Бичлэгийн тоо 2,391
Стрессээс үүдэн хүн янз бүрйн өвчинд өртөмтгий болж, эрүүл, эрч хүчтэй байдлаа алддаг. Үүнийг бид мэддэг хэрнээ стресст орж байгаагаа тэр бүр анзаарахгүй яваад байдаг гэмтэй. АНУ-ын Гэр бүлийн эрүүл мэндийн академиас стрессийн эхний шинж тэмдгүүдийг танилцуулж байна.
-уур уцаартай болох
-нуруу, толгой өвдөх
-гэдэс хямрах
-өдрийн туршид ядарч сульдах
-нойр тавгүйтэх
-амьсгал дутуу аваад байгаа юм шиг мэдрэмж төрөх
-цусны даралт өндөрсөх
-хүзүү, эрүүгээр чилэх мэт өвдөх
-жин огцом нэмэх ба хасах
Эдгээр шинж тэмдгүүд танд түгээмэл ажиглагддаг бол эмчид хандан, срессээс үүдэн учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай. Завгүй хэмнэлтэй амьдрал биднийг стрессэд оруулах нь элбэг ч үүнээс гарах арга зам олон бий.