєр, элэгний vйл аижллагаа хямрах давсганд чулуу vvсэх, сvрьеэ, зvрхний євчин, багтраа, харшил, бэлгийн сулрал, даралт ихсэх євчин vvсдэг байна.
Эрvvл мэнд, аз жаргал хоёр салшгvй холбоотой. Эрvvл биед саруул ухаан оршдог гэдэг. Амьдралыг дээд зэргээр таашаахын тулд бие бялдраас эхэлж эрч хvчтэй зvрх, цэвэр тунгалаг судастай болж дэлхий дээрхи хамгийн vнэ цэнэтэй эд баялаг болох эрvvл мэндийг олж авч чадна. |