Бичлэгийн тоо 2,391
Энэ жил монголын ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө болсон халхын голын тулалдааны 70 жилийн ой тохиож байгаа. Дэлхийн 2-аар дайны оршил болсон энэ тулааны дэлхийн улс орны түүх судлаачид олон талаар тайлбарласаар ирсэн. Иймээс тус тулааны учир шалтгаан түүхэн бодит үнэнийг тунгаах симпозиум нийслэл хотод болох гэж байна. Хэдийгээр тухайн үед ЗХУ Монгол улсын хамтаар халхын голын тулалдаанд орсон ч энэ тулалдаан монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхийн төлөө тулаан байсан. Мөн нөгөө талаасаа эх орны данй оршил ч гэгддэг байлаа. үнэн хэрэгтээ тухайн цаг үеийн томоохон улс гүрнүүдийн геодолитикийн илрэл байсан энэ тулалдааныг сициалист болон имперлист нийгэмд хуьаагдсан улс гүрнүүд тухай бүртээ түүхэн үнэнийг гуувиулсан дүн шинжилгээ ном товхимол кинонуудыг хийж байсан. Харин 90-ээд оноос хойш энэ байдал өөрөөр эргэсэн. Иймээс халхын голын тулалдааны 70 жилийн ойн хүрээнд тулалдааны түүхэн учир шалтгаан бодит үнэнийг хэлэлцэх симпозийм маргааш болох гэж байна.Симпозиумд тус тулалдаанд оролцсон улс орнуудын эрдэмтэн судлаачид мөн монголын үндэсний архивын газар оролцно. Хэдийгээр уг тулалдаанд монгол үндэстнүүд болох барга цахар ястнууд бидний эсрэг тулалдаж байсан. үүний учир шалтгаан, тулалдааны дараагаар монгол улс их гүрнүүдмийн нөлөөнд автан хэдий хэр газраа алдсан зэрэг бодит үнэнүүд энэ симпозиумаар хөндөгдөн хэлэлцэгдэнэ.