Бичлэгийн тоо 2,391
 |
 
Одон орон геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөлт судлах секторын эрхлэгч М.Өлзийбатыг "Ярилцах танхим"-даа урилаа.

- Япон улсад болсон байгалийн гамшиг хүмүүсийн анхаарлын төвд байна. Энэ гамшиг  чухам ямар шалтгаанаас болсныг тайлбарлаж өгөөч?
- Дэлхий хэд хэдэн бүсэд хуваагддаг. Япон, Америк зэрэг нь нэг хавтангийн бүс буюу Номхон далайн бүсэд хамаардаг. Номхон далайн эх газар жилд 68 сантиметрийн шилжилт хөдөлгөөн хийж байдаг. Энэ зүй тогтлынхоо дагуу шилжиж байсан хавтанд нэлээд том хэмжээний уул, толгод байсан нь Японы эх газартай мөргөлдсөнөөс болж Японд 9.1 магнитын хүчтэй газар хөдлөлт үүссэн. Өөрөөр хэлбэл, далайн ёроолын уул Японы эх газрыг түрж орж ирсэн гэсэн үг. Харин энэ үед далайгаас түрж орж ирсэн газрын түлхэлтээр өргөгдсөн газар буцаж унах агшинд далай цалгилж, их хэмжээний давалгаа үүсдэг. Үүнийг  цунами гэж нэрлэдэг юм. Үүссэн давалгаа тал тал тийшээ тарахыг том хэм­жээний цунами гэнэ.

- Хэр хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэдэг юм бэ?
- Далай бол маш том шүү дээ. Тэгэхээр тэр их хэмжээний  усыг цалгилуулахын тулд нэлээд том хэмжээний газар хөдлөлт л нөлөөлнө. Ойролцоогоор долоогоос дээш хэмжээний магнитуттай газар хөдлөлтөөс л цунами үүснэ. Мэдээж, тухайн газар хөдлөлтийн голомт нь далайтай ойр байгаа тохиолдолд шүү дээ.

- Сар дэлхий хоёрын зай ойртсон, нарны идэвхжилт ихэссэнээс болж газар хөдлөлт үүсч байна гэсэн таамгуудыг гаргасан байсан. Энэ хэр үнэний ортой юм бол?
- Үүнийг үгүйсгэж ч, баталж ч чадахгүй байгаа. Нарны идэвхжилт өмнө нь зөндөө явагдаж байсан ч ийм хэмжээний газар хөдлөлт болж байгаагүй шүү дээ.

- Маяачуудын он тооллоор 2012 онд дэлхий сөнөнө гэдэг таамаг үнэн байж магадгүй гэдэг асуулт гарч ирээд байгаа?
- Дэлхий үүсээд хэдэн сая жил болох үедээ өөрийгөө хамгаалсан маш олон тогтолцоотой болсон байдаг. Тийм учраас дэлхий оршин тогтнож байна. Дэлхий гадна талаасаа бүрэн хамгаалагдсан. Тухайлбал, нарны хэт яагаан туяанаас хамгаалах давхаргатай. Сар бүр дэлхийд солир орж  ирдэг. Ха­рин дэлхий өөрийгөө хам­гаалсан учир тэр солируудыг буталж, жижиглээд аюулгүй болгож хүлээж авдаг. Мөн том хэмжээний солируудаас бултах арга замыг хайх зүй тогтолтой юм. Дэлхий устахад үүссэн шиг нь хэдэн сая жилийн хугацаа шаардлагатай. Газар хөдлөөд ч дэлхийг нураахгүй нь тодорхой болсон. Яагаад гэхээр сая Японд болсон газар хөдлөлт чинь хамгийн дээд хэмжээний газар хөдлөлтүүдийн нэг. Тухайлбал, 1960 онд Чилид 9.5 магнитутын хүчтэй газар хөдөлсөн нь хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан.

- Италийн эрдэмтэд дэл­хийн тэнхлэг хазайсан гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?
- Японы эх газар зүүн тал руугаа гурван метр шилжсэн байхад дэлхийн тэнхлэг өөрчлөгдөнө. Газар хүчтэй хөдлөхөд дэлхийн тэнхлэг хазайх тохиолдол байдаг. Тухайлбал, Чилид 8.8 магнитутын хүчтэйгээр газар хөдлөхөд дэлхийн тэнхлэг хазайж байсан.  24 цаг буюу 86400 секундед нэг удаа эргэдэг байсан дэлхийн эргэлт тухайн үед нэгийг хуваах  сая секундын хэмжээгээр удааширч байсан. Гэхдээ энэ бол тийм том асуудал биш. Дэлхий тэнхлэгээсээ 10 сантиметр хазайсан гэсэн мэдэгдлийг америкийн судлаачид хийсэн. Дэлхийн радиус 6000 гаруй километр шүү дээ. Тэгэхээр энэ 10 сантиметр гэдэг тийм ч ноцтой асуудал биш юм.

