Бичлэгийн тоо 2,391

-Гадаадад аялахдаа дадамгай эрхэм төрийн түшээд, гаднаас зочин урихдаа сурамгай дарга нар ямар хаягийн өмнө зогсч, ямар ширээн дээр суух гэж буйгаа эхлээд харчихдаг байгаасай-

Манай улсын Ерөнхийлөгч, зарим сайд, дарга нар саяхан телевизээр гарч байна. Өмнөд хөршийн хаяа нийлсэн Хөлөнбуйр аймгийн удирдлагуудтай баяр хөөр болон тууз хайчилж байх аж. Хятад маягийн өтгөн улаан цэцэг хэлхсэн улаан туузыг үйл урладаг хайчаар хичээнгүйлэн таслах тэд ар талдаа ямархан хаяг өлгөчихөөд зогсч байгаагаа харин анзаарах сэхээ байсангүй. Хөх цэнхэр дэвсгэрийн эхэнд БНХАУ-ын Хөлөнбуйр хот хэмээн дурайлгасныг харвал Өвөрмонголд ямар нэг баяр болж, түүнд манай Ерөнхийлөгч тэргүүтэй эрхмүүд очсон ч юм шиг. Гэтэл телевизээр хэлж байгаа тайлбар дүрсээсээ зөрөөд явчихлаа. Манай зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн төвд болж байгаа уулзалт семинар гэнэ. За яахав, хөршөө хүндэлж хаяг сэлтийг нь өмнөө бичсэн л юм биз. Харин манай улс нэрээ сольж, ханз бичиг кирилл үсгээс данхайжээ.                                                                        

"Могол Улсын Дорнод аймаг" гэсэн нэр мөнөөх цэнхэр дэвсгэр дээр харагдаж байна. Энд би алдаж бичээгүй шүү. Монгол биш, "Могол Улс" гэсэн байгааг зургаас хараарай. Могол гэж монгол угсааны хэсэг хүн Афганистаны хойгуур нутагладаг, талибуудад нэлээд дарлуулдаг юм гэсэн. Зоримог зангаараа бусдаасаа ялгардаг болохоор жаахан шоовдордуу аж төрдөг юм гэнэ лээ. Тэдний нэрийг "зээлсэн" нэг тиймэрхүү хаяг ар талдаа өлгөжээ. Манайхан үзэмжийг нь бодоод, эсвэл амарчлаад урд хөршдөө захиалж тэр хаягийг бичүүлжээ, янз нь. Нөгөөдүүл нь санаандгүй гэж хэлэхэд хэцүү шалтгаанаар манай улсын нэрээс нэг үсгийг нь гээчихсэн байна. Өвөрлөгчид кирилл бичиг мэдэхдээ тааруу л даа. Гэлээ гэхдээ захиалж хийлгэсэн самбараа ариутгаад шүүчих Монгол талын эрхэм олдоогүй гэвэл худлаа. Манайхан бол хөршийнхөө нэрийг "Хяад" гэж лав бичихгүй. Хүн захиалж хийлгэсэн юм чинь нягталж шалгах нь гарцаагүй. Ханз бичиг мэдэхгүй ч гэсэн асуугаад засуулчих хятад хүн олдоно доо. Хүнийг муулахаа больё. Манай эрхмүүдийн зогсч байгааг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын эрхэм гишүүн, сайд асан Д.Одбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Шинэбаяр нар "Могол" Улсаа төлөөлөн тууз хайчлаад сүйд. Хадаг дэлгэн зэрэгцэн зогссон ар, өвөр монгол охидын гар дээрх царан дээр хайчаа тавиад алга нижигнүүлэн ташиж зогсоо тэдэнд "эргээд хараач" гэж хэлэх хүн алга л байсан юм байх даа, тэнд. Хүнээс юм авч, барьсан бадар нь бүтэж л байвал улсын нэр сүр огт хамаа алга болжээ, дарга нарт.

Газар дээр нь очоод ирсэн хүний хэлснээр жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ дэлгэсэн үзэсгэлэнгийн 70 хувийг өвөрлөгчид эзэлсэн байжээ. Танхимд цугларагсдын мөн төдий хувийг өмнөд хөршийнхөн бүрдүүлж, манайхан цочихдоо бие биеэ дуудан хань татсан гэнэ лээ. Монголын зүүн бүсийнхний семинар бус, зүүн өмнөд хөршүүдтэйгээ хийсэн "эв модны наадам" болсон ч юм уу даа.

Гадаадынхан манайхнаар дамшигласан тохиолдол ганц энэ биш. Өнгөрсөн жил БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн баримт бичигт гарын үсэг зурсан ширээн дээр манай төрийн далбааны соёмбыг уруу нь харуулаад хатгачихсан байв. Мөн Сөүлийн нэг зочид буудлын үүдэнд манай далбаа уруугаа харчихсан намирч байсан гэнэ билээ.

