배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Бичлэгийн тоо 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо!

Уншсан 2675 vote 0 2011.01.07 17:13:39
monh-monk *.179.15.7 http://www.mglclub.com/forum7/4061435
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо!      
Бичсэн Г.Батболд   
Пүрэв, 2011 Нэгдүгээр сар 06 09:27
<script language="javascript" type="text/javascript" src="http://orloo.info/components/com_adagency/ijoomla_ad_agency_zone.php?zid=435"></script>
“Босоцгоо Миний Өвөрмонгол...” дууг дуулсан Өвөр монголын оюутан залуусыг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилж байгаа тухай нэтээс уншлаа. Миний хувьд тэр дуу ихэд таалагдсан хэдий ч тэдгээр залуус улс төрийн хэргээр ял сонсож хайран амьдралаа үрж магадгүй болсонд харамсах сэтгэл төрөв.  Мөн доор нь бичигдсэн хоёр зуу хол давсан сэтгэдлийг хальт хараад ихэнх нь шовинист үзэл гаргаж, хөөрхий өвөр монголчуудыг тавлан доромжилсоныг үзээд гутрах сэтгэгдэл төрөн үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ. Ар монголчууд бид өнөөдөр хэн болоод, хэнийг доромжилж байгаагаа бодох хэрэгтэй. Хүн төрөлхтөний хөгжлийн оргил гэгдсэн XXI зуунд амьдарч байгаа монголчуудын ихэнх нь түүхээ ч сайн мэдэхгүй байж, хэрхэн элэг яс цус нэгт өвөрмонголчуудыг аймшиггүйгээр хараан доромжилж чадаж байна вэ?

Өнөөдөр дэлхийн 6 тэрбум хүн амын аравны нэг нь нүүдлийн соёл иргэншилтэй хэмээн үздэг. Тэдгээр нүүдэлчдээс дэлхийн түүхэнд аль үндэстэн ул мөрөө тод үлдээсэн бэ гэвэл монголчууд юм. Монголчууд дэлхийг бараг 250 жил их бага хэмжээгээр донсолгож эрхшээлдээ байлгасан нь хэн ч маргахгүй үнэн болж дэлхийн түүхэнд үлджээ. XIII-XIV зуун бол монголын зуун байсан гэдэгт дэлхийн эрдэмтэд санал нэгэнтээ нэгджээ. Монголчууд яагаад ийм хүчтэй байв гэдгийг үе үеийн гадаад дотоодын эрдэмтэд судалсаны үндсэн дээр цэрэг, улс төрийн чадавхаас гадна нүүдлийн соёл иргэншил суурин соёлоос илүү байжээ гэж дүгнэн бахархах болсон. Дундад зууны тэр үед суурин улсууд монголчуудын зохион байгуулалт, хурдан шалмаг тактик, орчноо үнэлдэг нүүдэлчдийн оюун ухаанд дийлдэж бидний ноёрхолд байлаа. Бид гэдэгт өнөөдрийн тусгаар тогтносон Монгол улсын “эрх чөлөөт” иргэд бид дангаараа бус өнөөдөр ад шоо үзэж буй хятадын Өвөрмонголчууд, Оросын Буриад, Халимгууд, түүнчлэн бусад улс орнуудад хэсэг бүлгээрээ  хаягдсан монгол мах цусны тасархай ч орно. Юу ч гэж хэлж, яаж ч харлуулсан эдгээр түмэн бол одоо ч бидний үндэс угсаа нэгтэн, Их Монгол улсын  их тугийн доор нэгдэж явсан зовлон жаргал нэгтэй монголчууд маань билээ.

Түүхэн хөгжлийн урт удаан хугацаанд Монгол улс хөгжил буурал, нэгдэл бутралын аль алиныг даван туулж ирсэн. Энэ үйл явцын үед Монголын нутаг дэвсгэр нэг үе тэлж, нэг үе агшиж ирсний дээр хүчирхэг байх үедээ өөрсдийн болзлыг тулган улс төр, эдийн засгийн ашиг олж байсан бол улс орон доройтон эв нэгдэлгүй болсон үедээ хоёр хөршийн шахалтанд орж байлаа. Орох орохдоо хүн ам, газар нутгаасаа эргэж олохооргүй алдаж байлаа.

