Бичлэгийн тоо 2,391
БНСУ-д хараар ажиллаж амьдарч байгаа монгол иргэд сvvлийн vед єєр хvний паспортаар Монгол руу буцах гэж байгаад баригдах явдал нэмэгдсээр байгаа аж. Өмнєд Солонгосын хил, гаалийн албаны мэдээлж буйгаар, бусдын паспортаар буцах оролдлого хийгээд баригдсан иргэд бараг бvгд монгол хvн гэж мэдээлсэн байна. Тус улсын хуульд зааснаар, бусдын паспортыг ашиглах гэж байгаад баригдсан тохиолдолд буцаж орж ирэх эрхийг таван жилээр хориглодог гэнэ. Сайн дураараа буцахад буцаж орох эрхийг нэг жилээр хасдагтай харьцуулбал тав дахин урт хугацаа аж. Цаашид шийтгэлийг улам чангаруулж хуурамч болон бусдын паспортыг ашигласан хvнийг баривчлан хорих хvртэл арга хэмжээ авах тєлєвлєгєєтэй байгаа бєгєєд зуучилсан хvнийг Цагаачлалын албаны хуулийг зєрчсєнд тооцон 20 сая хvртэлх вонын торгууль ногдуулахаар тєлєвлєжээ. Бусдын паспортыг ашиглах нь хvнд тєрлийн гэмт хэрэг бєгєєд, иймэрхvv асуудал удаан vргэлжилбэл тухайн улсын иргэдэд виз олгох асуудалд хvртэл хязгаарлалт тогтоож болох асуудлыг БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдээлж байна.
www.mglsky.com orood uz
02-2275-1698