Бичлэгийн тоо 2,391

Шашин шүтдэг, бурханд итгэдэг хүмүүсийг тэнэгүүд, ухаантнууд гээд хоёр ангилчихъя. Ялгахад их амархан. Шүтдэг бурханыг нь муулахаар бурханаа өмөөрөөд хэрэлдээд байгаа нь тэнэг, хүлээцтэй байгаа нь ухаантан. Яагаад ингэж 2 ангилав гэхээр ухаантнууд яагаад шашин шүтэж байгаагаа мэддэг. Харин тэнэгүүд бурханд сохроор итгэдэг.

Хүн яах гэж шашин шүтдэг вэ? Сайхан амьдрах гэж, нүглээ наминчлах гэж, зовлонгоо нимгэлэх гэж шашин шүтдэг. Тэрнээс биш Будда, Христ, Мухамед гэдэг нэртэй бурхад амьд байдаг гэж батлах гэж шашин шүтдэггүй. Харин тэнэгүүд бурхан амьд байдаг гэдэгт гүн итгэчихсэн. Түүнийгээ батлах гэж их хичээдэг. Тийм тэнэгүүдээс л болж "Загалмайтны аян дайн" мэтийн алаан хядаан үүсдэг. Шалтгаан нь ердөө л Аллах тэнгэрт итгэдэг хүмүүст Ертөнцийн эзэн байдаг гэдгийг зөвшөөрүүлэх гэж тэр.

Дэлхий дээр маш олон шашин, маш олон урсгал байдаг боловч бүгдээрээ ижилхэн зорилготой. Энгийнээр тайлбарлавал бүх шашин нь хүнийг сайхан амьдруулах зорилготой. Гэхдээ яаж амьдруулах тал дээр маргаан үүсдэг. Яахав дээ, амьдрал дээр ч гэсэн иймэрхүү юм болдог биз дээ? Ээж нь гутал өмсүүлэх гэхээр хүүхэд нь пүүз өмсөнө гэж зөрүүдлэдэг. Шашин хоорондын мөргөлдөөн үүнтэй яг ижил. Уг нь бол хүнд аль, аль нь л хэрэгтэй.

Эргээд гол асуултандаа оръё. Монголчууд ямар шашин шүтэх ёстой юм бэ? Юм үзээгүй царайлчихаад алтадсан гуулин бурханд сөгдөөд л байх уу? Ядахдаа алтан бөгж, гинж гэх мэт жинхэни алтаар хийсэн юманд мөргөж болдоггүй юм уу? Эсвэл садист алуурчин шиг загалмайд цовдлуулсан үхдэл хараад залбирч суух уу?
Энэ асуултын хариулт нь пүүз өмсөх үү? Эсвэл гутал өмсөх үү? гэдэг асуулттай ижил. Хүн байнга пүүз өмсөж болох уу? Гэртээ ч пүүз, гадаа ч пүүз, зун ч пүүз, өвөл ч пүүз. Эсвэл байнга гутал өмсөж болох уу? Болохгүй. Тохируулж л өмсөх хэрэгтэй. Хэрэгтэй үедээ пүүзээ, хэрэгтэй үедээ гутлаа өмсөх хэрэгтэй.

Би сүүлийн үед Христийн шашинд итгэе гэж бодоод байгаа. Христ, христдээ Мормоны урсгалыг нь дагадаг юм бил үү? гэж бодоод байгаа. Монголд хоёр, хоёроороо цагаан цамц, хар өмд өмсөөд яваад байдаг америкууд байдаг даа. Тэд нар чинь Мормончууд. Америкийн Юта мужаас энд ирж шашныхаа номлолыг ухуулах гэсэн номлогч нар. Сайндаа ч биш дээ, ингэж номлол үйлдэж явахаар Юта мужийн хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгддөг, бас татварын хөнгөлөлт эдлэнэ. Бас дажгүй байгаа биз? Мормоны тухай миний мэдэх юм нэг иймэрхүү. Шүтээд ирэхээрээ гүнзгий судлаад дараа нь өөрийнхөө вебэнд (www.bayarhuu.com) дэлгэрэнгүй бичнэ гээд амалчихъя.

Цэргийн алба, татвар хоёроос зугтааж байгаа ядарчихсан номлогч нартай хөл нийлүүлэх ганцхан шалтгаан надад бий. Нууцаа задалчихъя. Нэг Мормоны сүмд нэг хөөрхөн охин байдаг юм. Дээр нэг хийх ажилгүй өдөр, тэр охинтой танилцах гэж сүм дээр нь очсон. Тэгсэн, сүмийн пастор нь "Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө үнэнч бай" гэж сургаж байна лээ. Миний энэ шашныг сонгосон шалтгаан нь энэ л дээ. Хөөрхий Баярхүүд үнэнч, хөөрхөн эхнэр олдохгүй байгаа байхгүй юу. Асуудлаа шийдэхээрээ өөр шашин шүтнээ...