XIV зууны сүүлээс XVII зууны эцэс хүртэл түүхэн цаг хугацаанд  монголчууд хүчин мөхөсдөж, өмнөд хөрш хятадын явуулгад  улам бүр автаж байжээ. Улмаар Манж чин улсын үед нэгэн хэсэг манжийн найман тугын цэргийн холбоотон нь болж Хятадыг хүч хавсран дайлж, Манжийн харьяанд 1911 он хүртэл байж бие даасан байдлаа алдсан манай улсын түүхийн эмгэнэлт үе ирсэн байдаг. Чухамхүү энэ үед л Монгол улс Зүүн (ар өвөр) Монгол, Ойрад буюу Баруун Монгол хэмээн нэрлэгдэж, дотоодын хямрал мөргөлдөөнийг Хятад Орос Манж нар өөгшүүлж, хөх монгол үндэстний хувь заяагаар хэдэн зуун жил тоглосон билээ. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо дахин сэргээхээр үндэсний эрх чөлөөний хувьсгал гаргаж тэмцсэн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас болж, зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаар нь нэгджээ. Монголчуудын өлгий нутагт монгол улсаа байгуулж чадсан боловч, монголын нэг чухал эд цогцос болох  ойрадын ихэнх хэсэг, буриад, өвөр монголчууд маань хилийн гадна орхигдож, харь их гүрнүүдийн харьяанд үлдсэн эмгэнэлтэй түүх үлджээ. Хувь заяаны эрхээр сүүлийн гурван зуун жил монголчууд маань хорвоогоор нэг цацагдан аж төрж байна. Тухайлбал, торгууд монголын нэг хэсэг Манж Хятадаас дайжин Ижил мөрөн өөд нүүдэллэн явж суурьшаад өдгөө халимаг гэдэх болжээ. Байгаль далайн эрэг дэх хорь түмэдийн үр сад нь буриад гэгдээд XVII зуунаас хойш оросын эрхшээлд үлдсэн хэвээр байна. Халимагын ерөнхийлөгч К. Илюмжинов нэгэнтээ “халимагын ард түмэн хэзээ монгол ахан дүүс минь ирж биднийг аврах бол гэж наран ургах зүг харсаар байгаад ийм онигор нүдтэй болсоон” хэмээснийг сонсоод миний дотор нэг л сонин болсон юмдаг.

1921 онд ардын хувьсгал ялж, 70 жил улаан Оросыг дагаж, бас багагүй хугацаанд  хятадтай ойртож, эсэн бусыг үзсээр Монгол улс өнөөг үзсэн. Энэ хоёр гүрний хоорондын тэмцэл, улс төр эдийн засгийн сонирхолоор Монголыг ашиглах бодлого зэрэг нь Монгол улсыг хоёр том орон хуваан залгихад садаа болж өдийг хүрсэн нь хөх монголын их хувь тавилан хийгээд Мөнх Хөх Тэнгэр ивээснийх бизээ. Хувь тавилангийн завшаанаар туурга тусгаар Монгол улсын иргэн гэж яваа бид өнөөдөр элэг нэгт ахан дүүсийг дэмжиж, хайрлаж явах ёстой.Тэд өнөөдөр хэдий цус холилдон , харь үндэстэнд харьяалагдаж яваа байж болно. Гэхдээ “би монгол хүн” хэмээх зүрх сэтгэл нь та биднийхээс ч илүү байж мэднэ!

