Тиймээ Монгол хүн их сонин зантай юм байна. Хятадад хүүхдийн тэжээлийн болон хүнсний сүүнд хорт бодис илрээд Хятад улс өөрөө үйлдвэрээ хааж, хүмүүсд нь арга хэмжээ авч бүр Монгол улсын Гадаад Хэргийн Яаманд албан бичиг өгч. Болгоомжил гэж.
Тэгсэн өнөөдөр хүртэл нөгөө сүү Монголын зах зээл дээр байсаар байна. Хилээр орж ирхийг хаасан. Харин өмнөх орж ирсэнг нь худалдаанаас татаагүй байна. Учир нь шинжилгээнд Хятад улс руу явуулсан, хариу иртэл хориглож болохгүй юм гээд байна даа. Азийн бараг бүх улс Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүнд хориг тавиад, худалдаанаас татаад байна. Тэгсэн Монголын стандарт өөр учир өөрийн улсын стандарт таархыг мэдэж байж хориглоно тэгэхгүй бол хүний баахан мөнгө шатаасан гээд өрөнд орно гээд л байж байна шүү дээ. Б......... дүүргийн иргэн нэгэн залуу энэ талаар Монголын бүх худалдааны газар, хувь хүмүүсд уриалах гээд ийм үг сонсоод, өөр аргаар хүслээ илэрхийлэх болчихоод байна. Учир нь тухайн залуу орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учир гээд ...?!
За тэгвэл Солонгост байгаа Монгол хүн ч бас адилхан юм шиг. Наад сайтын нүүр хуудас дээр байгаа ХААН банкны реклам. Энэ банк ийм удаан ажилдаг уу? эсвэл эдний ажилчид ийм удаан сэтгэдэг юм уу? Эсвэл энэ сайтыхан ийм зусар бялдууч юм уу?ХААН банкны хүнд эхлээд нэг зүйл хэлэе. Наад зарын оронд өөр нэгэн ядарсан ч юм уу шинээр юм хийх гэсэн Монгол хүнд өгчих.
ХААН банкны удирдлагад банкны нэр хүндийг чинь энэ зар шиг рекламаар дүгнээд байвал яана даа.
ХААН банкны хадгаламж эзэмшигч нарт та нарын мөнгөөр ил ийм зүйл хийж байгаа юм чинь далдуур бол яадаг бол. ӨӨ нээрээ би ч гээн хадгаламж эзэмшдэг юм шүү.
Сайтын солонгос эзэн ойлгох гэсээр байтал унтаа, хагас үхмэл байх юм даа.