Бичлэгийн тоо 2,391
2009 он

Ороо бусгаа нийгмийн хүнд үед бусдын буруугаас болж эрэмдэг, зэрэмдэг болсон ч амьдралын төлөө тэмцэж яваа нэгэн залуутай уулзаж, зовлон жаргалыг нь хуваалцлаа. Түүний нэрийг А.Далайбаяр гэдэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат. Тэрээр 12-хон настайдаа 2 гар, 2 хөлөө тайруулжээ. Өвлийн хүйтэнд арваадхан настай жаахан хүү гэртээ харихаар вагоноор туулайчилж яваад проводникт баригдан хөөгдөж буусан гэдэг. Осгож үхэхийн даваан дээр амь аврагдсан ч хорвоог тэргэнцэр дээр өнгөрүүлэх гунигт амьдралыг туулж явна.

Яагаад ийм болчихов оо. Болж өнгөрсөн хүнд хэцүү үеэ эргээд нэг дурсахгүй юу? Мэдээж хэрэг эргэн санахад хэцүү байдаг байх л даа?

-Хүний мөсгүй хүмүүсээс болж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь хүртлээ алдаж хүний гарт орчихсон хүн. Тэр явдлаас хойш амьдрал минь орвонгоороо эргэсэн. Одоо би 26 настай. 1994 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын арван жилийн дөрөвдүгээр ангид суралцаж байсан. Би айлын том хүү. Тухайн үед ээж, эмээ дүү нар маань Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг байсан. Гэрээсээ хол. Аймгийн төвд хамаатны эгчийндээ амьдарч байсан. Амьхандаа эрдэм номтой хүн болох гээд гүйж явсан хүү байлаа. Хүүхэд л юм болохоор гэрээ их санана. Хүүхдийн гэнэн мөрөөдлөөр гэр рүүгээ оргож харих гээд л эцэстээ ийм болчихсон. Ерөө орох замаа товчлоод Шаамар сум хүртэл галт тэргээр явчих санаатай туулайчилж явсан юм. Мөнгөгүй юм чинь өөр арга олдоогүй. 

-Тэр үед ганцаараа явж байсан уу?

 Ганцаараа ч яваагүй ээ. Үеэл ахтайгаа хамт явж байсан. Ах маань надаас нэг их олон ах биш. Бас л жаахан хүүхэд байсан. Уг нь вагоны зардал гээд шальдаггүй. Шаамар хүртэл 600 төгрөг байдаг. Үнэндээ дэндүү бага 600-хан төгрөг шүү дээ. Туулайчилж байгаад төмөр замын цагдаад баригдсан. Проводникт загнуулан хөөгдөөд буусан даа. Ядахдаа жаахан хүүхдүүд гээд нэг удаа өрөвдөөд өршөөж болоогүй юм уу. Өвлийн хүйтэнд хаана очсоноо мэдэхгүй хөөгдөж, буух аймаар. Өвөл байсныг ч хэлэх үү. Хөлдөхгүйн тулд баахан гүйснээ л санадаг. Үнэхээр эргээд санахад хүнд. Гэхдээ л… Өрөвдөх, нинжин сэтгэл гэж тэр хүмүүст даанч алга байжээ. Үнэхээр гомдолтой явдаг. Хүн тааралдаж магадгүй гэж бодоод хар зам дагаад гүйгээд л байсан. Нэг мэдэхэд Тужийн нарсанд төөрчихсөн. 

-Замд чинь хоноглочих айл тааралдаагүй юу?