- Гэтэл энэ газар хөдлөлтөөс болоод ОХУ-д галт уул идэвхжиж, номхон далайтай эрэг залгаа оршдог орнуудад цунами болсон шүү дээ?
- Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт чинь маш их энерги ялгаруулдаг. Үүнээс болж зарим газар тэлэгдэж,  ойрын хэдэн жилдээ газар хөдлөхгүй болж хуримтлагдсан энерги нь үгүй болдог. Харин зарим газарт хөрсийг нь илүү шахаж өгснөөр ерөнхий геодинамик, тектоникийн нөхцөл байдалд өөрчлөлт орох ёстой.

- Америкчууд тухайн үед Японд газар хөдлөхийг мэдээд тус улс дахь иргэдээ Хавай арал руу татсан байсан. Япончууд энэ бүх­нийг урьдчилж харж чадаагүйн шалтгаан юунд байна вэ?
- Тэр бол худлаа мэдээлэл. Харин газар хөдөлсний дараа цунами болно гэдгийг мэдээлсэн тохиолдол байсан. 2005 оны Суматри аралд болсон газар хөдлөлтөөс болж 200 гаруй мянган хүн нас барснаас хойш цунамигаас урьдчилан сэргийлэх сис­темийг дэлхий дахинд ашиглах болсон.  Америкчууд энэ төхөөрөмжийн ачаар газар хөдлөлт болсны дараа цунами ирэх нь гэдгийг л урьдчилж хэлсэн юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, газар хөдлөлтөөс үүссэн долгион секундэд 3-8 километрийн хурдтай тархдаг. Харин цунами нэг секундэд 200 метр тархдаг байх жишээтэй. Тэгэхээр газар хөдлөлтийн долгионы хүчээр тооцоолж  цунами үүсэх үү, үгүй юу гэдгийг урьдчилж хэлэх боломжтой. Бүр цаашилбал хэр хүчтэй цунами ирэхийг хэлж болох юм. Үүнийг ганц америкчууд ч урьдчилж хэлээгүй. Япончууд ч цунами үүсэхээс 15 минутын өмнө манай эрэг дээр найман метрийн өндөртөй цунами ирэх нь гэж хэлсэн шүү дээ. Энэ нь бодит байдлаас хоёр метрээр л дутуу байснаас биш үнэн мэдээлэл байсан. Үүний ачаар олон хүн амиа аварсан. Гэтэл энэ цунами Америкийн эрэг дээр есөн цагийн дараа нэг метр болж буурч очсон. Энэ бүхнээс америкчууд бүрэн урьчилан сэргийлэх боломжтой байсан нь Японтой харьцуулахад харьцангуй асуудал л даа.

- Энэ төрлийн системийг ямар улсууд хэрэглэж байна вэ?
- Анх Япон, Америк зэрэг улс хэрэглэдэг байсан ч 2005 оноос хойш цунамигаас хамгаалах системийг дэлхий даяар түгээх нь зүйтэй гэж дээрх улсууд системийн станцыг далайтай ойр орнуудад тавьж өгсөн. Одоо эдгээр улс газар хөдлөлтийн хүчийг харж байгаад л цунами үүсэх нь, тэдэн цагийн дараа ирэх нь гэдгийг урьдчилан тооцоолох боломжтой болсон.

- Энэхүү газар хөдлөлтийг сар орчим үргэлжлэх магадлалтай гэж судлаачид тооцоолсон байна билээ. Энэ тухайд?
- Үргэлжилнэ. Яагаад гэвэл Номхон далайн эх газар буюу хавтан нь жилд 68 сантиметрийн шилжилт хөдөлгөөн хийх ёстой байтал энэ удаагийн газар хөдлөлтөөр 3-4 метр шилжилт хөдөлгөөн хийсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөний түлхэх хүч хэвээрээ байгаа шүү дээ. Тэгэхээр хагарсан, түрж гарч ирсэн газрын хэсгийг жигд хүчээр түлхэнэ гэсэн үг. Тиймээс эдгээр газар буцаад байрандаа орж, шилжилт хөдөлгөөн хэвийн горимд ортол энэ газар хөдлөлт буюу эвдрэх үйл явц нэг сар бүү хэл жилийн турш ч үргэлжилж болох талтай.

