Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд багтаж Японд очиход нэг өвгөжөөр японы ярьсан гайхалтай түүх санаанаас ер гарсангүй. 1990-ээд оны эхэнд монголчууд хүнсний гачигдалд орж дэлгүүрийн лангуу хоосорч байсан цаг. Картаар олгож байсан талх, гурил, будаа олон хүүхэдтэй айлд огт хүрэлцдэггүй байсан юм.
Тэр тухай Японы сургуулиудад багш нар нь ярьж, монгол хүүхдүүдэд туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Хүүхдүүд голдуу бал харандаа, дэвтэр, ном бас хуучин хувцас, тоглоом авчирч өгдөг байжээ. Гэтэл нэг жаахан охин цэнхэр даавуугаар боож, улаан туузаар зангидсан алгын чинээхэн юмыг Монголд туслах комиссынхонд их л нандигнан хүлээлгэн өгч. Боодолтой юм юу болох тухай асуухад “Энэ миний цуглуулсан мөнгөөрөө худалдаж авсан цагаан будааны боов. Монгол хүүхдэд өгөөрэй” гэсэн юм гэдэг. Хүүхдийн сэтгэлээс гарсан энэ нандин дурсамжийг ярихад их л сэтгэл хөдөлж билээ. Монголд өөртэй нь адилхан хүүхэд өлсөж байгаа гэж бодоод тэр өөдөсхөн охин цагаан будааны боов авчирч шүү дээ. Ийм тусламжийг, ийм сэтгэлийг мартаж болно гэж үү…
Японд суугаа танилтайгаа холбоо барилаа. Олон дахин залгаж цөхөрдгийн даваан дээр арайхийн холбогдов. Утас авмагц л “Ашгүй та нар амьд байгаа бол ямар нэг боломжийг ашиглаад Наритагийн нисэх онгоцны буудал очооч. Манай онгоц цагийн дараа тэнд бууна, гуйя…гэлээ. Харин нөгөөдөх маань “Энд Токиод харьцангүй тайван байна. Гэхдээ Нарита орох ямар ч боломж алга. Нисэх онгоцны буудал орох замууд усанд автаж байгаа гэсэн. Гадаах засмал зам ус нэвчээд яг л нялх хүүхдийн зулай шиг бамбалзаж байна. Гэрээсээ гарах арга алга. Утас холбогдохгүй юм. Интернэт орж гараад байна. Биднийг амьд байгаа гэдгийг манайханд хэлээрэй. Санаа нь зовж байгаа байх. Бид газар хөдөлтийн бүсээс хол байгаа болохоор санаа зоволтгүй … ” гэсэн атлаа хоолой нь зангирав. Утас тасарлаа. Хамгийн анхны айдсыг ийнхүү өөрийн биеэр мэдэрлээ. Дахиад хоёр өдөр өнгөрсөн ч холбогдох боломж гарсангүй. Ямар ч байсан Токиод байгаа болохоор учиргүй айж сандрах хэрэггүй гэж бодсон ч дотор аргаж хоолой зангираад нэг л биш. Аль ч сувгийг эргүүлсэн Японд болж байгаа аймшигт усан хуйг үзүүлж зүрх зүсэм дүр зураг хөвөрнө. NHK-ийн сэтгүүлчийн царай гуниг гутралаар дүүрэн боловч тэр ажлаа хийж байна. Аймшигт мэдээг цаг алдалгүй хүргэж айсуй газар хөдлөлт, цунамийн аюулыг давтан давтан нэвтрүүлж, ард иргэддээ анхааруулна. Тийм дээ, тэртээ Япон дахь мэргэжил нэгт маань ажлаа хийж байна. Харин гэр бүл нь хоргодох байранд орж амжсан болов уу... Ийм бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэн босон суун цонхоороо харсан ч тайвширсангүй. Хүүхдүүддээ хоол хийж өгөөд ширээгээ тойрон суулаа. Гэтэл Японд хүнсний хямрал нүүрлэж, цэвэр усны хомсдолд оржээ. Хоргодох байранд байгаа хүмүүс хоолгүй хоёр хонож байна гэнэ. Хоол хоолой давсангүй. Тэнд олон мянга магадгүй мөдхөн хэдэн сая хүн өлсөх нь байна. Тэдний дунд монгол хүн бий. Газар хөдлөлтийн аюулаас айсан иргэд гадаа машиндаа хонож байгаа гэнэ. Машингүй зарим нь гадаа хонож дулаацахын тулд гал түлж байна. Гэтэл бид энд дулаан хөнжилдөө тайван нойрсож байдаг. Яагаад ийм шударга биш хувь тавиланг бурхан бидэнд өгнө вэ. Тэнд, тэр Японд эх хүн уйлж байгаа. Хүүхдээ тэврээд хоргодох байр руу гүйж яваа. Олон мянган хүүхэд өнчирч, эцэг эх нь хүүхдээ олохгүй зүрхээ эмтэлж суугаа. Ажилсаг, даруухан ухаалаг энэ ард түмний уй гашууг газар дэлхий л хатуугаараа дааж байх шиг байна. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүмүүс тэдний төлөө санаа зовж байгаа гэдэгт итгэнэ. Энэ бүхэн хэзээ дуусах юм бэ. Бурхан минь, Японы ард түмнийг авраач. Байгалийн аймшигт энэ үзэгдлийг зогсоож өгөөч. Энэ хорвоо дээр хэдэн төрлийн шашинтан байдаг юм бэ тэд бүгд Японы төлөө залбираач. Будда, Аллах, Христос өөр ямар л бурхан байна, тэд бүгд нийлээд Япон улсыг аварч чадахгүй гэж үү. Эх хүн уйлахыг, хайртай бүхнээсээ хагацахыг, хүүхэд өнчрөхийг харж суумааргүй байна. Ялангуяа монголчуудын хамгийн хэцүү үед байнга тусалж байсан энэ элэгсэг ард түмнийг бурхан минь зовлонгоос нь хэлтэлж өгөөч. Манай гандан хийдүүд яагаад дуугүй сууна вэ. Хамгийн хүчтэй хамгийн сайн номоо өдөр, шөнөгүй хурж буян үйлдэнэ гэдэгт Буддын шашинтны хувьд итгэж байна. …Өнөөх цагаан будааны боов илгээж байсан тэр охин одоо зөндөө том болсон доо. Магадгүй цунамид өртөж байгаа ч юм билүү. Жаахан охин байхдаа Монголд туслаж байсан тэр одоо Монголоос ирэх тусламжийг хүлээж байвал яана. Түүнд туслаач. Сайхан сэтгэлт монголчууд минь Японы ард түмэнд туслаж, тэдний төлөө залбиръя…

Л.МӨНХБАЯСГАЛАН
harin tiimee hetsuu ymaa te mongoloos maini gai gamshig hol bh boltugai