Монголчуудын хүнлэг сайхан чанар тэр үед хаа байсан юм бол. Айл тааралдсан ч гэсэн гэртээ оруулаагүй. Шөнө дөлөөр хулгайч дээрэмчин гэж бодсон юм байлгүй. Юм юм давхцсан хүнд өдөр байсан. Хоёр ч айл тааралдсан. Хаалгаа тайлаагүй. Хөөчихсөн. Аргаа барахдаа ах бид хоёр айлын өвөлжөөнд хоноод л өглөө нь гар хөл маань хөлдчихсөн. Ах маань азаар гайгүй өнгөрсөн. Хоёулаа арайхийж мөлхсөөр өвөлжөөнөөс гарч билээ. Хүн ирэх болов уу гээд нэлээд удаан хүлээсэн. Удтал хүлээсний эцэст морьтой хүн тааралдаж , ах бид хоёрын амийг аварсан даа. Амьд үлдсэндээ баярладаг ч, дөрвөн мөчөө тайруулан хүний гарт орсондоо гутардаг. Хүүхэд байхад элдэв юм боддоггүй. Ичиж эмээнэ гэдгээ ч мэддэггүй амар байжээ. Хааяа надад ингэж явахаар хөлдөөд үхчихгүй яав даа .Хүний оромцог болж амьдрахаар уйлмаар, үхмээр санагддаг. Хүнд гай болж явахаар үхчихсэн бол хэн хэндээ амар байх байлаа. Гэхдээ хувь тавилан намайг ингээд амьдар гэсэн юм чинь гэлдэрч л байхаас.

Өрөвдөлтэй нүдээр харахад эмээдэг. Муу ээждээ л гай болчихгүй юм сан. Ээж минь намайг гэсээр ажлаа алдсан. Одоо Хөвсгөлд амьдарч байгаа.  

-Хэрэг явдал болсны дараа төмөр замынхнаас ирж уулзсан уу?

-Уулзаж байгаагүй ээ. Жаахан байхад ээжтэй уулзаа байлгүй. Мэдэхгүй юм. Одоо ч тэгээд цагдаа, проводник хоёрыг хаана юу хийж явааг мэдэх биш. Насан туршдаа гомдож явдгаа хэлье. Мөн танай ажилтнуудын буруугаас болж ийм боллоо гээд тухайн үед төмөр замын дарга байсан Раштай уулзсан. Одоо ч бүр УИХ-ын хурлын гишүүн болоод томорсон байна лээ.   Миний асуудлыг нэг их тоогоогүй л дээ. Гурван жилийн хугацаанд галт тэргээр үнэгүй зорчих билет өгөөд орхичихсон. Би ч ганц билетээр амаа таглуулаад хоцорсон. Үүнд жаахан гомдолтой явдаг.

-Гэрээсээ гараад хэдэн жил болсон бэ?

Ээж дүү нараа зовоохгүй гэсэндээ гудамжны амьдралыг сонгосон. Гэрээсээ нэг дүүгээ дагуулж гараад хотод ирээд гурван жил болж байна. Дүү бид хоёр зундаа гудамжинд, өвөлдөө траншейгаар хоноглодог. Траншейнд өвөл амьдрахад хэцүү. Пааранд түлэгдчих гээд байдаг. Хөлдөж үхэхгүйн эрхэнд хоноглодог доо.

-Гуйлга гуйгаад өдөртөө хэдэн төгрөг олдог вэ?

-Нэг их мөнгө олоод байж чаддаггүй. Хүмүүсийн буянаар өлсөөд үхчихгүй л амьдарч байна. Өдөртөө 2000-3000 төгрөг олдог.

-Та хоёрын хувьд олсон мөнгө чинь хүрэлцчихмээр юм уу?

-Яаж хүрэлцэх вэ дээ. Гэхдээ үүнээс өөр мөнгө олох арга ч алга. Архинд мөнгөө өгчихдөг. Халуун хоол хааяахан л иддэг. Энэ хавийн гуанзны үлдэгдэл эн тэр гээд жаахан юм олж иднэ. Юмны үнэ нэмэгдээд хэцүү. Гуанзад ороод бууз идье гэхээр 400 төгрөг нэхнэ.

-МУГЖ Ариунаагийн “Ариун сэтгэл” сангаас чамд тусалсан гэж дуулсан?