- Эдгээр газар хөдлөлтүүд хэр аюул дагуулах вэ?
- Эхний аюултай хэсэгт дараагийн эвдрэлүүд нь хүчтэй мэдрэгдэх магадлал өндөр байна. Тухайлбал, Японд гуравдугаар сарын 11-нд 118 удаа газар хөдөлсөн байгаа юм. Энэ бол магнитут нь таваас дээш хүчтэй газар хөдлөлтийн тоо. Үүнээс доошхи магнитутын газар хөд­лөлтийг тооцно гэвэл хэдэн мянга болох биз. Үүнээс хойш магнитут нь таваас дээш газар хөдлөлт 118, магнитут нь долоотой тэнцэх газар хөдлөлт нэг удаа болсон байх жишээтэй. Тэгэхээр энэ бол газар нь их атирсан, хагарсан хэсэгтээ илүү хүчтэй хөдлөлт болж байна гэсэн үг. Тухайлбал, Шинэ Зеландад 6.3 магнитутын хүчтэй газар хөдлөхөд л сүйрэл болж байх жишээтэй. Тэгэхээр гарч болох үр дагавар нь ямар байх нь ойлгомжтой юм. Гэтэл гуравдугаар сарын 10-нд Хятадад олон улсын стандартаар 5.4, хятадуудын өөрсдийнх нь хэмжсэнээр 5.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болоход 35 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн хүнд бэртэж, 1300 гаруй байшин нурсан тохиолдол гарсан. Гэтэл Японд ийм хэмжээний газар хөдлөлт өдөрт 65 удаа болж байна шүү дээ. Газар хөдлөлтийн давтамж багассан ч хүч нь сулраагүй байгаа юм.

- Тэгэхээр япончууд газар нутгийнхаа “Араншин”-д зохицсон гэсэн үг үү?
- Нэг үгээр хэлэхэд хамгаалалт сайн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, ихэнх хөдөлгөөн нь эргээсээ хол 100-аад километрийн цаана болж байгаа нь эрсдлээс зайлуулж байж болох юм. Газар хөдлөлт бол голомтыхоо орчимд маш их хүч ялгаруулсан ч тарсан долгионых нь хүч холдох тусам багасдаг. Тухайлбал, манайд 2010 оны нэгдүгээр сарын 9-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Дэлгэрцогтод газар хөдөлж, байшин барилга нурж байсан ч Улаанбаатарт мэдрэгдэхдээ газар хөдлөлтийн хүч буурсан байх жишээтэй. Голомт дээрээ долоон баллын хүчтэй байхад энд ирэхдээ 3-4 балл болж хүч нь саарах жишээтэй. 

- Манай Улсын хувьд цунамигаас айлтгүй. Харин газар хөдлөлтийн хүчийг  урьдчилан таамаглах  систем хэрэглэдэг үү?
- Бидний хувьд цунамид өртөх боломж үгүй. Хэрэв ийм тохиолдол гардаг юм гэхэд Хятад улс газрын хөрснөөс арчигдсан тохиолдолд л магадлалтай. Ха­рин цунамигаас урьдчилан сэргийлэх системээс санаа авсан “Амжиж анхааруулах” гэсэн системийг нэвтрүүлэхээр Японы “Жайка” төсөлтэй хамтрахаар  хэлэлцээрийн шатанд ярьж байсан юм. Харамсалтай нь энэхүү төсөл удааширч болзошгүй байна.

- Энэ системийг нэвтрүүлснээр манайд ямар ашигтай юм бэ?
- “Амжиж анхааруулах систем”-ийг дэлхийн томоохон улсууд хэрэглэдэг. Энэ бол манайд тохиромжтой систем юм. Энэ нь газар хөдлөлтийн долгионыг хэдий зайд хэр хэмжээтэй тархах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг юм. Тухайлбал, өнгөрсөн онд болсон Дэрэнгийн газар хөдлөлтийг хэдэн минутын дараа Улаанбаатарт ирэх, ирэхдээ ямар хэмжээний хүчтэй болох нь вэ гэдгийг тооцоолох байсан. Зайг нь газар хөдлөлтийн долгионы тархац тарах хурдад хуваах аргаар үүнийг тогтооно. Газар хөдлөлтийн идэвхтэй голомт дээр станц байгуулах замаар мэдээллийг авна. Харин ойрхон зайд бол сэргийлэхэд бэрх л дээ. Тооцоолсоор байтал газар хөдлөлтийн долгион энд ирчихсэн байна шүү дээ.

