Бичлэгийн тоо 2,391

МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД

Уншсан 2884 vote 0 2011.03.08 09:44:43
 

Эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш Өүлэн эх амьдралын хатуу нугачааг эр зориг хатуужлаараа гэтэлж, гагц үр хүүхдүүдээ л "хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэх" чин хүсэл өвөрлөж, өөрийн жаргалыг умартан, өдөр шөнийн ээлжийг сэтгэлийн хатаар давах аж. Хөвгүүдээ "хаан" болгох гэж бус " хүн" болгох гэж зүтгэх сэтгэлийн чанадад зовлон жаргал, шаналал цөхрөл бүгд л байсан. Харгалдаж муудалцах бүрийд нь эвийг зангидах "5 сумны" зэвэнд нь эр зориг, хатуужил ухаарлыг шингээн байж шивших нь түүний л ухаан.
Хаан болж хамаг Монголыг захирах хөвүүнээ хар хэл атаа хорслоос сэтгэлээрээ халхалж, хааяадаа даварч алдах мөчид нь итгэлийн үгээр аргадаж, хатуурхаж омгорхох мөч бүрийд нь хөхний сүү, нулимсны дусал бүрээрээ чийглэн зөөлрүүлэх ухаан тэвчээр гагц түүнийх л байсан.


Хатууг зөөллөж, зөөлнийг ирлэн хурцлах бүсгүй хүний ааш гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхамшиг
...Зарлигаар авсан эр нөхрөө тэнгэрт хальснаас хойш, өчүүхэн биений нэгхэн заяа бус улс гүрний амин заяаны төлөө өөрийгөө золиослон байж, Монголын их гүрнийг удирдан дагуулсан хатан Мандухайн сэтгэлийн чанадад жинхэнэ монгол бүсгүйн омог бардам, зориг төгөлдөр чанар нь оршиж байсан. Монгол төрийн алтан аргамжааг тасалдуулахгүй гэсэндээ хүсэл шаналлаа цээжиндээ далдлан байж, хүний нүдний хороос омог бардам зайлан байж, хөөрхий биеэ таслан байж зүтгэх тэвчээр ухаан түүнээс өөр хэнээс гарсан гэж?
Хаан болж хамаг Монголыг ухаанаараа залах мөчид урсан гарах нулимсаа залгин нууж, бүсгүй заяагаа илд сумны үзүүр дор даатган, үр хөвүүддээ өөрийн хүсэл мөрөөдлөө шингээн байж алтан аргамжааг залгуулах аугаа дайчин чанар зөвхөн түүнийх л байсан.
Нэгэн зорилгын төлөө тууштай байж, хэний ч өмнө гудайдаггүй бүсгүй хүний чин зориг гэдэг юутай зүйрлэшгүй гайхамшиг.
...Нүүдэлчин амьдралын элдэв нугачаан дор ар гэрээ арчилж тордох, үр хүүхдээ ажилч хичээнгүй, тусч зөөлөн нэгэн болгох амаргүй ачааг үүрч явсан монгол бүсгүйчүүд. Аргал түүх мөчдөө бодол ухаанаа уралдуулж, айл саахалт буух нэгэндээ эвийн сэтгэлээр хандаж, сүү саалиа бэлтгэхдээ ерөөлийн бэлэгдлээр амталж байдаг нь монгол бүсгүйчүүдийн ааль.


Уур уцаарыг зөөлөн учирлалаар аргадаж, бууж мордох нэгэнд цайны дээжээр хүндэлж, уулга алдах бүрдээ хараал бус ерөөл урсгадаг цав цагаахан сэтгэл монгол бүсгүйгээс өөр нэгэнд бий гэж үү? Урт холын мөрөөдлөө учигтай зүүндээ шингээж, үр хүүхдийнхээ сайхан ирээдүйг сэтгэлийнхээ чанадад дээжилж, өрх гэрийнхээ тавиланг өөртөө үүрч даах сэтгэлийн хат тэвчээр монгол бүсгүйчүүдээс өөр хэнээс гарна гэж?
Цаг цагийн урсгалд үүртэж бухимддаггүй, урсах он жилүүдийн ачааг өөртөө үүрч чадах бүсгүй хүний тэвчээр юутай гайхамшиг.
...Ороо бусгаа цагийн энэ урсгалд элэгдэж эмтрэлгүй, гундаж цөхрөлгүй, гуньж суулгүй өөрөө эрслэн зорьж өрөөл бусдыг дагуулан үлгэрлэх өнөөгийн монгол бүсгүйн сэтгэлийн чанадад аугаа өвөг дээдсийнх нь омогшил нь бий, аливаад үүртдэггүй дайчин чанар нь бий, ачааны хүндийг үүрч чадах тэнхэл нь бий. Амьдралын нэгэн тулгуурыг ганхуулахгүй гэхдээ, арчаагүйдэж хэн нэгнийг царайчлахгүй гэхдээ, ачааны хүндийг бусдын нуруун дээр тохохгүй гэхдээ өөрөө л зүтгэж, тэвчиж, босч гайхуулдаг нь монгол бүсгүйчүүдээс өөр хэн гэж?
Бусдаас дутахгүй гэхдээ илүүрхэж, өнгө мөнгөнд уягдаж суулгүй, өөртөө найдаж, өөрөө хөгжиж чаддаг нь монгол  бүсгүйчүүдийн сайн чанар. Сурахдаа ч ажиллахдаа ч амьдрахдаа ч тэд хэнээс ч дутдаггүй. Ухаарахдаа ч учирлахдаа ч уучлахдаа ч тэд хэнээс ч илүү. Тэвчихдээ ч хүлээхдээ ч халамжлахдаа ч хэнийг ч дагуулахгүй.
Амьдарлын хүнд хэцүүг даван туулж, бусдын үлгэрлэн дагуулах монгол бүсгүйн жишээ юутай гайхамшиг.


