Бичлэгийн тоо 2,391
                                                                      ЗАВ АЛГАА БААБАР АХАА
/Ил захидал/
Баабар, энэ хүний нийтлэл, хэлсэн үг бүрийг нь шимтэн харж, үгээр нь үг хийдэг иргэд хэдэн мянгаараа бий бөгөөд тэрээр нийгмийн нилээд хэсгийн улс төрийн соён гэгээрэлд үнэтэй нөлөө үзүүлсэн хүндтэй иргэн. Хэлсэн үг, өгүүлбэр бүрээс нь эгдүүцэн дургүйцэж, айж ширвээтэх хүмүүс ч бий. Ямартай ч Монголын шинэ үеийн түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээсэн нийтлэлийн том төлөөлөгч, нийгмийн зүтгэлтэн.
Харин сүүлд гарсан /Өдрийн сонин 2008 06 16/ нийтлэлийн хэв маяг нь мөн хэдий ч хэлж буй үг, гаргаж буй санаа нь Баабар гэдэг хүнийх биш гэмээр болхи, доромж байдлаар бичигдсэн, хэн нэгэн дурын нөхөр өмнөөс нь туучих шиг санагдсан дотоод итгэлээ юуны өмнө илэрхийлье.
Өмнөх үеийнхэн дараа үеийнхнийгээ өөлж баалж, сэжиглэж бас нулимах нь нэг хүний зан бус нийгмийн үзэгдэл. Тэр нь ч зөв. Хойч үеийнхээ зөв бурууг засч чиглүүлэх, харж хандаж байх нь ямар ч нийгмийн үед, ахмад үеийнхний хийх ёстой үйлсийн нэг. Харин та сүүлийн үед халснаас болж, байнаасаа хадуурах хуучин буу шиг хамаагүй чальчих /зөвхөн буу гэдэг үгэнд хэрэглэсэн болохыг сануулъя/ болоо юу даа.
Улс төрийн мөн чанар, учир холбогдол, бохир завааныг ажиглаж судалж явдаг судлаачийн хувьд, залуу хүний хувьд мөнгөнд дурласан, мөнгө хөрөнгөний хэрэгт орооцолдсон нөхдүүд /ялангуяа улс төрийн орчинд/ хол явдаггүйг мэднэ. Аль аль нам хүчинд мөнгөнд бас хэр хэмжээгээ мэдэхгүй эрх мэдэлд дурладаг таны хэлдгээр бацаанууд пиг чихсэн байдгийг мэдэх юм. Улс төрийн зах зээлд борлогдохоосоо аль хэдийн өнгөрч, ёстой л ойр зуурын бохир завааныг зөөж насыг барахаас өөр аргагүй болсон “улс төрийн сүг” залуус олон байгааг та ажигласан байх. Бид бол тэд биш. Бид бол мөнгө харж үйлдлээ хийдэг толгой нь хоосон, ходоод нь өлөн, 90 оны хэцүү бэрх шилжилтийн эхэн үед завсардаж хүмүүжсэн, зөвхөн мөнгийг амьдралын зорилгоо болгосон зарим заримдагууд биш. Ам халж хадуураад дараа нь засч баллуурддаг, таныхаар Монгол хүний өчүүхэн зарчмын саналын ард нуугддаг богино ойтнууд бүр ч биш.
Бид хөдөлмөрийн хөлс цалингаа авахаасаа ч нэрэлхдэг, социалист нийгмийн сэхээтний хүүхдүүд. Худал хэлэхдээ нүүр нь улайдаг, эвдрээгүй Монгол залуучууд. Бид мөнгөнөөс өөр, эрх чөлөө, итгэл үнэмшил, шударга ёс, гэр бүлийн халуун уур амьсгал, эрүүл мэнд, цэвэр орчин, эрхэмсэг орших гээд олон үнэт зүйл байдгийг ойлгож мэдэрсэн эрүүл сэтгэлгээтэй шинэ үеийн төлөөлөгчид. Тэр л итгэл үнэмшлээрээ та бүхний тэмцэж тэмүүлж ирсэн ардчилсан улс төрийн тогтолцоо нэг л биш болсныг мэдэрч хэлж ирсэн жирийн залуучууд /Таныхаар бацаанууд/. Таныг бидний насан дээр ямар бацкан юу хийж явсныг надаар хэлүүлэлтгүй манай үеийнхэн асуусан гэдэгт итгэлтэй байна.
Эрх мэдэлд хүрэхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэгслээр, юу ч хамаагүй хийгээд гарч болдог гэсэн увайгүй улс төрийн тоглоом Монголын ардчиллыг тодорхойлдог, улс төрийн авилгал, сонгогчдын саналыг худалдах авах, мөнгө хөрөнгө их зарцуулсан нь сонгуульд ялдаг, эрх мэдэлд гарсан хууль зөрчсөн нөхдүүдэд хариуцлага тооцох боломжгүй болдог явдал Монголын улс төрийн салшгүй үзэгдэл болохоос сэрэмжилсэн бидний санаа зорилго үнэн зөв гэдэгт ямагт итгэдэг. Яг та ардчиллын төлөө тууштай тэмцсэн шиг.
Баабар ахаа. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө араас нь дагуул тавьж, үг үйлдэл бүрийг нь хянаж тагнахдаа хүрэх нь /үүнийг төр хийгээгүй/ таны тэмцэж, тэмүүлж ирсэн нийгэм мөн гэж үү? Өөрт таалагдаагүй үзэл бодлыг мугшин гуйвуулж, ярьж буй зүйлийн агуулгад биш субъектын нас, хүйс, мэргэжил боловсролоор нь ялган хандаж харьцах нь хүмүүнлэг нийгэм байсан гэж үү?
Алдаа дутагдлыг нь илчсний нөхдийн амыг нь таглахын тулд тохиролцож ярилцахыг, хүлээж авахгүй бол айлгаж заналхийлэхдээ тулдаг нь ардчиллын үнэт зүйл юм уу? Эсвэл манай улс төрийн орчин ингэтлээ их бохирдчихоо юу? Улс нийгэмд болж буй сайн муу зүйлийг хурц тод мэдэрдэг, болохгүйг нь засах ухамсар, итгэл үнэмшил, алдахаас айдаггүй зан суртахуун зөвхөн залуу үеийнхэнд байдаг гэж үү?
Өөрийн, зөвхөн өөрийн тал гэж үзсэн, эсвэл мөнгө төлсөн бүлэглэлийн эрх ашгийг л хамгаалдаг, буруу үл халдаадаг, талцдаг нь хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан хэвлэл мэдээллийн эцсийн зорилго юм гэж үү.
Та ийм их дутагдлын хажуугаар дуугүй өнгөрчих ёс суртахуунтай хүн мөн гэж үү?
Та нэг л их баримт мэдэх юм. Гэвч нэгийх нь ч асуудлыг шийдүүлэх дорвитой зүйл хийснийг огт санахгүй байна. Таныг шударга үнэний дуурайл гэж итгэдэг мянга мянган шүтэн бишрэгчдийнхээ итгэлийг бэхэлж, хэдэн зуун саяар нь гадныхнаас мөнгө нэхсэн луйварчин хөдөлгөөнчдийн бохир заваан үйлдлийн эздийг илчлэнэ гэдэгт итгэж байна. /Дахиад л зарчмын саналынхаа ард нуугдахгүй бол шүү дээ/. Тэгвэл танаас түм түм, бас түмэн удаа магтан дуулахад бэлээн.
Бидэнд, надад итгэдэг жирийн иргэддээ хандаж хэлэхэд би хэн нэгэнд мөнгөний төлөө худалдагдаагүй, худалдагдахгүй гэдгээ энэ нэрээ барьж амлая. Энэ миний, бидний бүх насны зарчим. Шувуу үүрээ хамгаалдаг шиг, эх хүн хүүхдээ өмөөрдөг шиг явж буй зорилгынхоо үнэн зөвд бат итгэж, үйл ажиллагаанаасаа буцахгүй гэдгээ амлая. Бидний үйлс зорилгын үнэн зөвийг нэг хүн биш нийт олон, цаг хугацаа шүүнэ.
Тавьсан зорилго минь үнэ цэнэтэй, явах зам минь урт. Уул нь ил захидал бичих энэ үнэтэй цагаа иргэд сонгогчддынхоо улс төрийн соёл, боловсролд чиглэсэн нийтэд хэрэгтэй нийтлэл, өгүүлэлд зарцуулсан бол илүү хэрэгтэй байсан юм.
Ахмад хүнд тахимдуу ханддаг МОНГОЛ хүний ёсоор, харьж яваа бөхтэй хүч үзэн дээрэлхэж барилдахгүй гэдгээ хэлъе. Та бол бурууд хатуу, зөвд зөөлөн хандаж, алдаа оноог минь засч залруулж явдаг аавтай минь чацуу хүн. Хэлсэн үгээс чинь авахыг авч, орхихыг орхидог сэхээтэн залуугийн хувьд үзэл бодлоо хуваалцсан танд баярласнаа илэрхийлъе.
Та бол цэвэрлэгээ хийж буй хүний дэргэд хог хаядаггүй /ерөөсөө хог хаядаггүй ч юм уу/ соёлч, хотын мундаг сэхээтэн. Таныг бид хүндэтгэж явдаг шүү. Итгэлийг минь бүү алдаарай.

