Бичлэгийн тоо 2,391
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье дээ. Ум мани бадми хум... Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө надад тохиолдсон энэ гай зовлон өөр эмэгтэйд битгий тохиолдоосой гэж хүсэж явдаг юм аа. Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл… Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг, надаас өмнө нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа. Би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай, би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн. “Миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ” гэж бодохоор “би ямар их азтай хүн бэ” гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан. “Хэрэггүй ээ, наад хүн чинь дэмий. Архи уудаг, цагдаа. Амьдралаа бод, эргээд яв” гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юм даа. Тэр залуугийн ээж аав нь “ачтай болох нь” гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юм аа. Хадам “авгай” эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан. Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай, уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Гэтэл тэр хүн орж ирэх болгондоо ямар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нэг их тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж, аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа. Харин тэр хүний утсанд согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс “яасан зүгээр харьсан уу, хайр аа?” гэх мэтээр мессэж ирдэг боллоо. Түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж, орилж, хашгирдаг боллоо. Тэр болгоныг гэдсэнд байгаа үр минь мэдэрч, унтаж байгаад гэнэт цочдог, их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан. Миний охин уг нь ээждээ үнэхээр ирье гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голын эрэг рүү явсан юм. Тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг гол руу шиднэ гээд би бүр уйлаад “битгий л дээ, хүүхэд айчихна шдээ” гээд байхад “тэр хүн” ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэр лүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад “жирэмсэн эхнэрийг чинь хүн гол руу шидэх гэж байхад чи тоосонгүй” гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр” гэсэн. Тэгээд би “юу гэнээ, чи” гэсэн “дуугай бай гичий минь” гээд гараа зангидаад нүүр луу цохисон. Үнэхээр аймаар. Тэгснээ “чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчихье” гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гэдэс рүү минь өшиглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон. Надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн. Яаж насаараа ингэж амьдрах вэ дээ гэж бодоод аавыгаа дуудаад, бүх юмаа аваад тэднийхээс явсан. Тэр үед би их уйлсаан. Хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байх даа. Эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй. Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн. Яаж, яаж??? Яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм бол оо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч. “Хохь чинь, чамтай одоо юу ярьдаг юм” гэдэг үг сонссон. Тэр эх хүн шдээ. Эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан. “Би чиний араар тавиагүй байх аа. Одоо чамтай юм ярьмааргүй байна. Одоо чи яв” гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсан даа. Сүүлдээ би тэдэн лүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчихаад зүгээр суух юм бэ. Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй. Удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч “удахгүй охинтойгоо уулзана шүү дээ” гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нэг их удаан өнгөрөөгүй ээ хэхэ. “Охин нь төрлөө” гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хүн болж, бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстой гэж бодож байсан. Хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэр үед эмч нар “зүгээр ээ, та хоёр долоо хоног л эмнэлэгт хэвтэх байх” гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж “аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай” гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэт уйлж гарнаа. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй. Эвий үр минь, магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биз дээ. Бид хоёр их хүлээсээн. Тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охины бие гэнэт муудаж шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй, бэлгийн замын өвчтэй гарсан. Та нар бод доо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. “Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ”. Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надад энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямар ч найдваргүй болсон. Амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд “босоод ир л дээ. Аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдарна аа. Ангир уураг чинь гараад байна, үр минь ээждээ босоод ир л дээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан. “Уг нь харахад их сайхан охин байх юм аа. Яахаараа тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг хүлээгээд сууж байхдаа “би ямар азгүй хүн бэ” л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан юм бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байна аа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юм уу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн рүү “чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүглийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно” гэж мессэж бичиж байсан. Дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юм аа. Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн. “Битгий уйл. Сав нь хөөрчихвөл галзуурчихдаг юм” гэж ээж минь учирлаж байсан. Манай өвөө “Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй. Хоёр хүний амьдралаар тоглосон хүн зохих шийтгэлээ хүртэх ёстой” гээд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. “Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу” гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. “Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа” гээд л орхисон. Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60 хувийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж, яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. “Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм бэ” гэж өөртөө уур хүрсэн. Тэр залуу болон түүнтэй холбоотой хүмүүст хэлэхэд “Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай” л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ. Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай. Өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болохыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жаахан амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай… Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье даа.
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2552932/5c9/trackback

mgldevochka

2009.12.19 22:12:06
*.225.58.90

ji he

2009.12.26 12:00:42
*.32.84.86

Yasan orobdoltei yum be deeemoticon
profile

sarmis.....

