Өвлийн хүйтэн тачигнасан 1952 оны арванхоёрдугаар сард Лондон хотод өтгөн манан буусан мэт санагддаг байжээ. Уг манан нь агаарын бохирдол байсан юм. Өмнөх зам талбай бараантан харанхуйлж тортогт гашуун утаа цээж хорсгон бугшуулуулдаг байсан нь лавтай. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд өвлийн туршид хар бараан утаанд "хөвөн", мандах, жаргах нарыг олж хардаггүйтэй адил байсан гэсэн үг. Тус оны арванхоёрдугаар сард Лондон хотод нүүрсний тортог гамшгийн хэмжээнд хүрч дөрвөн өдөр 4000 гаруй хүн амь насаа алдаж байжээ. Дахин ийм зүйл бүү тохиолдоосой хэмээн хүн бүр залбирдаг биз. Харамсалтай нь дээрх гамшиг манайд давтагдахыг ч үгүйсгэх аргагүй.
Хүн эрүүл явахын нэг үндэс нь цэвэр агаар. Гэтэл Улаанбаатар хотын хувьд хүхэр болон азотын ислийн хэмжээ өвлийн улиралд байвал зохих дээд хязгаараас байнга давдаг. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндийг мөхөөдөг билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд л тухайн хүний өвчин эсэргүүцэх чадвар буурч, амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь түгээмэл болдог. Манай улсын хүн амын хагас нь нийслэлд оршин суудаг. Тэгвэл дээрх тооны иргэд уушигны өвчнөөр зовох өндөр магадлалтай болж байна. "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг эхлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон сая төфөг заран ажиллаж байгаа ч өвлийн хэдэн сарын турш иргэд хортой агаараар амьсгалснаар дээрх бүх ажил салхинд хийсдэг гэвэл хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, надаас үл хамаарах гамшиг эрүүл мэндийг минь сүйтгэж байна.
Агаарын бохирдлыг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь гэр хороололд түлж буй нүүрсний утаа. Судалгаа-гаар нийслэлийн агаарын бохирдлын 60-90 хувь нь гэр хороолол, халаалтын зуухнаас гардаг байна. Нэг гэрт жилд дунджаар 5000 кг нүүрс түлдэг бөгөөд үүнээс 35000 метр куб буюу 45.500 кг утаа ялгардаг. Дээрх утаанд 250 орчим төрлийн хорт бодис агуулагддаг ба үүний" 7.500 кг нь нүүрсхүчлийн хий байдаг аж. Нүүрсхүчлийн хий хүний бие эрхтэн болон хөрсийг бохирдуулж азоны давхрагыг нимгэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээрх 7.500 кг-ыг гэр хорооллын нийт айлд үр-жүүлбэл нэг тэрбум орчим кг болж байна.
Агаарын бохирдлыг ихэсгэгч бас нэг хүчин зүил нь үеэ өнгөрөөсөн авто машинууд. Нийслэлд 80 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдогоос 60 хувь нь 11 жилээс дээш ашиглагджээ. Энэ нь маш муу үзүүлэлт бөгөөд дээрх хугацаанд ашиглагдсан автомашиныг гадаадад агаар бохирдуулагч төмрийн сэгд тооцдог байна. Харин манайд дээрх автомашиныг оруулж ирснээр "од" болгодог.
Дэлхий нийт агаарын бохирдлоос салахын тулд аль болох олборломол түлш хэрэглэхээс татгал-заж байна. Үүний оронд сэргээгдэх эрчим хүч буюу нарны зай, салхин сэнс, биомассын гаралтай хийн болон шингэрүүлсэн түлшийг хэрэглэхийг илүүд үзэх болжээ. Манай улсын хувьд дээрх зүйл биелэлээ олоход хүндрэлтэй байгаа. Харин юуны түрүүнд түлшний байгаль, хүнд үзүүлэх хөнөөлийг багасгах нь чухал асуудал болсон. Өөрөөр хэлбэл, утаагүй, коксон түлш нэвтрүүлж, эрчим хүчийг хэмнэх зэрэг арга замаар агаарын бохирдлыг бууруулах шаардлага тулгарсан нь зүй ёсны хэрэг билээ.
Г.Бат