Даян дэлхийн монголчууд та бүхэн өнөтэй өвөлжиж, тавтай сайхан хаваржиж, налгар сайхан зуншиж, найртай сайхан намаржиж байна уу?
1911 оны энэ л өдөр манжын дарлалаас чөлөөлөгдөж эрх чөлөөний утга учрыг ойлгуулж дараа дараагийн хувьсгал, хувьсал, өөрчлөлтийн эхлэл болсон билээ.
Агуу түүхтэй ард түмний үр удам болон төрж, өссөн та бүхэндээ болон удахгүй мэндлэх монголын ирээдүй хойч үедээ дэлхий гэдэг энэ том гэр бүлийн альхан өнцөгт ч бай хамаагүй мөнх хөх тэнгэрийн ивээсэн 99 дэх жилийн мэнд хүргэн мэндчилж байна.
Бидний шашин шүтлэг, зан заншил өөр юм шиг болов ч МОНГОЛ гэдэг энэ л үгээр , МОНГОЛ гэдэг энэ л улсын өнгөрсөн, одоо, ирээдүйгээрээ дуудахад чих нэгтэй, бодоход сэтгэл нэгтэй байдаг билээ.
Нэгэнт та бүхний сэтгэл зүрхнээс үл тасрах тайлагдашгүй холбоотой байдаг эх орны тань нийслэл Улаанбаатар хотоос Эх Орондоо Ирэгсдийг Дэмжих ДЭМ төвөөс та бүхэндээ хүссэн цагтаа, бодсон үедээ эх орондоо эргэн ирэх тийм боломж удахгүй ирэх болтугай хэмээн энэ баярт өдөр хүсье.
Бид хамтдаа чадна.
Нэгэн шинэ он, нэгэн шинэ зуун, нэгэн шинэ мянган, нэгэн шинэ эрин эхлэж байгаа даяаршин нэгдэх үйл эрчимжиж байгаа энэ л он жилүүдэд бидний сэтгэлд МОНГОЛЫН сайхан ирээдүйн итгэлийг нар, сар, гал мэт чандмалан асаж үл унтраан, гундаагүй МОНГОЛ хүн таньд таны гэр бүлд, найз нөхдүүд тань элэг бүтэн, эрүүл энх, эвтэй жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Шинэ оны мэнд хүргэж олноо өргөгдсөн хэмээх 100 дах ондоо монголчууд бид шинэ сайхан зүйлсийг хамдаа хийж чадна.
"DEM" center
2010-12-29. Ulaanbaatar, Mongol.