-”Ариун сэтгэл” сангаас тусламж болгон хиймэл хөл өгсөн. Энэ хөлтэйгөө долоон найман жил боллоо. Бараг актлуулах хэмжээнд хүрчихсэн эд болсон. Ямар сайндаа хөл маань салж уначих гээд байхаар нь тороосоор уячихаад аргалаад явж байхав. Ариунаа эгчид баярлаж явдагаа хэлье. Хэдийгээр хөл гаргүй болсон надад нэг удаа ч болов үнэ төлбөргүй хөлтэй болгосонд баярлаж явдаг.

-Залуу хүний хувьд юу хүсч мөрөөддөг вэ?

-Ийм болсон хүнд хүсээд байх зүйл ч алга. Мөрөөдлөө гээд ямар биелэгдэх биш. Танай сониноор дамжуулж сайхан сэтгэлт хүмүүст хандаж шинэ хөлтэй болоход минь туслаач гэж хүсмээр байна. Шинэ хөлтэй болох нь туйлын хүсэл болчихоод байгаа юм. Даанч миний чадал хүрэх биш. Шинэчилж чадахгүй юм. Ядахдаа тэрэгтэй болох юм сан.

-Залуу хүний хувьд хайрлаж, дурлаж явсан л биз дээ?

-Хүн л юм чинь дурлана. Дурлаж байсаан. Над шиг хүнийг хэн тоох вэ дээ.

-Группын мөнгөө авдаг уу?

-Гэрээсээ гарахдаа группын дэвтрээ ээж үлдээгээд явсан. Ээж минь бие муутай. Ажил хийж чаддаггүй. Дүү нар маань группын мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг байх аа. Тухайн үед 45 мянган төгрөг авдаг байсан. Муу ээждээ тэгж л тус болохоос гэж боддог. Хүү нь үүнээс өөр яаж туслах билээ. Төрүүлж, өсгөсөн ээждээ ч олигтой нэмэр болж чадахгүй дээ хий л бухимдах юм.   

-Хүмүүс дээрэлхэх ч юм уу, Олон нийтийн газар гуйлга гуйлаа гээд цагдаа нар хөөдөг үү?

-Ядарсан биднийг хаа очиж, хүмүүс дээрэлхдэггүй юм аа. Цагдаа нар сануулж загнах нь загнаж л байдаг. Битгий архи уу. Хэрвээ уугаад байх юм бол та хоёр эндээс яв гээд хөөдөг. Өрөвдөөд учиргүй хөөгөөд байж чаддаггүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1909901/ee9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1131 Зөвхөн та-ганцхан би... [1] 1932 2009-07-08 1564
1130 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
» Амьд үлдсэндээ баярладаг ч дөрвөн мөч өө тайруулан хүний гарт орсондоо гутардаг lollipop976 2009-07-08 1770
1128 PR??! [2] Munkh-munkh 2009-07-08 1807
1127 Хайяаа шайн найжаа.... Могол улсын Дорнод аймаг mgldevochka 2009-07-07 1892
1126 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1389
1125 dargiihaa itgeliig olson humuus sanaa aw!!!!!!!!!!!!!!!!!!!! zurgaa 2009-07-07 2045
1124 friend mgldevochka 2009-07-07 2031
1123 АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол [1] mgldevochka 2009-07-07 1553
1122 Ш.Гүрбазар: Зутруухан явахад минь намайг гуйх хүн байгаагүй. Одоо бол ондоо lollipop976 2009-07-06 1683
1121 munkh-munkhd [5] lollipop976 2009-07-06 1514
1120 Horgogch Mandal_MM 2009-07-06 1284
1119 Munkh-munkhd [2] Sarah3 2009-07-06 1528
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3591
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1795
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1588
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1770
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5491
1113 bukan zurgaa 2009-07-04 1445
1112 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1336
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1520
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1703
1108 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1725
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2666
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2016
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3920
1101 Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2355
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1269
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1375
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1079
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1663
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1585
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1260
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2976
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2083
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1975
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1559
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2476
배너신청
자생병원

배너신청