Өвлийн гуталтайгаа халуун зун гүрийгээд байж болохгүй биз дээ? Зун пүүз авч өмсөнөө. Олон хүүхэдтэй байхыг номлодог шашин шүтнэ. Эсвэл нэг мөсөн олон эхнэртэй байхыг номлодог шашин шүтдэг юм бил үү? Ямар ч байсан үхэхдээ тэвэр дүүрэн хүүхэдтэй байхыг л хүсч байна. Энэ л миний хувьд шашнаас авч хүртэж бодит ашиг. Өдөр болгон нүдээ аньж байгаад, үхдэлтэй загалмайд тонголзож мөргөсийнхөө ашигийг гаргахгүй бол утгагүй биз дээ?

Гэхдээ бас нэг асуудал байгаа... Над шиг матерлист хүн дэлхийг 6000 жилийн өмнө ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг үгэнд итгэж чадах бол уу? 10 жилд дэлхий 4,5 тэрбум жилийн өмнө үүссэн гээд багш гуай яриад байсан даа. Аль нь үнэн юм бол? За за, итгэлээ. Багш гуай жоохон хэтрүүлээ биз...

Эцэст нь та шашин шүтэх гэж байгаа бол танд нэг юм хэлчихье. Танд би Буддаг, эсвэл Христийн шашинг шүт гэж хэлэхгүй. Хүссэнээ л шүт. Гэхдээ Будда, эсвэл Христ жинхэниэсээ байдаг, үгүй нь танд ямар ч хамаагүй гэдгийг санаж яв. Тэднийг амьд гэдгийн батлах ямар ч шаардлага байхгүй. Тухайн шашныг шүтсэнээр та сэтгэл хангалуун үлдэж байвал тэгээд л болоо... Үгүй бол шашнаа соль. Үнэнч энэ тэр гэж битгий мангартаарай. Эцсийн, эцэст бүх шашны зорилго ижил. Та л сайхан амьдарч байвал болоо. Энийг би хэлэх гэсэн юм!

 

Үргэлжлэлийг http://www.bayarhuu.com/read-19.html

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2485611/c1f/trackback

heavan

2009.12.03 13:06:31
*.88.66.135

hehe Yag unen helsen bn.

mgldevochka

2009.12.03 13:22:53
*.203.201.3

eegi 2008

2009.12.03 16:01:54
*.85.26.232

HUNII  ERHIIN  ASYYDAL  L  UM DAA

boldonbaldan

2009.12.04 20:15:14
*.100.111.77

Ert urid hun gedeg ochuuhen bodigald baigaliin aimshigt uzegdeluuud / tsas, boroo, aynga  geh met /  ih aimshigtai bdag bsan bh ... Terniig yamar neg -EZEN- etgeed ilgeedeg gej bodson HUMS - urgul barits baridag bsan bna . Hojim HUMS-t arai uhaalag HUMS tenger burhan ,ezen huugiin tuhai helj eheljee . Ted arai turuuleed XYH gedeg bodigald itgel unemshil mash chuhal gedgiig medej chadsan bna / ted ih uhaalag/ . Tegseneer hun turulhtun tegtlee hohiroogui l dee . Amidralaa yamar neg ul uzegdeh HUchtend daatgaj , shutej bisherj , itgel unemshilteigeeer amidarahad ni shashnuuud tus dem hurgej bsan , hurgej bgaa. Minii medeh shashnuud bugd l HUMUUNii sain saihnii tuluu .

Etssiin etsest uuriinhuu bodliig helehed shashing uhaalag HUN zohioson yum shuu ...! Itgel unemshiltei bai, amidar, jarga HUMS ee

Sarah3

2009.12.07 18:09:39
*.112.73.56

Тийм дээ...Угаасаа хvнд хоргvйгээр ашигтай, боломж юу байна гэдгээ бодох нь чухал...

Би уг нь Инчон руу Цуглаанд явдаг байсан........Гэтэл тэр сvмийн монгол багт vйлчилдэг удирдлагууд нь нэгэн ядарсан монгол залууг со.агаашид хайртай болсныхон шанд бариулаад монгол явуулчихсан......Монгол пастер нь тэр залууг муухайгаар харааж загнаад цуглаанд битгий ир.. гэхийг нь сонсоод сэтгэл дэндvv эмзэглэсэн.....Пастер болоод,эхнэрийнхэн ярьж байгаагаар...монголд ч ингэж гишvvдийг цуглаанд ирэхийг хориглсон арга хэмжээ авагддаг тухай ярьж байсан....ДЭНДVV УТГАГVЙ САНАГДСАН....Тийм болохоор итгэж туйлширахгvйгээр ашиг,сонирхолоо харж явах нь дээр юм шиг.....

boldonbaldan

2009.12.08 13:30:27
*.100.111.77

 Itgel unemshlee ariljaasnaaas, tsuglaan etert yavaad hereggui shuu naizuuudaa !

Shashin nomlodog ch muu humuus ih ... gehdee sain humuus tednees hamaagui olon bdag bolohooor  amidrah saihan bdag .