- Газар хөдлөлтөөс урьдчилан сэр­гийлэх өөр ямар арга байна вэ?
- Газар хөдлөлтөөс сэр­гийлэх гэхээс илүү хамгаалах нь чухал асуудал юм. Урьдчилж хэлэх нь чухал, гэхдээ хамгаалалтгүй бол ирээдүйгүй болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар орчимд 14 хоногийн дараа газар хөдөлнө гэдгийг хэллээ гэж бодъё. Үүнээс сэргийлж, хүмүүсийг нүүлгэн шилжүүллээ. Муугаар бодоход, биднийг эргээд ирэхэд Улаанбаатар балгас болчихсон байхад бид хэр удаан амьдрах вэ. Япончуудыг харж байгаа биз дээ, тэд одоо идэх хоол, уух ус, дулаан хувцасгүй байна. Гэхдээ тэд хамгаалалт хийж чадсан.

- Хамгаалалт хийхийн тулд яах ёстой вэ. Манайд хэдэн магнитутын хүчтэй газар хөдлөлтийг аюулд тооцдог юм бол?
- Бид газар ямар хэмжээгээр чичирвэл аюултай вэ гэдгийг хэмжээд өгчихөж байгаа. Үүнд тааруулаад байшин барилгаа барьдаг. Дур дураараа шийддэггүй байх ёстой. Тогтсон журмын дагуу л юмыг хийдэг байх ёстой. Манайд долоон магниутын хүчтэй газар хөдлөхөд аюул үүсэх магадлалтай. Гэхдээ нийслэлд баригдаж байгаа барилгуудыг найман магнитутын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандарт тавьсан. Харин бодит байдал дээр 5-6 баллын газар хөдлөлтөд тэсэх үү, үгүй гэдэг нь асуудалтай шүү дээ. Үүнээс гадна иргэдэд мэдээлэл өгөх, сэтгэл санааг нь бэлдэх, нөөц бүрдүүлэлт ч чухал. Японы жишээн дээрээс  хар л даа. Маш өндөр буюу 9.1 магнитутын хүчтэй газар хөдлөлтөд цөөн хүний амийг алдсан. Гэтэл Суматрид үүнээс бага хэмжээтэй газар хөдлөлтөд 200 мянган хүн нас барсан нь хамгаалалт муу байгааг л илтгэж байгаа юм. Мөн урьдчилан сэргийлэх системийг сайн ашигласан учир Японы бүх атомын цахилгаан станцынх  нь реактор автоматаар унтарсан. Бүх метро нь өөрөө зогссон байгаа юм. Хэрэв тэгээгүй бол тэнд үнэхээр гамшиг болох байсан.

- Монголд газар хөд­лөлтийг хэмжих станцын хүрэлцээ хэр байдаг вэ?
- Монгол Улс Японоос хэд дахин том газар нутагтай гэж бахархдаг атлаа газар хөдлөлтийг хэмжих 12 л станцтай. Гэтэл Японд 1000 гаруй байх жишээтэй. Энэ 12 станц 12 аймгийн төв дээр байдаг. Дундговь, Сэлэнгэ, Баянхонгорт газар хөдлөлтийн маш идэвхитэй голомт байдаг. Гэтэл тэнд ямар ч станц байхгүй.