2009.12.26 15:10:55
*.158.81.159

shal  balai yum.........unsh,aad  buur  durgui   hurchlee  bna., teneg  huuhen  be?

 

profile

***Энxзaяa***

2009.12.26 23:04:43
*.170.82.4

Yostoi amaar ni shoroo unhuulj narsand hataah heregteishdee.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24469
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27985
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115749
1536 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2202
1535 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1651
1534 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3711
1533 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2364
1532 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3216
1531 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1704
1530 HaPpY NeW YeAr! "C.I.M" [1] ddan 2009-12-22 1555
1529 999999999 999999999_ 2009-12-21 1299
1528 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1818
1527 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал***** [2] sergeg suns 2009-12-20 2594
1526 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1706
1525 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3696
» Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2344
1523 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 1903
1522 дарваан Магнай яг тэр [2] 999999999_ 2009-12-16 1690
1521 asuuy [4] enkh-amar 2009-12-14 1774
1520 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1462
1519 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1355
1518 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ ӨДРИЙН МЭНД 2009-12-12 1865
1517 Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү??? [2] Monh-monh 2009-12-11 2336
1516 Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс!!! [1] daruuhan01 2009-12-09 1989
1515 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа [4] daruuhan01 2009-12-09 1774
1514 Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрvvлэхгvй [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1866
1513 Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1921
1512 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа [2] ajilchin_zalyy 2009-12-08 2056
1511 Миний Монгол [1] ji he 2009-12-07 1842
1510 П.Батзориг: “Бадарчин –95” явган аялалын аян замын тэмдэглэл [2] uvgun 2009-12-06 4427
1509 Дэндүү давчуу Дэндүү давчуу Дэндүү албан ёсны хөндий хүйтэн хорвоо Дэндүү хатуу Дэндүү хатуу Хэт их хэтэрхий хэлбэрт баригдсан хүний хорвоо Дэндүү дутуу Дэндүү дутуу Хүнлэг сэтгэл бус хөрөнгө мөнгө чухал уу Дэндүү завгүй Дэндүү завгүй Хүний амьдрал [1] ...999999999 ... 2009-12-05 2084
1508 Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya [2] ajilchin_zalyy 2009-12-04 1708
1507 ТАНЫ ЗУРХАЙГ ЦЭЦГЭЭР ТОЛЬДОХУЙ [3] Маралгоо 2009-12-04 5521
1506 Солонгост ажиллаж буй гадаадын ажилчдын 66 хувь нь хар ажил хийж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-04 2318
1505 Үхэх, төрөхөд ч арын хаалга, авлига хэрэгтэй болжээ [1] mgldevochka 2009-12-03 1787
1504 Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? [9] uvgun 2009-12-03 2830
1503 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9730
1502 UNEN UU??? [3] Monh-monh 2009-12-02 1874
1501 Mongol hun buriin toloo [1] uuls_uuls 2009-12-02 1596
1500 SHAHMAL HAWTANGIIN VILDWERT [1] pippen 2009-12-02 1509
1499 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1436
1498 Ansan hotiin emnelegt ajilladag Tomorbaatar,Urantuya nariig haij bna [1] enhtogoldor 2009-12-01 1538
1497 12-р сарын 1 ний өдөр [1] nikes 2009-12-01 1751
1496 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1552
1495 УЛС ТУНХАГЛАСНЫ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРГьЕ [1] Monh-monh 2009-11-26 3241
1494 Үйлчилгээ... [4] ~ELLY~ 2009-11-24 3035
1493 asuuh zuil bna tuslaach [1] M__G 2009-11-23 1363
1492 Амжилтанд хүрсэн монгол бүсгүй [1] ӨДРИЙН МЭНД 2009-11-23 2003
배너신청
자생병원

배너신청