Зарим хүмүүс “түүх хамаагүй, өнөөдөр хятадтай цус холилдсон “ энэ тэр гэх л байх. Хүн хэлэлтгүй бид нар эрх чөлөөгөө эдэлж баруун зүүнгүй, хятад солонгос, хар цагаан, халтар нам гэлтгүй зөндөө л сууж байна. Зөвхөн солонгостой “гэрлэсэн” гурван мянган монгол хүүхэн байна гэсэн тоо  өнгөрсөн жил гарсан байна лээ. Тиймээс энэ тал дээр нэг их зүхээд хэрэггүй л байх. Бас зарим нэг хүмүүс “цэвэр хятад нь өвөрмонголоос дээр, тэгэж хулхидуулаад..“ гэх мэт ярьж л байдаг. Өвөрмонголд өнөөдөр хятадчилах бодлогын уршгаар 8 хүний 7 нь хятад байна гэж өвөрмонгол найз минь дээхэн ярьж билээ. Гэсэн хэдий ч монгол цусаа авч үлдэх гэж үр хүүхдээ хооронд нь гэрлүүлэхээс авахуулаад цөхрөлтгүй тэмцдэг тухай ч дурссан. Манайхан хазгай муруй монголоор ярингуут өвөрмонгол гээд бодчихдог. Үнэндээ цэвэр хятад хүн байх тохиолдол олон . Бээжингийн онгоцны буудал дээр тал нь өөрсдийгөө өвөрлөгч гэсэн хятадууд зогсож байдаг юмдаг. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой. Эрээнд наймаа хийдэг хэдэн хүнээр нийт өвөрмонголчуудыг төлөөлүүлээд хэрэггүй байх. Өөрдөө хүнтэй бас аятайхан харьцаж чадахгүй “муу хужаа” гээд монгол хүнийг загнаад байхад хэн ер нь эргүүлж сайхан харьцах вэ дээ.

Ер нь бусад улс үндэстнийг харааж зүхэхээсээ өмнө өөрсдийгөө хэн бэ гэдгээ бодвол ямар вэ. Бид тийм сайн хүмүүс мөн үү?! Гадаад улс оронд манайхан шиг бие биенээсээ зугтаж, харийнхны өмнө болохоор хөл алддаг хүмүүс ховорхон л байх. Үндэсний үзлээ өөр юман дээр харуулцгаа л даа, найзуудаа! Ганц монгол хүнтэй аятайхан мэндэлж сурчихаад, ядарсан хөгшинд ганц удаа цай сүүлэх сүү авч өгчихөөд цээжээ дэлдвэл яасан юм бэ. Байр саваа барьцаанд тавиад хүний нутагт очоод хөлөө олох гэж яваа хэл усгүй нэгэндээ хариу нэхэхгүйгээр ажил олоод өгчих, энэ бол үндэсний үзэл. Огт танихгүй хүнд туслаж чадвал энэ бол үндэсний үзэл. Хэзээ нэгэн цагт хүүд чинь танихгүй хүн туслах л болно.

Өвөрмонголын сэтгүүлч, хэл судлаач Г.Наранбилэг хэмээгч эрхэмийн орлоо.сом дээрх ярилцлагыг дээр уншихад ”...өвөрмонголчууд одоохондоо өөрийгөө монгол бишийг хэн нэгнээр тодорхойлуулахдаа арай хүрээгүй ээ. Бид бол монгол хүмүүс, яаж ч үгүйсгэсэн монголоороо л үлдэнэ. Улаанбаатарт очоод нутгийн аялгатайхан шиг монголоор ярьчихвал “аа муу хятад” гээд доромжлох, чулуу шороо шидэх явдал байдаг. Бид чинь 21 дүгээр зуунд амьдарч байгаа хүмүүс. Монголчууд бид нэг нэгнээ хүндэтгэж явья. Хайрлаж чадвал бүр сайн...” гэснийг хараад өрөвдөж суулаа.  Өвөрмонголчуудын эрх чөлөөний тэмцэгч, тэрс үзэлтэн Д.Мөрөнг ар монголчууд хавчсаар байгаад  өөр оронд явуулсан байдаг. Удалгүй хорлогдож амь насаа алдсан гэдэг.  Бас уржнан улс төрийн орогнол гуйж ирсэн өвөрмонгол залууг НҮБ-ийн байрны үүднээс монгол цагдаа нар хятадын цагдаа нартай нийлж бариад явсан тухай дуулсан. Өвөрмонголчуудад ингэж харь элгийн хүйтэн сэтгэлээр хандаж байгаа нь “зээрэн дээлтэй дүүгээ зэрвүү хараад намналаа..” гэж дуулдаг ардын дуунд гардагаас өөрцгүй.