“Шударга сонгууль” ТББ-ын тэргүүн, улс төр судлаач Д.Мягмарсүрэн /miigaadaa@gmail.com/
/Жич: Шударга сонгууль ТББ-ын хэлэх үг, хийж буй ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, нийтлэхийг хориглож эхэлсэн тул энэхүү ил захидлыг минь нийтлэх сонин сэтгүүлд гүн талархал илэрхийлэх болно./
/Энэхүү ил захидлыг хуулан авч тавьж нийтлэлээ.Учир нь Баабар хэмээгч шүүмжлэгч хүн өөрөө Монгол улсад ямар гавъяа байгуулсаныг хэн ч мэддэггүй юм билээ.Тэр хүн зөвхөн бүхнийг мэдэгч хэтэрхий мэргэний дүрд олон жил тоглолоо./
profile

bmbm

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/776073/1b1/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24537
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28063
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115813
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1664
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2701
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2247
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2467
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2874
» Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2493
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2609
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2254
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2965
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2709
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3110
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2092
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17204
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2273
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7160
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3187
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1384
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2866
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1499
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1717
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2966
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3335
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2431
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2654
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2398
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2284
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2428
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2689
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5000
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3754
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5083
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2349
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6999
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10140
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5801
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6335
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8362
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2563
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5720
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5938
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5205
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4788
배너신청
자생병원

배너신청