Гадаадад аялахдаа дадамгай эрхэм төрийн түшээд, гаднаас зочин урихдаа сурамгай дарга нар ямар хаягийн өмнө зогсч, ямар ширээн дээр суух гэж буйгаа эхлээд харчихдаг байгаасай. Тэгэхгүй бол эвгүй утгатай бичгийн өмнө алга ташаад зогсч байж мэдэх нь байна шүү, төрийн сүлд өршөө.

                                                                                                                                    

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1907071/230/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1131 Зөвхөн та-ганцхан би... [1] 1932 2009-07-08 1564
1130 Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3] 1932 2009-07-08 1445
1129 Амьд үлдсэндээ баярладаг ч дөрвөн мөч өө тайруулан хүний гарт орсондоо гутардаг lollipop976 2009-07-08 1770
1128 PR??! [2] Munkh-munkh 2009-07-08 1807
» Хайяаа шайн найжаа.... Могол улсын Дорнод аймаг mgldevochka 2009-07-07 1892
1126 Харьд хямдарсан залуу нас" [1] mgldevochka 2009-07-07 1389
1125 dargiihaa itgeliig olson humuus sanaa aw!!!!!!!!!!!!!!!!!!!! zurgaa 2009-07-07 2045
1124 friend mgldevochka 2009-07-07 2031
1123 АЛТ-тай Монгол, АЗИ-ийн Монгол [1] mgldevochka 2009-07-07 1553
1122 Ш.Гүрбазар: Зутруухан явахад минь намайг гуйх хүн байгаагүй. Одоо бол ондоо lollipop976 2009-07-06 1683
1121 munkh-munkhd [5] lollipop976 2009-07-06 1514
1120 Horgogch Mandal_MM 2009-07-06 1284
1119 Munkh-munkhd [2] Sarah3 2009-07-06 1528
1118 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3591
1117 МАРТСАН БОЛ МӨНГӨӨ ОДООНООС АВААРАЙ МОНГОЛЧУУД АА. [1] Munkh-munkh 2009-07-06 1795
1116 ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВ Munkh-munkh 2009-07-05 1588
1115 ИРГЭДИЙН АНХААРАЛД [2] Munkh-munkh 2009-07-05 1770
1114 NOAT--iin alban tatwar gej yu we? zurgaa 2009-07-05 5491
1113 bukan zurgaa 2009-07-04 1445
1112 ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
1111 Тусгаар тогтнол чамайг ... mgldevochka 2009-07-04 1336
1110 Халхын голын тулалдааны түүхэн бодит үнэнийг хэлэлцэнэ 1932 2009-07-04 1520
1109 УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ [1] Munkh-munkh 2009-07-04 1703
1108 ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД НЭГИЙГЭЭ ХӨНӨӨГӨӨД УЛ МӨРӨӨ БАЛЛАХЫН ТУЛД ШАТААЖЭЭ [1] lollipop976 2009-07-04 1620
1107 Та хэр тэвчээртэй хүн бэ? lollipop976 2009-07-04 1468
1106 Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~ :::БӨХ::: 2009-07-04 1444
1105 МОНГОЛДОО ҮНЭЛЭГДДЭГГҮЙ МОНГОЛ XҮН [1] DANTES 2009-07-03 1725
1104 НААДАМ [3] Munkh-munkh 2009-07-03 2666
1103 Солонгос киноны онцлогууд [5] mgldevochka 2009-07-03 2016
1102 Монгол хүний үнэлэмж ба бүтээмж [2] Munkh-munkh 2009-07-03 3920
1101 Охидыг хөнгөлж амьдаар тамлагчид [4] mgldevochka 2009-07-03 2355
1100 Донтолт-тархаж буй тахал mgldevochka 2009-07-03 1651
1099 Дэнж хотойлгосон монгол наадам айсуй mgldevochka 2009-07-03 1396
1098 БАЯРЛАЛАА [3] Munkh-munkh 2009-07-02 1269
1097 Мэрайя Кери олныг гайхшруулжээ [5] mgldevochka 2009-07-02 1375
1096 Майкл Жексоныг маргааш оршуулна mgldevochka 2009-07-02 1079
1095 Солонгос дахь Монгол Бэрvvдийн Байдал [1] mgldevochka 2009-07-02 1663
1094 ЭМГЭГ АНАТОМИЧДАД АЙДАС ТЄРVVЛЖЭЭ [1] mgldevochka 2009-07-02 1585
1093 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав lollipop976 2009-07-02 1260
1092 tsusnii bulgeer hunii zan aashiig todorhoiloh [2] sarnai1 2009-07-01 2976
1091 БОЛОМЖ [1] Munkh-munkh 2009-07-01 1407
1090 АПУ-гийн сүүг ууж хордсоор байх уу? [4] Levi`s 2009-07-01 2083
1089 УУЧЛААРАЙ [4] Munkh-munkh 2009-07-01 1975
1088 "Номин"-гийнхон Монгол охидоор Япончуудад бэлэг барьдаг уу? Levi`s 2009-07-01 1559
1087 Хувцас бурхан бие чөтгөр mgldevochka 2009-07-01 2476
배너신청
자생병원

배너신청