- Манай улсад хүчтэй газар хөдлөх магадлал хэр байдаг вэ?
- Манай улсын газар бүхэлдээ  жилд таван мм-ээр шилжиж байдаг. Энэ нь бага хэмжээ ч гэсэн хамгийн аюултай. Хуримтлагдах энергийн хэмжээ маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, Монголд хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр. Хурдтай явахаараа замдаа таарсныг эвдэж, сүйтгэдгийг Японы жишээн дээрээс харж болно. Харин удаан явахаараа газрын хөрсөнд тээглэсэн зүйл чинь хүлээгдээд л байдаг байхгүй юу. Ингэж хуримтлуулж байгаад нэг хүчтэй хөд­лөхөөрөө маш их сүйрэл авчирдаг. Тухайлбал, газрын гадаргуу дээр 370  километр газар хагарч, 5-6 метр ангал үүссэн байдаг.  Мөн уул 10 метрийн хэмжээтэй хуваагдаж байсан нь ч бий
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4315208/2fd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1896 TUSLAARAI [2] bb 2011-03-24 2338
1895 aptikaas test abah gesiimaa yu gj heldeg yum be bi so hel medgui hun bnaa tyslaach busguichuudee [3] tseegiinaa 2011-03-24 1876
1894 МИАТ олон улсад нислэг үйлдэх боломжгүй боллоо [2] Ээж минь 2011-03-22 2243
1893 Стресс [1] Ээж минь 2011-03-20 2196
1892 In The Army Now : Status Quo monh-monk 2011-03-18 2844
1891 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2253
1890 udurin mendees ??? [1] zahirma 2011-03-18 1677
1889 С.Жавхлан: Монгол эмэгтэйчүүд хотоос гарч өтөг бууцан дээрээ төрж байтугай [3] Ээж минь 2011-03-17 2214
» М.Өлзийбат: Монголд үүнээс ч хүчтэй газар хөдөлж болзошгүй [1] Ээж минь 2011-03-15 2380
1887 Мягмарын Сувдмаа, Шинжлэх Ухааны Доктор [2] monh-monk 2011-03-14 2842
1886 Бурхан минь, Японы ард түмнийг авраач [5] Ээж минь 2011-03-14 1973
1885 Монгол Улсын жирийн иргэнээс Япон Улсын жирийн иргэнд monh-monk 2011-03-13 1779
1884 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5088
1883 Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. [2] monh-monk 2011-03-12 1614
1882 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД [11] Ээж минь 2011-03-08 2884
1881 Харьд суугаа монгол эрийн сэтгэгдэл [6] Ээж минь 2011-03-07 4193
1880 ASUUH YUM BNA AA [2] Бовка 2011-03-06 1438
1879 mongol turii mine tuluullul end yu hiideg ve? [1] merkus hagan 2011-03-03 2317
1878 Энхбатыг хулгайлсан төрийн маань, Батзангааг хулгайлсан хэрэг илэрч, дэлхийг шуугиулж байна [1] monh-monk 2011-03-03 2615
1877 Дэлхийн хамгийн үсэрхэг охин [1] eej mini 2011-03-01 2850
1876 <Далайд дусал нэмэр> Хүүхдийн номын аян өрнүүлж байна. [5] apii 2011-02-25 2136
1875 Эрлийзүүд ба түүний дайснууд monh-monk 2011-02-23 2169
1874 Ooriigee herhen idehvtei bailgah vee,, [1] chonhukargo 2011-02-22 1876
1873 my mongol mutant_596 2011-02-17 1691
1872 Далайн ламын үеэл амь үрэгджээ [1] eej mini 2011-02-17 2019
1871 ЭХ ОРОНДОО ИРЭГСЭД АЖИЛ МЭРГЭЖЛийН БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТ monh-monk 2011-02-17 1789
1870 ANHAAR!!! Hunii saihan setgel uru us buu tsatsaa!! [1] ZULAAchin 2011-02-11 2704
1869 BUUDALUUDAD BARIVCHILGAA ANXAAR ANXAAR.MUN ADMIND [28] sakura01 2011-02-10 2541
1868 ASUUH YUM BNAA END UDALAA HARIH GESEN YUMAA [3] munhtumur 2011-02-09 1866
1867 Монгол хүн 2020 хэлэлцүүлэг [1] ochirs 2011-02-07 1735
1866 helj ogooch [2] enkh-amar 2011-02-07 1530
1865 SAR SHINIIN MEND HURGEE. [1] oron_zai 2011-02-03 1921
1864 ДАВХАР ИРГЭНШИЛ [3] monh-monk 2011-02-02 16789
1863 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨСЛИЙН САНАЛ monh-monk 2011-01-31 5361
1862 Hi Asuuh zuil bna [3] tument 2011-01-25 1712
1861 Орон орны цагаан сар Ээж минь 2011-01-24 2842
1860 Хүний хамгийн завгүй нас 33 Ээж минь 2011-01-23 2932
1859 Дэлхийн Банк зөвлөж байна МАРАЛГОО 2011-01-23 2584
1858 Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо! [1] monh-monk 2011-01-07 2675
1857 SANAL BODOLOO BICHIJ ULDEENE U!!! Asa_can 2011-01-06 1615
1856 ЭХ ОРНООСОО ХОЛ БАЙГАА МОНГОЛЧУУД АА [2] [1] monh-monk 2010-12-29 2167
1855 MONGOL TOWN-g ЗАРНА [5] monh-monk 2010-12-13 3201
1854 ЭХ ОРОНТОЙГОО... monh-monk 2010-12-07 2164
1853 Хамгийн найдвартай карго таны хувьд аль нь вэ? [5] anuuka 2010-11-29 2505
1852 ЭЛЭГ БҮТЭН [1] monh-monk 2010-11-29 1987
배너신청
자생병원

배너신청