Бичлэгийн тоо 2,391
www.barilga.mn -ees ....
Орон сууцны үнэ ганц сарын дотор 5-15 сая төгрөгөөр буурчээ гэвэл та итгэх үү. Манайх яг гурван долоо хоногийн өмнө байр авах гээд, зарын дагуу утасдаж, зарим байрыг очиж үзэж байлаа. Бид угсармал гурван өрөө байрыг сонирхож байсан юм.

Тэгэхэд байршил, засвар, давхар зэргээсээ хамаараад үнэ нь 80-90 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Аз болоход бидэнд таньдаг эдийн засагч маань байрны үнэ унаж буй талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ Монголд үнэ өсөхдөө амар боловч буурахдаа муу, юу л шалив гэж дээ хэмээн бодсон хэрнээ түр азнахаар шийдсэн юм. Гэтэл зөвхөн бид ч биш, өөр цөөнгүй гэр бүл ийнхүү худалдаа наймаагаа хойш тавин, байдлыг ажиглаж суусан бололтой. Өчигдөр зар аваад байрны үнэ хартал санаанд оромгүй тоо нүдний өмнө зурайв. Угсармал гурван өрөө байрыг 75 саяас ярина гэнэ. Утасдаад үзвэл үнэхээр ихэнх байрны үнэ ийн унажээ.

Харин одоо хэдэн жилийн өмнөх үеийг эргэн саная. Орон сууцны үнэ сүүлийн дөрвөн жил тасралтгүй өсч ирсэн билээ. Барилгын компаниуд үүнийгээ барилгын материалын үнийн өсөлттэй холбон тайлбарладаг байлаа. Эдийн засагчид харин монгол хүний худалдан авах чадвар сайжирч буй тул орон сууцны үнэ өсч байна хэмээнэ. Миний мэдэхийн дөрвөн жилийн өмнө хотын төвийн нэг өрөө байр ойролцоогоор арван сая төгрөг байсан. Гэтэл энэ оны эхээр нэг өрөө байрны үнэ 50 сая төгрөгт хүрсэн байв. Өнгөрсөн жил байрны үнэ бүр тэнгэрт хадсаныг та бүхэн мэдэж байгаа. Зарим тохилог, шинэ орон сууцны ам метр талбайн үнэ 2200 ам.долларт ч хүрсэн үе бий. Ашигтай салбар руу гадаад, дотоодын бизнес эрхлэгчид хошуурах нь мэдээж. Ингээд манай оронд барилгын салбар цэцэглэж эхэлсэн билээ.

Монголд одоо инфляцын түвшин 34 хувьд хүрчихээд байна. Монголбанк тэр давраад буй инфляцтай тэмцэх аргаа олжээ. Он гарсаар хоёр ч удаа бодлогын хүүгээ өсгөлөө. Энэ нь арилжааны банкуудыг зээлээ зогсоо гэх дохио болов. Өнөөдөр арилжааны 16 банкаас зөвхөн ХААН, Хас банк л орон сууцны зээл олгож байна. Тэгэхдээ шалгуур нь маш өндөр болсон юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаас орон сууцны зээл авна гэдэг өнөөдөр далайгаас сувд шүүрэхтэй адил болж. Түүнчлэн инфляц галзуурч буй өнөө үед банкууд зээлийн хүүгээ өсгөх нь зүйн хэрэг. Тэгэхлээр сувд шүүрсэн азтаныг зээлийн хүү нь багагүй дарамтлахаар болжээ. Худалдан авах чадвартай хүний тоо цөөрсөөр.

Монгол хүний хувьд байр худалдан авах чадвар гэдэг нь ердөө банкны зээлээр хэмжигдэж байж. Аргагүй шүү дээ. Өнөөдөр төсвийн ажилчдын дундаж цалин 280 мянган төгрөг. Гэтэл 100 мянган төгрөгийн цалинтай хувийн хэвшлийнхэн ч цөөнгүй. Цалингаас цалингийн хооронд амь залгуулж буй иргэд юугаараа байр авах билээ. Үр хүүхдээ тусдаа гарахад нь байр тусгаарлаад өгөх чадалтай хүн хэд байна вэ. Монголд ажиллаад, байр авна гэдэг мянга нэгэн шөнийн үлгэр болжээ. Тиймээс банкууд орон сууцны зээл олгохоо болимогц худалдан авах чадвартай хүн үлдсэнгүй гэхэд болно. Гэтэл баахан барилгын компани энд тэндгүй орон сууц сүндэрлүүлчихсэн байдаг. Худалдан авагч олддоггүй. Ингээд буухаа мэдэхгүй өндөрт хөөрсөн орон сууцны үнийн хөөс арилах үест үнэ хямдарчээ. Цаашид ч хямдарсаар байх бололтой.
Худалдан авах чадвар дорой бидний хувьд үнэ бууралтын дээрх хандлага мэдээж хэрэг таатай. Гэвч инфляц галзуурч, улс орны эдийн засаг хямралын түвшинд ирээд буй өнөө үед орон сууцны үнэ огцом буурах нь хэр зохистой вэ. АНУ-ын ипотекийн хямрал дэлхийн эдийн засагт асар их хохирол учруулсныг бид мэднэ. Үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурснаар банкуудын найдваргүй зээлдэгчийн тоо өссөн билээ. Барьцааны хөрөнгө нь үнэгүйдээд эхэлмэгц зээлээ өгөхгүй хүн олширсон гэхэд болно. Үүний улмаас банк, санхүүгийн салбар хямралын үүдийг татсан. Өдгөө санхүүгийн хямрал нь дэлхий даяар хэсүүчлэн тэнэж, олон орны Засгийн газар, Төвбанкны толгойны өвчин болоод буй. Тэгэхлээр дээрх байдал манайхыг дайрахгүй гэх баталгаа үгүй билээ. Түүнчлэн орон сууцны үнийн бууралт хэдий хугацаанд үргэлжлэх бол гэдэг сонин.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/765605/9d9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1664
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2701
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2247
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2468
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2874
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2493
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2609
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2254
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2966
» Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2709
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3110
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2094
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17206
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2273
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7162
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3187
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1384
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2867
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1499
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1717
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2966
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3335
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2431
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2654
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2398
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2284
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2428
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2689
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5001
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3756
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5083
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2349
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6999
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10141
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5802
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6336
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8362
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2564
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5720
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5938
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5205
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4788
배너신청
자생병원

배너신청