Төрийн зөв бодлого гаргаж, дэмжиж чадвал монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх сонирхолтой монгол цустай хүмүүс ч олон байгаа нь ойлгомжтой. Өвөрмонголын бизнесмен залуу ноднин нисдэг тэрэг хоёрыг бэлэглэсэн. Хариуд нь энэ муу хужаа ямар санаатай ингээд байна л гэж хардаад шуугиад эхэлж байгаа юм. Ер нь яадгийн, монгол улсын эдийн засагт багагүй хэмжээний хөрөнгө оруулж байгаа монгол цустнуудад иргэншил олгох хууль гаргаад, нэг хэсгийг нь татвал хүн, хөрөнгө хэрэгтэй монголчуудад тус болохоос ус болохгүй. Америкт хүртэл тодорхой шалгуур тавиад баян хүн бол шууд л ногоон кард авчихдагтай адилхан. Мөн тухайн улс орондоо шинжлэх ухааны салбартаа хийсэн юмтай  чадварлаг эрдэмдийг нь авчрах талаар юм хийвэл Монгол улсад л хэрэгтэй. Казакстан улс энэ талаар зоригтойгоор хууль баталж, олон улс орон төдийгүй монголоос казак иргэдээ татсан нь өнөөдөр зөвдсөнийг он цагийн хүрд харуулж байна. Давхар иргэншлийн хуулийг ч батлах цаг болсон гэдгийг өнөөдрийн энэ цаг үе мэдрүүлж байна. Эс бөгөөс  олон чадварлаг тамирчид, сайн эрдэмтэд, гадаадад төрж байгаа монголын мянга мянган үрсийг өөр орнуудад алдаад дуусах нь ээ.

Бусдад бол хүн шиг хэрэггүй юм баймааргүй санагдах тэрбум хэдэн зуун сая хүнтэй Хятад орон гэхэд гадаадын улс оронд байгаа, тэнд хэдэн үеэрээ амьдарсан ч хамаагүй гадны иргэншилтэй хятад хүмүүсдээ хүртэл “Чи хятад хүн, хятад улсын төлөө зүтгэх ёстой” хэмээх бодлого барьж байна. Харин хоёр сая долоон зуухан мянган монголчууд бидний ихэнх масс нь “Монгол цусны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо...” хэмээн гээд дуулж байгаа өвөр монгол ахан дүүсийг доромжлон суугаа нь эмгэнэлтэй бөгөөл харуусалтай. Үндэсний уламжлал, хэл ус, ёс заншил, яс цусаа аа авч үлдэх гэж хүч тэнцвэргүй он удаан жилүүдийн тэмцэл хийж яваа өвөрмонгол  ахан дүүсийг хөх тэнгэр, хөрст дэлхий ивээх болтугай.

 

 

Г.Батболд

<script language="JavaScript" type="text/javascript"> g_batbo@yahoo.com <script language="JavaScript" type="text/javascript"> Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <script language="JavaScript" type="text/javascript"> </script>

 

 

 

&feature=player_embedded">

</script></script>

I want to
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4061435/336/trackback
Жагсаалт

profile

monh-monk

2011.01.07 17:27:18
*.179.15.7

http://www.doldon.com/xe/19352
2010.12.12 22:23:12 (*.233.109.16)
112

이

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
1894 МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
1888 М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
1882 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
1881 Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
1861 Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
» Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 7 8 9 10 11 12 13 14 15 16 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청