Ter zaluugiin tuhaid haramsaltai l yum , hairlaj durlahdaa bolgoomjtoi bai geltei bish dee .

profile

puujeexair

2009.12.11 20:37:34
*.188.48.136

аз жаргал нь тохиолдож буй бүхнээс хамаардаг бол баяр хөөр нь Есүсээс хамаардаг.
profile

zulaa_zulaa

2009.12.25 03:09:00
*.251.138.210

esvs bol bidnii bol bidnii tsornii gantshan avralt burhan. bidni coriin ganc burhan
profile

BASKETBALL8

2011.06.09 16:56:07
*.144.45.61

mglsky.com

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1536 Baabar*nuudel suudal* -1998 on-1 ji he 2009-12-27 2202
1535 120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ. ӨДРИЙН МЭНД 2009-12-26 1651
1534 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3711
1533 Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1] Monh-monh 2009-12-22 2364
1532 Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2] dantes 2009-12-22 3216
1531 МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-22 1704
1530 HaPpY NeW YeAr! "C.I.M" [1] ddan 2009-12-22 1555
1529 999999999 999999999_ 2009-12-21 1299
1528 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1818
1527 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал***** [2] sergeg suns 2009-12-20 2594
1526 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1706
1525 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3696
1524 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2344
1523 Усны ид шид [1] sergeg suns 2009-12-16 1903
1522 дарваан Магнай яг тэр [2] 999999999_ 2009-12-16 1690
1521 asuuy [4] enkh-amar 2009-12-14 1774
1520 Олон үндэстний урлагын наадам ABAP 2009-12-14 1462
1519 Бид Аръябалын номын цогцосоор бясалгах тусмаа улам илүү хүчтэй болно. sergeg suns 2009-12-13 1355
1518 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНИЙ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ- ДЭЛГЭРЭНГҮЙ ӨДРИЙН МЭНД 2009-12-12 1865
1517 Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү??? [2] Monh-monh 2009-12-11 2336
1516 Хадбаатар аваргын өдрийн тэмдэглэлээс!!! [1] daruuhan01 2009-12-09 1989
1515 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа [4] daruuhan01 2009-12-09 1774
1514 Бусдын паспортаар хил гарвал таван жил нэвтрvvлэхгvй [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1866
1513 Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно [1] ***Энxзaяa*** 2009-12-08 1921
1512 Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монголчуудаа [2] ajilchin_zalyy 2009-12-08 2056
1511 Миний Монгол [1] ji he 2009-12-07 1842
1510 П.Батзориг: “Бадарчин –95” явган аялалын аян замын тэмдэглэл [2] uvgun 2009-12-06 4427
1509 Дэндүү давчуу Дэндүү давчуу Дэндүү албан ёсны хөндий хүйтэн хорвоо Дэндүү хатуу Дэндүү хатуу Хэт их хэтэрхий хэлбэрт баригдсан хүний хорвоо Дэндүү дутуу Дэндүү дутуу Хүнлэг сэтгэл бус хөрөнгө мөнгө чухал уу Дэндүү завгүй Дэндүү завгүй Хүний амьдрал [1] ...999999999 ... 2009-12-05 2085
1508 Mongolchuudaa eh orond chin yu bolj bna sanaa onoogoo uralduultsgaaya [2] ajilchin_zalyy 2009-12-04 1708
1507 ТАНЫ ЗУРХАЙГ ЦЭЦГЭЭР ТОЛЬДОХУЙ [3] Маралгоо 2009-12-04 5521
1506 Солонгост ажиллаж буй гадаадын ажилчдын 66 хувь нь хар ажил хийж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-04 2318
1505 Үхэх, төрөхөд ч арын хаалга, авлига хэрэгтэй болжээ [1] mgldevochka 2009-12-03 1787
» Монголчууд ямар шашин шүтэх ёстой вэ? [9] uvgun 2009-12-03 2831
1503 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9732
1502 UNEN UU??? [3] Monh-monh 2009-12-02 1874
1501 Mongol hun buriin toloo [1] uuls_uuls 2009-12-02 1596
1500 SHAHMAL HAWTANGIIN VILDWERT [1] pippen 2009-12-02 1509
1499 КИОБ (IBK) банк гадаадын ажилчдыг үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамруулж эхэллээ. ӨДРИЙН МЭНД 2009-12-02 1436
1498 Ansan hotiin emnelegt ajilladag Tomorbaatar,Urantuya nariig haij bna [1] enhtogoldor 2009-12-01 1538
1497 12-р сарын 1 ний өдөр [1] nikes 2009-12-01 1751
1496 Гадаадын иргэний хүүхэд сургуульд элсэн суралцах ӨДРИЙН МЭНД 2009-11-30 1552
1495 УЛС ТУНХАГЛАСНЫ ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРГьЕ [1] Monh-monh 2009-11-26 3243
1494 Үйлчилгээ... [4] ~ELLY~ 2009-11-24 3035
1493 asuuh zuil bna tuslaach [1] M__G 2009-11-23 1363
1492 Амжилтанд хүрсэн монгол бүсгүй [1] ӨДРИЙН МЭНД 2009-11-23 2004
배너신청
자생병원

배너신청