Бичлэгийн тоо 2,391

 

 

Mанай залуус ардчилал эхэлснээс хойш гадаадын оронд сурах, ажиллах нь ихээхэн нэмэгдсэн. Тэдгээр залуус боловсролоо дээшлүүлэх, амьдралаа сайжруулах гэсэн олон шалтгаанаар нь эх нутгаа орхин гардаг. Мэдээж хэрэг хүний нутагт олон сайхан зүйлтэй танилцах ч гэлээ олон бэрхшээл мөн тулгарна. Энэ удаад харь улсад суугаа нэгэн эрийн монголчуудын талаар бичсэн сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Хүний нутагт хөл тависан цагаас эхлэн нийтдээ 21 жил нисээд өнгөрсөн байх юм. Цаг хугацаа харваад одох амархан гэдэг үүнийг л хэлэх биз. Амь зуухын эрхэнд чадахаас чадал хүрэхгүй ч хийж болох бүх л ажлийг хийж бүтээсээр их ч зүйлд гаршиж, их ч зүйл сонсож, суралцаж авлаа энэ хугацаанд. Энд би өөрийнхөө тухай биш, өрөөл бусад маань яажшуухан амьдарч явааг хараад бодож явдаг зүйлээ бичиж толилуулъя гэж бодлоо. Хүн хэнийгээ сонгож хэнтэй амьдрах нь тэр хүний эрх ч гэлээ харийн хүнтэй гэр бүл болоод явж байгаа хүмүүсийг хараад жаргалдаа умбаж яваа хүн байна гэж хэлэхээр нэг ч хүнийг олж хараагүй гэдгээ дуулгая. Тиймээ, сайхан хангалуун амьдарч яваа хүн ч байна, тааруухан амжиргаатай бас нэг байна, таарч тохирохгүй салсан нь ч бас байна. Тэдгээрийн ярьж байгаа, хийж байгаа бүгдийг анзаараад байхад нэг л аз жаргал дундуур байгаа нь нүдэнд нь илт харагдана гээч. Нэг л юм дутуу, нэг л юманд сэтгэл нь дүүрэн биш байх юм. Тэр нь юу вэ? гэхээр тэд өөрийгөө монгол хүн гэдгээ мартаж  хэзээ ч чадахгүйд л байгаа нь надад мэдрэгдээд байдаг. Монгол цус, монгол сэтгэл гэж хаана ч байхгүй сайхан зүйл тэднээс үргэлж дүүжлээстэй байдаг болохоор ардаа үлдээсэн аав, ээж, ахан дүүс, магадгүй үр хүүхэдээ сангалзан энэ сонгосон амьдралын замдаа сэтгэл дундуур гунигтай явдаг ч байж магадгүй. Тэглээ гээд энэ замаасаа зугтах биш дээ, насны эцэс хүртлээ гутарч, гуниглаж, санаа зовж, үгүйлэн харамссаар дуусах амьдралыг өөрсдөө сонгосон болохоор. Хүний нутагт тэднийг тайтгаруулж байдаг зүйл бол монгол хүн, монгол мэдээ, монгол зочин, магадгүй хажуудаа татаж ирсэн хамаатан садангийнх нь нэг нь болой. Хань болсон хүн нь баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан бэлэг сэлт өгөхөд: Oh, darling thanks, what a nice surprise.   эсвэл Danke, meine liebe   ч гэх боловч энэ нь зөвхөн түрхэн зуурын баяр, баясгалан бөгөөд ’’ бэлэг өгч сураагүй  ’’ монгол эрийн сэтгэл зүрхтэй зүйрлүүлвэл үнэхээр өчүүхэн юм л даа. Тиймээ тэгэж сураагүй ч гэлээ монгол эрчүүд шиг ханийнхаа төлөө үхэж чаддаг, уйлж чаддаг, хардаж, харамлаж чаддаг сайхан зантайд чинь би баярлаж байнаа, та нартаа. Саяхан нэг монгол бүсгүй гэрийн ажилчин авна гэсэн зарын дагуу айлд очлоо л доо. Уг айлын эзэгтэй нь тал цус харваад босож чадахгүй болсон учраас түүнд хоол ундыг нь дөхүүлж, гэр орны цэвэрлэгээний ажил хийх ёстой юм байна л даа. Цалин, мөнгөө тохироод ажилаа эхэлсэн анхны орой нь уг айлын эзэн : Авгай маань зөвшөөрч байгаа, чи миний өрөөнд надтай цуг унтах уу ? гэж асуусан байна. Инээдтэй гэхээргүй ийм гутмаар юм ярьдаг нь ганц энэ биш нийт европын хүмүүжил, сэтгэхүй шүү дээ, итгээрэй надад. Манай монгол бүсгүйн үнэхээр зэвүүн нь хүрсэн бөгөөд тэр оройдоо ажлаасаа татгалзаж гарсан байна. Айлд ажилладаг гэх охид бүсгүйчүүдийг эзэмдэх гэсэн оролдлого мэр сэр сонсогдож л байдаг. Яахав дээ, хүчингийн хэрэг хийвэл хүнд гэмт хэрэгтэнд тооцогддог болохоор арай ч тэгэж зүрхэлдэггүй юм шиг байгаа юм. Тогтвортой ажил, толгой хоргодох хауснаас дээш сэтгэж чадахгүй европчуудыг бидний амьдралд оруулаад орхичихвол ихэнх нь амиа хорлоод дуусна гэдэгтээ санал нийлээрэй. Тэд ийм зовлонг туулж гарчих тэнхээгүй сул  нервтэй бодгалиуд. Байхгүй жаргал, бэлэн биш тансаг амьдрал мөрөөдөж ирсэн ихэнх нь дунд боловсролтонгууд байгааг дурдахад илүүдэхгүй бизээ. ’’ Хоккейчид ’’ гэж дуудагдах болсон охид бүсгүйчүүд ихэнхдээ айл айлаар тархан дор бүртээ ноогдсон ажлаа хийж, авсан цалин хөлсөө ар гэрлүүгээ чулуудаж, бас бус юм хураасаар, байр савтай болоод буцах болсон нэгнийг хараад баярлахгүй байхын аргагүй. Ямар насаараа хийх ажил бишдээ гээд зориглон зүтгээд хүслээ биелүүлээд, зорилгодоо хүрэхээр тэмцэж яваа тэдэндээ сэтгэлийн дэм өгч явах нь бусдаас өгөх том бэлэг биздээ хэмээн бодно. Хүний баас долоох шахсан дорд ажлыг эрхэлж яваагийн гол буруутан нь төр засаг, түүнийг нь бүрдүүлэгч эрхэм гишүүд гэдгийг толгойтой хүн бүр мэдэж байгаа. Өдий олон жил өнгөрөөд байхад улс орныхоо хөгжлийн замд хөндөлсөж зогссон та бүхний нүглийг ард түмэн хэлэлцэх өдөр ирнээ. Ясны хорт хавдар тусаад монголд эмчлүүлэх найдваргүй болоод энд ирсэн нэгэн гэр бүлийн хос манай хотод амьдардаг юм. Анх 3 жилийн өмнө аврал эрж энд ирээд өдөр алгасахгүйгээр эхнэрээ эргэж тойрсоор өдий зэрэгтэй болгоод авсан, жижигхэн биетэй том ахын монгол сэтгэлийг бишрэхгүй байхын аргагүй. Тэр эгч 6 сарын туршид эмнэлгийн орон дээр байсан. Дараа нь эмнэлгээс гараад ; ‘’Энэ европчууд чинь ямар сонин хүмүүс вэ ? нэгийгээ өвчтэй байхад нэг удаа ирж цэцэг өгөөд л алга болчих юм. Зарим нь бүүр ирэх ч үгүй юм. Энэ 6 сарын хугацаанд хичнээн олон хүн миний хэвтэж байсан тасгаар эмчлүүлж гарав даа. “ хэмээн шогширч байлаа. Миний хувьд үүнийг сайн мэддэг бөгөөд, угаасаа хар нялхаас нь хөхнөөс гаргаж, тусдаа өрөөнд унтуулж сургаад ирчихсэн заншилтай улсууд насанд хүрээд ирэхээрээ үнэхээр зөвхөн өөрийгөө бодож амьдардаг, хүйтэн хөндий, сэтгэхүйтэй нийгэм юм. Тэр ахын ханьдаа гаргасан сэтгэлийг ямар ч европ хүнээс шахаад ч гарахгүй гэдгийг баталъя. Ийм л сайхан, ийм л бахархмаар ард түмний нэг нь болж төрсөн хувь заяандаа баярлаж явнаа би. Эцэст нь хэлэхэд энэ сайхан зан заншил, сэтгэл зүрхний баялаг өвөө бүү гээгээрэй монголчууд минь гэж хэлмээр байна.

