Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэл, Монгол Улсын ерөнхий сайд С. Батболд,
Монгол Улсын иргэд сайхан эрүүл орчинд өсөж хүмүүжин ЭХ ОРОНТОЙГОО баймаар байна
Эх оронтойгоо баймаар байна шүү дээ.
Ингэж олон хүн хүсэн мөрөөдөвч дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн адилаар эх орон Монгол Улсынхаа иргэнээс хасуулсаар. Монгол Улсын нэртэй нэгэн тамирчин гэгдэж явсан буудлагын хэмээх Мөнхбаяр: Монгол Улсын иргэний үнэмлэхээ хураалгах үнэхээр эвгүй юм билээ гэж нэгэн ярилцлаган дээрээ хэлсэн.
Тиймээ тэр хүн монгол гэдэг нэр, төрийн туг, далбаа гэдгийн утга учрыг ойлгон сүлд дууллаа эгшиглүүлэхийн сайхныг мэдэрсэн нэгэн ийнхүү иргэний үнэмлэхээ хүсээгүй ч хяслангаараа хураалгасан байхад, ерөөсөө монгол оронд ирж үзээгүй тэр олон мянган монголын ирээдүй болох байсан хүүхдүүд минь хөөрхий.
Хилийн чандад 200 000 орчим монгол иргэд бий. Казакстанд нилээн нь бий гэж бодвол цэвэр монгол үндэстэн 100 000 гаран бий. Казакстанд байгаа монгол иргэд ээж, аавын төрсөн нутгаа зорьсон ч жаргалтай амьдралаа олсон нь олон гэхэд хэцүү ч тэд ЭХ ОРОНТОЙГОО болсон бол хилийн чандад байгаа 100 000 орчим монголчуудын тэндээ төрсөн хэдэн арван мянга хүүхдүүдийн хувь заяа хөөрхий
Тэдний эх орон, тэдний төрсөн газар угаасан ус нь яалт ч үгүй Солонгос, АНУ, Япон, Герман, Канад, Австрали, Швецарь гэх мэт өндөр хөгжилтэй орон. Тэд өөрийн аавын ээжийн төрсөн нутгын иргэн болох эрхгүй. Учир нь тэдэнд Монгол Улс давхар иргэншлийг өгдөггүй. Яагад гэхээр баахан Хятад, Орос хүмүүс ороод ирнэ гэдэг хадны мангаагаар айлгаад л тэр.
Энэ асуудал боломжгүй гэж Монгол Улсын ардчилсан гэгдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын гадаад байдал аюулгүйн зөвлөх нэгэн эмэгтэй, эх хүн хэлж өөрөө болон үр хүүхдүүдтэйгээ ЭХ ОРОНТОЙГОО үлдсэн.
Тэр эмэгтэй эх оронч юм шиг л ярьсан. Тэр бол ажлаа хийдэг эмэгтэй сэхээтэн болохоос тэр өөрийн бодолгүй нэгэн түүний ард АРДЧИЛСАН ерөнхийлөгч байгаа.
Эсвэл тэр эмэгтэй манай (хилийн чандад байгаа монголчууд бараг 100% дэмжсэн) дэмжсэн ардчилсан ерөнхийлөгчийн толгойг эргүүлсэн ЭХ ОРНЫ үнэ цэнийг үл мэдэгч нэгэн.
Элбэгээ ерөнхийлөгч хилийн чандад өөрөө байж үзсэн хүн. Аль аль нийгмийн үед нь шүү дээ. Левовийн цэргийн сургуульд, Харвардад байхдаа тэр монголд төрөөгүй монгол хүүхдүүд Монгол Улсын иргэн болгох нь дэмий юм гэсэн бодолтой болсон гэхэд итгэхэд бэрх ч амьдрал дээр ийм л байна.
Бид үр хүүхдүүдийнхээ төлөө л хилийн чандад байгаа. Бидний сэтгэл зүрхэнд монгол орон эх нутаг минь байгаа ч үр хүүхдийг минь хүлээн авахгүй байгаа эх орон бидний зөвхөн сэтгэлд л үлдэг дээ. Энэ бол монгол аавтай, монгол ээжтэй, хүүхдүүдийн төлөөх бидний хийх ажлуудын эхлэл.
Бид монгол өвөөтэй, эмээтэй, элэнц хуланцтай азар могол, халимаг, татар, өвөрлөгч нарыгаа гэж ШОУ хийхгүй.
Афганаас монгол гаралтай гээд хэдэн залуусыг Монгол Улсын төр засаг сургаж байгаа нь буруу биш ч хилийн чандад монгол гэр аав, ээжтэй хэдэн монгол хүүхдэд яагаад туслахыг хүсэхгүй байна.
Бидний үр хүүхэд монгол хэлээ, ёс заншилаа мартаж байна. Тэд минь даяаршилагдаж байна. 90 оны завсарынхан, шилжилтийнхэн гээд бид амьдралаа (үнэнээр явна гэсэээр ) үрсэн тэр он жилүүд бас л энэ шилжилт дууссан гэх 2010 онд хилийн чандад төрж өсөж байгаа жинхэн монгол хүүхдүүдэд минь нүүрлэж байна.
Монгол Улс өөрийн хил хязгаартай залгаа улс орон болон Монгол Улсын нийт хүн амаас 200 -дахинаас илүүгээр олон хүн амтай улс орны иргэдийг Монгол Улсын иргэн болгохдоо үндэсний аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэнэ ч гэдэг юм уу шууд хорохгүйгээр байж болох хуулийн олон боломж бий.
Монгол Улсын иргэд сайхан эрүүл орчинд өсөж хүмүүжин ЭХ ОРОНТОЙГОО баймаар байна Монгол Улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Монгол Улсын ерөнхий сайд С. Батболд, Монгол Улсын Их Хурлын дарга Д. Дэмбэрэл . . . . . . ???!!!