Би эх оронодоо ирээд замын хөдөлгөөний дүрэм манай улсад байдаг юм болов уу гүй юм болов уу гэж боддог байсан. Зүгээр л боддог байсан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд ийм зүйлсийг зүгээр бодож болохгүй юм байна гэдгийг ойлголоо. Би хүүхдээ хүргэж өгөх гээд Монгол Улсын төв авто замыг хөндлөн гарах хэрэгтэй болсон юм. Мэдээж өглөө бүр, өдөр бүр. Гэрлэн дохио байх юм. Тэгсэн мөртлөө л энэ машин нь тормосгүй юм уу? эсвэл тэр жолоч нь зогсоож чаддаггүй юм уу? Заавал ябган хүн зорчдог зам хөндлөн цагаан зураасыг давж зогсох юм. Зарим нь бол шууд л яваад өгнө. Дээр би хэлж байсан даа. 4x4 ангилалтай том ЖЕП ихтэй учир бага насны хүүхэд тулаад ирхэд жолоочид харагдах байдал эрс мууддаг юм байна. Урд хөндлөн огтолцож байгаа авто зам бөглөрөөд байхад л заавал дайраад нөгөө явган хүний тэмдэглэлээ дайраад зогсчих юм. Тэр 2 метр зайг явган хүнд зориулсан хуультай. Тэр хуулийг мөрдөх ёстой жолооч, мөрдүүлэх ёстой замын цагдаа хоёр хуулийг гууль болгож. 40 000-н аптик гэж байсан 3 замын уулзвар дээр бол явган зорчигч хэзээ ч зам хөндлөн гарах эрхгүй. Ногоон гэрэл асаад явган хүний дүрстэй. Гэтэл Баруун гар эргэх машинд бас давхар эргэх эрх нээгддэг гэнэ. Ингээд л зам бөглөрвөл л бид зорчино.
Солонгос дахь Монголчуудаа та бүхний үр хүүхэд энэ зам дээр ганцаараа яваа шүү. Тиймээс найз нөхөддөө хэлээч ээ. Ядахдаа чи дүрмээ бариаад яваарай.Миний амьнаас илүү хайртай хүмүүс тэр зам дээр чинь зүрхээ түг түг цохилуулан зогсоо гэж.
Замын цагдаа найз нөхддөө хэлээ ч ээ. Торгоод машиныг явуулхаар эд анги нь бүрэн болдоггүй юм аа. Харин засварт шууд явуулах эсвэл хажуудаа байлгаж байгаад бүрэн бүтэн болхоор нь явуулж бай. Тэгэхгүй бол миний аав, аx, нөхөр замын цагдаа гэж хэлхээсээ хүүхэд чинь, дүү чинь ичдэг болно шүү.
Гадаадад байж байгаад ирсэн хүмүүс эхэндээ ийм л байдаг юм сүүлдээ адилхан болдог гэж хүмүүс хэлж байина. Би хэзээ ч ийм хууль бус зүйлстэй эвлэрэхгүй юм шиг байна. Та бүхэн ч ЭХ ОРОНДОО ИРЭЭД бүү эвлэр. Тэгвэл бид хэзээ ч Солонгос,Японоос илүү болж хөгжихгүй юм шиг байна.
Улаанбаатар хот 1 200 000 хүн амтай болсон юм байна лээ.
Бидэнд давхар авто зам, метро, явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гарц маш их хэрэгтэй . Гэхдээ энэ бүгдийг нэгэн өглөө хийчихгүй. Харин нэгэн өглөөнөөс энэ мөчөөс л эхлээд ухамсартай байя!
Жолоочоо чи өнөөдөр дурэм зөрчөөд хүн айлгаад явхад чиний үр хүүхэд бас нэгэн чам чиг жолоочоос айгаад явж байгаа шүү.
аана чинь монгол болохыг хүсдэг америк залуу байна |
![]() |
![]() |
- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв? - Хүмүүстэй харьцах харьцааны тал дээр бэрхшээл байгаагүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийлдэггүй. Монголчууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахархдаг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьдралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийнхөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэгтэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй. - Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ? - Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байхгүй. Гурван сая хүрэхгүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Эхлэл... Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ. - Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ? - Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлдсөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөр байдаг. Манай сургуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахстан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьснаар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагдсан. Энд ирсэндээ ч харамсдаггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ. - Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу? - Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагдсан. Европын газар нутгийн талтай тэнцэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай судлаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэншилд шилжээд удаагүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад таксидаад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий. - Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв? - Хүмүүстэй харьцах харьцааны тал дээр бэрхшээл байгаагүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийлдэггүй. Монголчууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахархдаг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьдралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийнхөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэгтэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй. - Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ? - Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байхгүй. Гурван сая хүрэхгүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахархмаар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүнийгээ товойлгож тодруулаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүнийгээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаагаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуутай танилцлаа. Монголд хоёр жил амьдарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт. - Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу? - Гадаад улсад амьдрахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийнхөө нутаглаж байсан уулсынхаа хормойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шилжээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодоггүй юм шиг. - Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ? - Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүнтэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүхдүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авчраад ажиллуулах хэрэгтэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой. М.Гэрэлтуяа |
http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134919&catid=7