Швейцарь улсаас идэвхтэн бичигч С.Өгөөмөр

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4283947/7ad/trackback

enhee

2011.03.09 16:28:30
*.235.166.159

C . Uguumurt  saihan bichsen bna taalagdlaa bayarlaa neg ch gesen zaluus zuv bodoltoi baigaasai

 

asdf

2011.07.14 22:36:11
*.49.2.172

mondold er hun geriinhee hogiig acgaj boldoggui, hiimer lyndaand myy, teneg uher mongolyyd , bac emegtei hun togooni bariyl , eir ni ali ch alban tyhaal d uu emegtei hun darga yumaa za daa em hun ch dee gej urgej tegne, mongold emegtei hun erunhiilegch bolno gevel byzar zuil bolno, ene met naad zahiin zuilee yariach, heden teneg ohidyydiig yaj yavj bgaa ni harchaad cain amidar ch bgaag  ni harcan ataarhchaad bitggii hytsaj bai ah gyai

tsetseg

2011.03.09 16:32:43
*.235.166.159

bayarlalaa hu durguitsehgui bol haygaa uldeegeerei  chinii bichsentei sanal neg bna chamd ajiliin amjilt husie

profile

Shayne Ward

2011.03.09 22:44:49
*.41.146.96

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ

merkus hagan

2011.03.13 11:52:59
*.99.27.27

zov yum bichsen bna amjilt


sholo

2011.04.19 22:19:52
*.196.90.162

Ингээд л өөрөөс чинь эхлээд эрчүүд нь гадагшаа цуваад дуусч байхад монгол бүсгүйчүүд яах болж байна. Юм л бол гадаад хүнтэй суулаа л гэх юм, эх оронд маань эрчүүд алга байна ш дэ. Хүний нутагт юугаа хийж өдийг хүрчихээд эх орон минь гэж худлаа яриад байгаа юм бэ. Ах гуай минь ингэж ярихаасаа өмнө  эх орныхоо төлөө юу хийсэн бэ гэж өөрөөсөө нэг асуугаарай.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
1894 МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
1888 М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
1882 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
» Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
1861 Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
1858 Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
배너신청
자생병원

배너신청