ЭЭЖДЭЭ
...Нэгэн залуу, сайхан бүсгүйд сэтгэлтэй болжээ. Тэрээр түүндээ хэмжээлшгүй хайртай. Түүний юу хүссэнийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж чадна, гагцxүү чи минь намайгаа хэзээ ч бүү орхиорой хэмээн учирлан үглэнэ. Харин хорон санаат сайхан бүсгүй, ээждээ туйлаас хайртай тэр залууд " Миний бие өвджээ. Гагцxүү ээжийн чинь зүрхийг л идвэл эдгэнэ гэсэн. Чи ээж бид 2-ынхоо хэнд хайртайгаа сонгох болж дээ" гэж хэлэв. Яах ч учраа олохоо больсон нөгөө залуу ээж дээрээ очиж энэхүү зовлонгоо учирлан байж ярьсан гэнэ. Хүүдээ хайртай ээж нь "хэрэгтэй бол миний зүрхийг ав даа" гэжээ.
Ээжийнхээ зүрхийг алган дээрээ барьж, хайртай эхнэр рүүгээ гүйж явахдаа тэр залуу яарч тэвдсэндээ шатны довжоон дээр бүдэрч унав. Өвдсөндөө шалбарсан хөлөө барилан зогсох мөнөөх залуу руу, газарт унасан ээжийнх нь зүрх " хөөрхий үр минь өвдөж байна уу?" гэж асуужээ.
Дагестаны их яруу найрагч, бичгийн хүн Расул Гамзатовын "Миний Дагестан" нэртэй номон дээр ийн өгүүлдэг юм. Залуу байхдаа уншиж байсан энэхүү ишлэл өнөө хэр нь миний санаанаас гардаггүй юм.
Нээрээ ч бодох ахул бид заримдаа зөндөө л тэнэг зан гаргадаг. Тэр болгонд эх хүний "үрээ" гэсэн ууч сэтгэлийг анзаардаг бил үү? Гайхамшигтай сайхан хайр энэрэл, сүү шиг сэтгэлийнх нь тухай уяран хайрлан дуулдаг мөртлөө яг амьдрал дээр тэгж бодож хандаж чаддаг бил үү? Өвдөж зовох мөчид нь өөр шиг нь шаналж, өмнөөс нь өвдөж, тэвдэж чаддаг билүү?


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4286719/1a1/trackback

profile

monh-monk

2011.03.08 21:29:10
*.179.20.226

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө өдрийн мэндийг хүргээд, хүний газар гүний нутагт нэрээ бодож, эрхээ хамгаалж, хамгаалуулж, хамгаалцаж явахыг хүсье.
Төрсөн нутгийг чинь эх орон хэмээн нэрлэж
Төрүүлсэн ижийтэй чинь адил эх хэмээсэн нь учиртай шүү.
Эх оронгүй нэгэн
Эх, эцэггүй нэгэн
Тэр нь л лав бид монголчууд биш
Тэр л лав Монголд биш байгаасай

soa

2011.04.06 14:49:39
*.170.66.231

ejee bi tanidaa hairtai gj dandaa helj bgaarai chi eejdee neeh yum ugch giigvvleh bish eejchin, chamaig hvnii zeregtei sn ywhad chin l bayrlaldiim shvv

**MGL гишүүн*

2014.03.30 16:47:37
*.144.45.87

XCcC

**MGL гишүүн*

2014.03.30 18:10:06
*.144.45.87

adgsdgsgs

**MGL гишүүн*

2014.03.30 18:17:36
*.144.45.87

dsafdsfdsf

**MGL гишүүн*

2014.03.30 18:18:26
*.144.45.87

zxvxzvzvzvzvzv

**MGL гишүүн*

2014.03.30 18:22:35
*.144.45.87

khnv jh.vkh

**MGL гишүүн*

2014.03.30 18:40:41
*.144.45.87

ijknbipj

**MGL гишүүн*

2014.03.30 19:05:58
*.144.45.87

zxvzxgszdg

**MGL гишүүн*

2014.03.30 20:16:37
*.144.45.87

fdsgdsg

**MGL гишүүн*

2014.03.30 20:19:29
*.144.45.87

xchbxchnfxdhffd

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
1894 МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
1888 М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
» МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
1881 Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
1861 Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
1858 Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
배너신청
자생병원

배너신청