Бичлэгийн тоо 2,391
Өмнөд Солонгост ажиллаж байгаад осолдвол vндсэн цалингийн 70 хувийг даатгалаас олгоно
Уншсан 1921 vote 0 2009.12.08 23:09:04Ємнєд Солонгос улсад єнєєдрийн байдлаар 21 мянган монгол хараар ажиллаж байна гэсэн тоо баримт байдаг. Тус улсад ажиллаж байгаад бэртэж, гэмтэх vзэгдэл тvгээмэл байдаг. Ажил хийж байгаад бэртэж гэмтэх, євчлєх эсвэл золгvйгээр амь насаа алдсан тохиолдлыг vйлдвэрлэлийн осолд єртсєн гэж vздэг юм байна. Vйлдвэрлэлийн осолд єртсєн ажилчин хvнийг онцгойлон хамгаалах энэ системийг vйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг аж. Vйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь Засгийн газрын хєрєнгє, ажил олгогчдын тєлєх хураамжаас бvрддэг гэнэ. Энэ талаар та бvхэнд сонирхуулахыг зорилоо. Солонгосын vйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог -Vйлдвэрлэлийн ослын даатгалын хураамжийг бvхэлд нь ажил олгогч хариуцдаг. -Vйлдвэрлэлийн ослын нєхєн тєлбєрийг тухайн ажилчны дундаж цалинд vндэслэн тооцож олгоно. -Тухайн ажилчны єєрийнх нь хариуцлагагvйгээс vvдсэн ч гэсэн ослын даатгалын нєхєн тєлбєрийг олгоно. -Тухайн ахуйн нэгж vйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулаагvй, эсвэл даатгалын хураамжийг тєлєєгvй байсан ч ослын даатгалын нєхєн тєлбєрийг ажилчин бvхэлд нь авна. -Нэгээс дээш ажилчинтай бvх аж ахуйн нэгжид vйлдвэрлэлийн ослын даатгалын систем vйлчилнэ. Vйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарагдахгvй аж ахуйн нэгж Доорх ажил vйлчилгээнд vйлдвэрлэлийн ослын даатгал vл хамаарна. - Хєдєє аж ахуй, ойн аж ахуй (мод бэлтгэлийн салбараас бусад), загасны аж ахуй, ан агнуурын салбарын хувиараа аж ахуй эрхлэгчдийн хувьд тогтмол ажиллагсдын тоо нь тав хvрэхгvй бол - Гэр, ахуйн vйлчилгээний туслах ажилтан бол - Хувийн байшин барих, барилга барих ажил vйлчилгээ эрхлэх, цахилгааны засвар vйлчилгээ эрхлэх, цахилгаан холбоо, харилцааны засвар vйлчилгээ эрхлэх, гал сєнєєгч болон урлагийн бvтээл нєхєн засварлах vйлчилгээ эрхлэгч биш боловч нийт ажил vйлчилгээ нь 20 сая воноос бага єртєгтэй ажил vйлчилгээ явуулж байгаа ба нийт талбайн хэмжээ нь 330 м.куб (100 пён)-ээс бага барилга байгууламж, шугам сvлжээний ажил vйлчилгээ бол - Тогтмол ажилчдын тоо нь 1-ээс илvvгvй аж ахуйн нэгж бол Vйлдвэрлэлийн ослын нєхєн тєлбєрийн асуудлыг Хєдєлмєр нийгмийн халамжийн газар хариуцдаг тул осолд єртсєн ажилчин тус газарт хандвал зохино. Vйлдвэрлэлийн ослын даатгалын ашиг тус Хєдєлмєр нийгмийн халамжийн газраас vйлдвэрлэлийн осол мєн гэж тогтоовол эмчилгээний зардал даатгалаас гарна. Гэхдээ vйлдвэрлэлийн ослын даатгалд бvртгэлтэй эмнэлгээр vйлчлvvлэх нь илvv тохиромжтой. Учир нь ийм бvртгэлгvй эмнэлэгт эмчлvvлбэл эмчилгээний тєлбєрийг тухайн ажилчин эхлээд хувиасаа тєлж дараа нь эргvvлэн авах бэрхшээл гардаг. Эмчилгээний хугацаанд vндсэн цалингийн тань 70 хувь мєн даатгалаас олгогдоно. Vvнийг vйлдвэрлэлийн осолд єртєх єдрєєс ємнєх гурван сарын хугацаанд хэдии хэмжээнии цалин авч байсанд vндэслэн тооцох бєгєєд Хєдєлмєр нийгмийн халамжийн газарт цалингийн хvснэгт, дансны дэвтэрийн хуулбарыг єгєх ёстой. Тvvнчлэн эмчилгээ дууссаны дараа эмчийн зєвлєгєєний дvгнэлтийг vндэслэн хєдєлмєрийн чадвар алдагдсаны нєхєн тєлбєр мєн олгогдоно. Vйлдвэрлэлийн ослын 14 тєрлийн зэрэглэл байдаг бєгєєд зэрэглэл тус бvрээр ангилсан нєхєн тєлбєрийг олгодог. Vvнд эмнэлгийн онош, дvгнэлт чухал vvрэгтэй. Vvнээс гадна vйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нєхєн олговор олгогддог. Vvний хэмжээг тухайн ажилчны нэг єдрийн ажлын хєлсийг 1300 єдрєєр дундчилан тооцож тогтоодог. Энэ нєхєн олговроос гадна бас 120 єдрийн цалинг оршуулгын зардалд зориулж олгоно. Энэхvv зардлыг оршуулгын зардал гаргасан тэрхvv хуулийн этгээдэд гол тєлєв олгоно. Дээрх нєхєн олговроос гадна эмнэлгийн сахиур, учирсан гэмтэл бэртлээс хамааран суга таяг, тахир дутуу хvний тэрэг зэргийн зардлыг ч мєн адил гаргуулан авч болно.
www.mglsky.com orood uz
02-2275-1698