Монгол Улсын Улсын Баатар иргэд ээ гэх үү???
Сэлэнгэ аймаг Сүхбаатарын одонтой болсон учир үүнээс цааш Сүхбаатарын одонт Сэлэнгэ аймаг гэх юм гэсэн.
Харин сая Монгол Улсын баатараар ардчилалыг хүлээн авч дэмжсэн нийт ард түмэнг шагнаад Э.Бат-Үүлийг туг нь болж яваарай гээд Улсын баатрын тэмдэг, Сүхбаатарын одонг зүүгээд өгчих лөө. Элбэгээ ерөнхийлөгч л тэгж хэлж шагнасан юм шүү.
Ардчилаагүй БНМАУ-д амьдарч үзсэн миний ойлголтоор бол Баатар Москва хот гэдэг шиг, Сүхбаатарын одонт Сэлэнгэ аймаг, Баатар Монголын ард түмээн гэх л юм аа даа.
Элбэгээ ерөнхийлөгч маань хэл, үгний баялагаарай Таван толгой, Оюу толгойгоос ч хэдэн зуу дахин нөөцтэй учир БААТАР ард би сайн ойлгохгүй л байгаа.
БНМАУ-н ард, Монгол Улсын иргэн байж үзсэн би одоо Монгол Улсын БААТАР иргэн боллоо.
Бүгдэнд нь баяр хүргээд, үүнээс цааш шагнал үгүй билээ гэдгийг санаж яваарай
авсан шагнал гэхээр монгол хүн бүр УЛСЫН БААТАР, Сүхбаатарын одон гээд бичиж болохоор боллоо
www.mglsky.com orood uz
02-2275-1698
www.mglsky.com orood uz
02-2275-1698